• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 15:32:16    
Цагаан нуугдлын хугацаанд дасгал бэлтгэл хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй

CRI

      Халуун зуны цагт зохих хэмжээний дасгал бэлтгэл хийх нь бие махбодийн зохицуулах чадавхийг сайжруулдаг төдийгүй халуунд тэсвэртэй болгож, өвчин эмгэгээс сэргийлэхэд ч их сайн нөлөө үзүүлдэг байна. Гэвч настайчууд бол зуны халуун цагт биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ явган алхах, хөнгөн гимнастик хийх, Тай жи чюань гэдэг хятадын уламжлалт гимнастик зэрэг хөнгөн хөдөлгөөнийг сонгох хэрэгтэй юм.

      Халуун орчинд дасгал бэлтгэл хийхэд хүний биеийн халуун зөвхөн хөлсийг даган гадагшилдаг байна. Хөлс их гарахад цусны өтгөний хэмжээ дээшилж, цусны нялцгайн хэмжээ нь ч нэмэгдээд, ялангуяа хүний биед ашигтай калий зэрэг нь хөлсний хамт урсан гардаг. Хүн нас ахиад ирэхээр цусны судасны харимхай чанар нь муудаж, цусны нялцгайн хэмжээ нь нэмэгддэг. Энэ үед болгоомжлохгүй бол ус болон калий нь гадагшлаад, дотоод шүүрлийн тэнцвэр алдагдаж, зүрх судасны өвчин, зүрхний булчингийн цочмог шигдээс, тархины судасны бүлэгнэл бий болох аюултай юм.
Үүнээс гадна, их халуун нөхцөлд хүний бие бас мэдрэлээрээ халууныг хөөх хурдыг зохицуулдаг байна. Ийм байдалд зүрхний лугшилт нэмэгдэн, зүрхний дарамтыг хүндрүүлэн, зүрхний булчингийн хүчилтөрөгч зарцуулах хэмжээ нь ч их болдог. Хүний арьс махны судас тэлэхээр хэвлийн дотор судас авчиж, үүний улмаас зүрхний булчингийн цусны хангамж, хүчилтөрөгчийн хангамж буурч зүрхний дарамтыг ихээр нэмэгдүүлж, зүрх судасны өвчинд нэрвэгдүүлэн болзошгүй юм.

      Халуун агаарын дор даралт болон их чийг хоёр нь санаандгүй байдалд хүний бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулдаг. Агаарын даралт дор болоход хүчилтөрөгчийн хэмжээ буурч артерийн судасны хүчилтөрөгчийн хэмжээ хүрэлцэхгүй болж, зүрхний булчин, их тархины нэхдсийг хүнд байдалд оруулдаг байна. Энэ нь зүрх, тархинд цус дутагдуулж, зүрхний шигдээс ч юм уу цус дутагдсанаас болоод саа өвчинд нэрвэгдэх аюул учруулдаг байна. Их чийгтэй орчинд, хүний биеийн хөлс гарах хэмжээ хязгаарлагдаж, дотор халуун нэмэгддэг. Энэ байдал нь хүнийг наршуулж мэдэх бөгөөд даамжраад ирэхээрээ зүрх, уушиг, бөөр, тархи зэрэг гол гол эрхтнүүдийн чадавхыг муудуулж, эцэстээ амь насанд аюул учруулж болзошгүй. Иймээс өтгөс хөгшид зуны улиралд бие чийрэгжүүлэх дасгал бэлтгэл хийхдээ эрхбиш сэрүүхэн өдрийг сонгож, өглөө оройн цагаар дасгал бэлтгэл хийж, дасгал бэлтгэл хийхээсээ өмнө заавал ус ууж, хөлс их гарсан үед бас жимс жимсгэнэ идэж, жимсний шүүс ууж калий нөхвөрлөж, үүний зэрэгцээ биедээ ойр зуурын эм бэлдмэл авч явж байх хэрэгтэй. Хэрвээ толгой эргэх, гол дэлсэх, цээж бөглөрх, хөл гар бадайрах зэрэг байдал илэрвэл дасгал бэлтгэл хийхээ нэн даруй зоогсох юм уу эмчид хандах хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\