"Диваажины тал-Эвсэг зохицонгуй Шилийнгол" ӨМӨЗР-ны Шилийнгол аймгийн үндэстний соёлын "Диваажины тал-Эвсэг зохицонгуй Шилийнгол" анхны үзэсгэлэн болон аялал жуулчлалын бараа бүтээгдэгүүний үзэсгэлэн наадам 8-р сарын 13-15-ны өдрүүдэд Зүүн Үзэмчин хошуунд зохиогдсон байна.
Уг үзэсгэлэн наадмын 3 хоногийн хугацаанд голдуу үнэдэстний хувцас заслын загвар, хувцас оёх ур мэргэжил, шалгаруулалт, үндэстний орчин үеийн хувцас заслын загвар, үндэстний гар урлалын бүтээгдэгүүний үзэсгэлэн, үнэдэстний хувцасны загвэр өмсөгчдийн тоглолт зэрэг ажиллагаа зохион явуулжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Шилингол аймаг нь ийм үзэсгэлэн наадмыг жил тутамд нэг удаа зохион явуулах юм байна. \ӨМРХ-ны сурвалжлагч Боловсон мэдээлж, Уртнасан редакторлож, О.Дарамбазар хянав.\
|