• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-16 14:05:34    
Францын кино өдрүүд

CRI

 

      Шанхай хотын кино театрууд Май-н баярын өдрүүдэд үзэгчиддээ Францын кинонуудаар үйлчилж байна. Францын киноны уран бүтээлчдийн сүүлийн 2 жилд бүтээсэн инээдмийн, уянгын, триллер, түүхийн сэдэвт болон хүүхэлдэйн кино, богино хэмжээний кинонууд Шанхай хотынхны хүртээл болжээ. Францын кино олон арван жилийн турш өөрсдийн өвөрмөц хэлбэр хийц, жүжигчдийн ур чадвараараа ялгарч Холливудын кинонуудтай өрсөлдөж ирсэн билээ.

      Шанхайн үзэгчдэд хүргэсэн эдгээр кинонууд ихэвчлэн сүүлийн 2 жилд бүтээсэн шинэ бүтээлүүд болохоор Францын кино урлагийн хөгжлийн өнөөгийн түвшинг мөн харуулж байгаагаараа онцлогтой гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа юм.

 

      Энэ арга хэмжээг 6-р сарын 16-24-нд болох гэж байгаа Шанхайн олон улсын 10-р наадмын хүрээнд Хятадын Радио, кино, телевизийн Үндэсний Ерөнхий газраас францын киног дэлхий дахинд хүргэх үйл ажиллагаа эрхэлдэг UniFrance байгууллага болон Хятадад суугаа Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байна.

      Францын кино өдрүүдийн үеэр шилдэг 10 киноны уран бүтээлчид, жүжигчид тухайлбал киноны захирал Катерин Корсини, Жеймс Бондын франц дүр Кэрол Боүкэт нар Шанхай хотноо хүрэлцэн ирж үзэгчидтэйгээ уулзалт хийнэ.

 

      Juilette Binoche, Marqaux Chatelier нарын гол дүрд нь тоглож Santiago Amigorena-н бүтээсэн "9 дүгээр сарын өдрүүд" кино хятадын үзэгчдэд Нью-Йорк хотноо байрлах Дэлхийн худалдааны төвийн ихэр барилгыг нураасан 2001 оны 9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт хэргийн эргэн тойрны үйл явлууд руу эргэн хөтөлсөн бол өнгөрсөн жилийн Каннын олон улсын кино наадмын тэргүүн шагнал хүртсэн Абдерахман Сиссако-н бүтээл "Бамако" кино европ сэтгэлгээний хошигнолыг дорнын үзэгчдэд хүргэснээрээ үзэгчдийн таашаалыг хүлээж байна.

      Бүжиг хориотой хааны ордонд нууцаар бүжиглэсээр байсан Аврора гүнж ордоны ядуу зураачид хайр сэтгэлтэй болж хайр сэтгэл, хатан хааны титэм 2-н нэгийг сонгох болж байгаа адармаатай хир нь сонирхолтой түүхийг хүүрнэх "Аврора" уянгын драм ч Шанхайн үзэгчдийн таашаалыг хүлээлээ.

      Бүх кинонууд төрөлх франц хэл дээрээ англи, хятад титртэйгээр үзэгчдэд хүрч байна.

* * *   * * *   * * *   * * *   * * *   * * *   * * *   * * *

      Эрхэм сонсогчидоо кино урлагтай холбоотой бас нэгэн мэдээллээр 7 хоногийн кино булангаа үргэлжлүүлье. Хятадын Радио, кино, телевизийн Үндэсний ерөнхий газраас киноны уран бүтээлтэй холбогдох хатуу мөрдөх нэгэн шинэ хуулийг баталжээ. Сүүлийн жилүүдэд Хятадад кино үйлдвэр, продакшнууд олноор бий болж жилдээ олон зуун кино болон нэвтрүүлгийн зураг авалтууд хийгдэх болсноор байгалийн үзэмжит болон түүхэн дурсгалт газруудыг бохирдуулах, эвдэх, сэргээлгүй орхих зэрэг үзэгдлүүд гарах болсонтой холбогдуулан энэхүү хуулийг батлан гаргажээ.
Хууль үйлчилж эхэлсэнээр кино болон нэвтрүүлгийн зураг авах багийнхан улсын дархан цаазтай газарт ажиллахдаа зөвхөн тодорхой заасан газарт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хориглосон газарт зураг авах гойд шаардлагатай нөхцөлд холбогдох байгууллагын тусгай зөвшөөрлийг бичгээр авах шаардалагатай болсон байна. Мөн уг хуулинд байгалийн үзэмжит газрууд, түүхэн дурсгалт газруудад зураглал хийснийхээ дараа учруулсан хохирлыг тооцох, дахин сэргээх асуудлыг нарийвчлан хуульчилжээ. Өнгөрсөн жил гэхэд захирал Чен Кайжи-н бүтээсэн "Тангараг" кино байгальд учруулсан хохирлынхоо төлөө 90.000 юаны торгууль төлсөн байна.