• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 16:18:08    
Хятад улс энэ онд багтаан хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог байгуулана [Радио] 

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөл саяхан мэдэгдэл хийж, Хятадын хөдөө тосгоны ядуу хүн ардын мөр бүтэн гэдэс цатгалан байх асуудлыг зохицуулахын төлөө энэ онд багтаан нийт Хятадад хөдөө тосгоны амьжиргааны хамгийн дор баталганы дүрмийг хэрэгжүүлж, хөдөө тосгоны нөхцөл хангасан ядуу хүн ардыг хамруулахаар шийдсэн байна. Хятадын хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоо байгуулах талаар шат бүрийн Засгийн газар хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна гэж холбогдох мэрэгжилтэд үзсэн байна.

     Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Хятад улс 228 сая хүнийг ядуурлаас ангижируулж, ядуу хүн амын тоог 30 сая болтол бууруулсан байна. үүний олонхи нь хөдөө тосгонд байгаа юм байна. хоттой харицуулж үзэхэд Хятадын хөдөө тосгоны амьжиргааны баталгааны тогтолцоог орой эхлүүлж, 2005 оноос сая Хятадын хэсэг муж, өөртөө засах район хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог өөр өөрөө байгуулж эхэлсэн юм. Энэ оны эхний хагаст Хятадын зонхилох олон муж, өөртөө засах район нь хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоо байгуулж, нийт 20 сая хүнийг хамарсан байна.

     Хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог ахиулахын төлөө Хятадын Төрийн зөвлөл саяхан "нийт хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоо байгуулах тухай мэдэгдлийг нийтлэсэн байна. Хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог ахиулж, жилийн эцсээс өмнө хөдөө тосгоны ядуу оршин суугчидыг энэхүү тогтолцоонд хамруулах хэрэгтэй гэж уг мэдэгдэлд шат бүрийн засгийн газарт шаардсан байна.

      Одоо Хятадын хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцооны байгуулалт нь зангилаагийн үе шатанд орсон байна. Уг мэдэгдэлийг нийтэлснээр хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоо байгуулахыг эрчимжүүлэхэд хяналт тавьж, удирдахад ашигтай гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн нийгмийн бодлого судалах төвийн дэд судлаач ноён Жан Шы фий үзсэн байна.

     Энэ мэдэгдэл нь нийт Хятадын хэмжээнд уг тогтолцоог хэрэгжүүлэхэд бүдүүвч хангасан байна. энэ нь олон газарт авч хэлвэл маш чухал жолоодох ач холбогдолтой юм гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгаа нь гэр бүлийн цэвэр орлого нь тухайн орон нутгийн амьжиргааны баталгааны баримжаанаас дор байгаа хөдөө тосгоны оршин суугчид бөгөөд өвчнөөс болж тахир дутуу болсон буюу нас ахиж бие муу байгаа, хөдөлмөрийн чадвараа алдсан тэрчилэн амьдралын нөхцөл байдал тун тааруухан байгаа зэргээс болж амьдрал нь хүчирдэлтэй байгаа хөдөө тосгоны оршин суугчидад үйлчилэх болно гэж Хятадын Төрийн зөвлөлийн уг мэдэгдэлд тодорхой дэвшүүлсэн байна.

     Хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог тал бүрээр байгуулахыг ахиулахын төлөө Хятадын Сангийн яам энэ онд 3 тэрбум юаний нөхвөрийн мөнгө хангаж, ойрийн хугацаанд олон муж, өөртөө засах район, шууд харья хотод олгох юм банйа. Хятадын хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгийг гол нь орон нутгийн санхүү дааж байна. Төв санхүүгийн дэмжилэг нь хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоог байгуулахад нэн их баталгаа хангах болно гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн нийгмийн бодлого судалах төвийн дэд судлаач ноён Жан Шы фий үзсэн байна.

      Төв засгийн газрын энэхүү 3 тэрбум юаний хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцооны байгуулалтад маш чухал ахиулах үүрэг гүйцэтгэнэ. Төв санхүү хөрөнгө мөнгө гаргаснаар нийт Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгааны тогтолцоо байгуулахад санхүүгийн үндэс суурь тавьж өгсөн байна гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Энэ онд Хятадын орон нутгийн санхүү нь хөдөө тосгоны амьжиргааны баталгааны тогтолцоо байгуулахад 7 тэрбум юань гаргаж, төв санхүүгээс бас 3 тэрбум юаний нөхвөр олгосноор энэ онд Хятад улс хөдөө тосгоны амьжиргааны үндсэн баталгаанд 10 тэрбум юань зарцуулах болсныг Хятадын Иргний хэрэг эрхлэх яамны бүртгэл харуулжээ. Энэ нь өнгөрсөн 2006 оныхоос хоёр дахин нэмэгдэжээ. Энэ нь Хятадын хөдөө тосгоны нэн олон ядуу амьдралтай оршин суугчдад ашиг хүртээх болно. \Гэрэлт орчуулж, Буян хянав\