8-р сарын 14-ний өдөр Ливан Израилийн мөргөлдөөн дууссны жилийн ой тохиож байна. Өнгөрсөн нэг жилийн байдлаас үзхэд мөргөлдөөнөөс үлдэглэж ирсэн асуудал нь бас л хоёр талыг боогдуулсаар байна.
Ливаны Ерөнхийлөгч Емиле Лахуд Ливан Израилийн мөргөлдөөн дууссны жилийн ойг тэмдэглэх ажиллагааны үеэр бичгээр мэдэгдэл хийж, олон улсын хэмжээнд хэрэглэхийг хориглосон зэвсгий гөнгөрсөн жилийн дайны явцад Израиль Ливаны ард түмний эсрэг хэрэглэсэн балмад ажиллагааг Ливаны ард түмэн мартахгүй байхыг уриалсан байна. Тэрээр тэмдэглэхдээ, эсэргүүцлийн хүчин—Ливаны Хизболлах нам бол хуйвалдалгыг хориглон зогсоож чадах цорын ганц хүчин юм, түүнийг Ливаны бүх иргэд дэмжихийг хүсч байна гэжээ.
Ливан Израиль хоорондын дайсагнасан байдал мөн хурц ширүүн байгааг Лахудын хэлсэн үг бүрэн гэрчилж байна. Өнгөрсөн оны Ливан Израилийн мөргөлдөөний явцад нутаг дэвсгэр болон бүрэн эрхээ хамгаалахын төлөө тэмцсэн Ливаны ард түмнийг Лахуд сайшаалаа. Ливан хэдийгээр бага, цэргийн хүчин буурай боловч, дайсны хүчин хэдий хүчирхэг байсан ч булаан эзлэхийг эсэргүүцэн тулах хүчинтэй юм гэж тэрээр тэмдэглэжээ.
Өнгөрсөн жилийн дайнд Израиль Ливаны ард иргэдэд чиглүүлэн бөөнөрүүлсэн тэсрэх бөмбөгийг олноор хэрэглэж, Ливаны ард иргэд болон улс орны эдийн засагт урт хугацааны гарз хохирол учрууллаа гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. Олон улсын холбогдох тогтоолыг Ирзаиль ойшоохгүйгээр Арабын ард түмний нутаг дэвсгэр, энх тйаван, нэр хүндийг хохироож байна гэж тэр дахин нотолжээ.
2006 оны 7-р сарын 12-ны өдөр Ливаны Хизболлах намын зэвсэгт хүчин Израилийн умард нутгийн хилийн районд нэвтэрч, Израилийн эргүүлийн цэргийг гэнэдүүлэн дайрч, 3 хүнийг хөнөөж 2 хүнийг баривчилжээ. Израиль үүний дараа хариу ажиллагаа авч, Ливаны өмнөд хэсгийг их бугаар буудснаар, Ливан Израилийн мөргөлдөөн үүссэн юм. Ливан Израильд гал зогсоохыг шаардсан 1701-р тоот тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мөн оны 8-р сарын 11-нд баталснаар, Ливан Израиль хоёр тал 8-р сарын 14-ний өдөр бүх талаар гал зогсоосон байлаа. 34 хоног үргэлжилсэн Ливан Израилийн мөргөлдөөний явцад Ливаны 1100 гаруй хүн эндэж, 3200 гаруй хүн шархадсан байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор Ливаны Хизболлах намын зэвсэгт хүчин болон Израильд гал зогсоохыг шаадсан боловч, Ливаны өмнөд хэсгийн байдал мөн л хурцдмал хэвээр байж, Израилийн нисэх онгоц Ливаны хилд бараг өдөр болгон цөмрөн орж байжээ.
Өнгөрсөн жилийн дайны явцад Израиль ч ноцтой хохирсон юм. Израилийн 100 гаруй хүн мөргөлдөөний явцад эндэж, Ливаны Хизболлах намын зэвсэгт хүчинд баривчлагдсан 2 израиль цэргийн амьд байх эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Үүнээс гадна, Израилийг хамгийн шаналгаж байгаа асуудал болох зэвсэгт этгээүүд Ливан болон Сирийн хилийн нутгаар дамжин зэвсэг хил давуулан наймаалж байгаа ажиллагааг үр ашигтай тогтоон барьж чадаагүй явдал юм. Зэвсгийг хил давуулдан наймаалж байгаа ажиллагаа үргэлжилсээр байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1701-р тоот тогтоол хэрэгжихэд заналхийлэл болж байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|