• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-15 18:39:30    
Хятад дахь Монгол үндэстний хүн амын тоо болон бүрхэцийн байдал

CRI

     Сайн байна уу? Эрхэм анд нөхөд өө, өнөөдрийн "Захидлын тойм" булангаар өвөр Монголын өөртөө засах районы монгол үндэстний хүн амын тоо болон бүрхэц тархалтын байдлаас танд танилцуулах гэж байна.

     Түүхий бичиг материалд тэмдэглснээр, 13-р зууны эхний үед Чингис хаан Монголын олон аймгыг нэгтгэж, Монголын хаант төрийг байгуулах үе Монголчуудын хүн амын тоо бараг 1 сая байв. Тэр цагаас хойш хүн ам нь маш түргэн өсөн нэмэгдэж Юань гүрний үед хүрэхэд хүн амын тоо нь 4 сая орчим болсон байна. Түүний дотор өнөөгийн өвөр монголд оршин амьдарч байсан хүн бараг 1 сая байж, бусад нь Жүн юань нутаг, Жян нань нутаг болон баруун бүсийн нутаг тэрчлэн Европ тивд амьдарч байжээ. Юань хүрний сүүлч, Мин гүрний үед дайн дажин болон байгалийн гай гамшиг зэргээс болоод Монголчуудын тоо нэмэгдээгүй мөртлөө харин эрс цөөрж эхэлсэн юм байна. 19-р зууны эхний байдлаар, монголчуудын тоо 1 сая 30 мянга орчим л байлаа. Түүхийн материальд харуулснаар, дундад иргэн улсын үед монголчуудын төрөлтийн хэмжээ нь өндөр, нас баралтын хэмжээ нь ч өндөр байж, хүн амын өсөлтийн хэмжээ доор түвшинд байсан юм байна.

     1947 онд өвөр монголын өөртөө засах район байгуулагдснаас нааш монгол үндэстний хүн амын тоо нэмэгдэж ирсэн байна. 1990 оны бүх хятадын хүн амын бүртгэлийн тоо баримтад харуулснаар, нийт хятад дахь монгол үндэстний хүн амын тоо 4 сая 802 мянга 400-д хүрсэн үзүүлэлт гарч, түүний дотор өвөр монголчуудын тоо нь 3 сая 379 мянга 700-д хүрсэн байна. 2000 онд болсон хүн амын тавдугаар удаагийн толлогод нийт хятадын монгол хүн амын тоо 5 сая 813 мянга 900-д хүрсэн байна. 2000 оны бүх хятадын хүн амын тооллогод харуулснаар, дээр дурдсан 5 сая 813 мянга 900 монголчуудын зохилох нь өвөм монголд төвлөрсөн үзүүлэлт гарчээ. 2000 онд өвөр монголын монголчууд 3 сая 995 мянга 300-д хүрсэн байна.

     Хятадын үндэстний өөртөө засах дүрмийн дагуу, монгол үндэстэн төвлөрөн амьдарч байгаа нутгуудаар өөртөө засах тойрог, өөртөө зөсах хошуу шянь, өөртөө засах шян суурин байгуулагдсан байна. Тухайлбал ӨМӨЗР, Шинжянгийн Уйгарын өөртөө засах районы Борталын монгол үндэстний өөртөө засах тойрог, Шинжянгийн Уйгарын өөртөө засах районы Баянголын монгол үндэстний өөртөө засах тойрог, Хөхнуур мужийн монгол болон түвд үндэстний өөртөө засах тойрог байгуулагдсан байна. Нийт Хятадын хэмжээнд өөртөө засах 7 хошуу шянь бана, энэ нь тухайлбал, Хармөрөн мужийн Дөрвөдийн монгол үндэстний өөртөө засах хошуу, Ляо нин мужийн харчин зүүн гарын монгол үндэстний өөртөө засах хошуу, Ляо нин мужийн Фишиний монгол үндэстний өөртөө засах хошуу, Хэ бэй мужийн Вэй чангийн Манж, монгол үндэстний өөртөө засах хошуу, Гансу мужийн Сү бэйгийн монгол үндэстний өөртөө засах хошуу, Хөхнуур мужийн Хэнаний монгол үндэстний өртөө засах хошуу, Шинжянгийн Уйгарын өөртөө засах районы Ховогсайрын монгол үндэстний өөртөө зөсах хошуу эдгээр болно. Бусад муж өөртөө засах районд байгаа монголчуудын хүн ам нь данч цөөн байгааг харгалзан өөртөө засах захиргаа байгуулсангүй хэдий ч, үндэстний цөөнхийн гацаа суурин байгуулсан нь бий. Тухайлбал, Юнь нань мужийн Түн хай шяний Шин мэн монгол үндэстний гацаа, Юнь нань мужийн Вэнь шань жөүгийн Монгол үндэстний гацаа, Сычуань мужийн Янь юаний монгол үндэстний гацаа, Гүй жөү мужийн Би жэ тусгай районы Да фан шяний монгол үндэстний гацаа, Хэ нань мужийн Нань ян районы монгол үндэстний гацаа, Шань дүн мужийн Зы бө хотын дүүргийн монгол үндэстний гацаа зэрэг байна. \Номин бэлтгэв\