2008 онд Бээжинд Олимпийн наадам болтол бүхэл 1 жил үлдээд байгаа үйл хэргийг тэмдэглэхтэй холбогдуулан, Монголын NTV, Монгол Үндэсний Олимпийн Хороо, Олимпикийг Хөгжүүлэх Сан зэрэг байгууллагуудын 8-р сарын 8-ны өдөр зохион явуулсан "Бээжин--2008" арга хэмжээнд Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цай Вэньрүй урилгаар оролцсон бөгөөд үг хэллээ. Бээжин хот Олимпийн надмыг зохион явуулах өргөдөл дээвшүүлсэн үед Монгол улсын ард түмнээс үзүүлсэн дэмжлэгийг 2008 оны Бээжингийн Олимпийн наадам болоход бүхэл 1 жил үлдээд байгаа үеийг дэлхий нийтээрээ угтан тэмдэглэж байгаа энэ цагт Хятад улсын ард иргэд мартахгүй юм. 2008 оны Олимпийн наадмыг энх тайван, найрамдлын өргөн их баяр наадам болгон зохион явуулах гэсэн итгэл зориг, хүчин чадал Хятад улсад банйа.
Бээжингийн Олимпийн наадамд Монгол улсын биеийн тамир спортын мастер нар шилдэг амжилттай оролцохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байгаагаа Цай Вэньрүй илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\
|