• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 16:40:33    
Шанхайн урт шөнө

CRI

      Хятадын найруулагч Зан Ибай-н бүтээсэн "Шанхайн урт шөнө" нэртэй уянгын драм Шанхайд болох Бээжингийн оюутны Кино наадмыг эхлүүлэх киногоор шалгарчээ.

     Хайр сэтгэлийн сэдэвт "Шанхайн урт шөнө" киноны гол дүрийг хятадын нэрт жүжигчин, монголын үзэгчдэд Хуанжу гэг дүрээрээ танил болсон Зао Вэй, японы жүжигчин, япон залуусын шүтээн Масахиро Мотоки нар бүтээжээ.

      Кинонд Шанхайн эмэгтэй жолооч бүсгүй, японы стилист залуу хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Бие биеийнхээ хэлийг мэдэхгүй залууст олон хүндрэл тохиолддог ч эцэст нь учраа ололцож сайхнаар төгсөх энэ драмыг хайр сэтгэлийн сэдэвт уламжлалт кинонуудаас өөр болжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Маш олон англи дуунууд оруулсан болохоор гурван янзын соёл, иргэншлийн оролцоо киноноос харагддаг.

     Одоогоор 35 киног үзүүлэхээр шалгаруулахаад байгаа Бээжингийн Оюутны Кино наадам энэ онд 14 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Кино наадамд нэр дэвшсэн кинонуудыг 4 дүгээр сарын 8-наас 28-ний өдрүүдэд Бээжингийн нэртэй томоохон их сургуулиуд болон Хятадын кино Архивын газарт тавьж нийтийн хүртээл болгох юм.

     Кино наадмын хорооноос эдгээр 35 киноноос гадна 50 киног нэмж шалгаруулан Хятадын бусад хот, мужууд багтсан 100 их дээд сургууль, коллежийн оюутнуудад үзүүлэхээр бэлтгэж байна.

1 2