• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 16:29:53    
Zhou Xun "Ming Ming" кино жич Daryl Goodrich

CRI

      Хятадын нэрт жүжигчин Zhou Xun сайн жүжигчин төдийгүй өөрийн өнгө төрхтэй авъяаслаг дуучин гэдгээрээ алдартай. Саяхан Zhou Xun "Look Look" нэртэй шинэ видео цомгоо гаргасан билээ. "Look Look" цомогт Zhou Xun-ий гол дүрийг нь бүтээсэн адал явдалт "Ming Ming" киноны дуу орсон юм. Өнгөрсөн 10 дугаар сард болсон Өмнөд Солонгосын Пусаны олон улсын 11 дүгээр кино наадмаас өндөр үнэлэлт авсан энэ кино энэ сарын 26-наас эхлэн Бээжингийн кино театруудаар тавигдах гэж байна.

     Zhou Xun саяхан "Look Look" цомгийнхоо нээлтийг хийнгээ "Дайллага" киноноос хойш гарсан хамгийн сүүлийн бүтээл "Ming Ming" киноныхоо талаар танилцууллаа. Хонгконгийн дуучин Anthony Wong-тэй хамтран дуулсан "Ming Ming" киноны дуу нь рок хэлбэрийг цахилгаан ритмтэй хольж бүтээснээрээ шинэлэг, орчин үеийн, хотын домогт хүүхний дүр төрхийг илэрхийлэхүйц болсон байна. Zhou Xun энэ кинонд гол дүрийн Ming Ming, Na Na нэртэй эсрэг тэсрэг зан чанартай 2 ихэр бүсгүйн хоёулангийнх нь дүрийг бүтээсэн нь "Ming Ming" киноны бас нэгэн онцлог юм. Na Na бол сэтгэлийн хөдөлгөөнтэй, хурц зантай, орчин үеийн эмэгтэй бол Ming Ming чимээгүй, энгийн ихрийнхээ эсрэг гэмээр зан чанартай бүсгүй. Киноны гол зөрчил нь хоёр бүсгүй нэг залууд дурласанаар өрнөдөг. Залуугийн дүрийг Хонконгийн жүжигчин Daniel Wu бүтээжээ.

 

     Zhou Xun "би нэг янзын байх дургүй. Тийм болохоор би өөр өөр дүр төрх, мэдрэмжийг байнга хайж байдаг, хөгжим ч ялгаагүй. Би киноныхоо дууг ч гэсэн орчин үеийн шинэ хэлбэр хийцтэй болсон гэж найдаж байгаа" гэжээ.

     Киноны найруулагчийн хувьд клипийн мастер гэгддэг Susie Au-н анхны кино бүтээл юм. Өнгөрсөн 7 хоногийн турш "Ming Ming" Хонгконгийн үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Хонконгийн кино шүүмжлэгчид өмнө үзэж байгаагүй шинэ жанрын кино болжээ гэж дүгнэжээ.

     Daryl Goodrich

     Кион ертөнцийн бас нэгэн сонин бол Лондон хотноо болох 2012 оны Олимпийн наадмын богино хэмжээний видео роликуудыг бүтээж буй, найруулагч Daryl Goodrich Бээжин хотноо уригдан ирсэн явдал боловуу. 42 настай найруулагч 2008 оны Бээжингийн Олимп-д зориулсан нийт 5 минутын сурталчилгааны роликуудыг бүтээх юм. Ногоон, эрүүл энх Буужин хотын дүрийг дэлхийд хүргэх роликууд бүтээх төсөл нийтдээ гадаадын 5 захирал урихаар төлөвлөсөн юм. Одоогоор Италийн киноны мастер Guiseppe Tornadore, Ираны кино найруулагч Majid Majidi нар урилгаа хүлээн авсан бөгөөд Daryl Goodrich ийт урилга хүлээн авсан 3 дахь мэргэжилтэн болж байна. "Кион хийх болоод спорт 2 аль аль нарийн утга учиртай ажлууд. Би тэмцээнд оролцож байгаа тамирчныг, эсвэл кино бзтээж буй хүнийг ч юмуу маш ажиглан хардаг. Тэдний үйл хөдөлгөөн бүр ярьж тайлбарласанаас хамаагүй их зүйлийг өгүүлж байдаг. Яг тэр агшинд харж буй хүн маань юуны төлөө, юунд итгэж, сэтгэлийн гүндээ ямар их сэтгэл хөдлөлийг тээж явааг алдалшүй мэдэрж харж авахыг эрмэлздэг. Ийм агшин богино үргэлжилдэг ч маш ихийг өгүүлэх чадалтай. Би ийм агшныг л харуулахыг зорих болно" гэж Daryl Goodrich Бээжинд ирсэнийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

      Кино зураг авах ажил 5 дугаар сарын сүүлээр эхэлж 8 сар гэхэд 5 богино кино реклам хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийтийн тээврийн хэрэгслүүд, бусад сурталчилгааны хэрэгслүүдээр цацагдаж эхлэх юм.