Хятадын нэрт найруулагч Stanley Kwan, Hark Tsui, Wong Kar-wai, Ann Hui нар 5 сарын сүүлээр болох Каннын кино наадмын үеэр өөрсдийн шинэ бүтээлүүдийнхээ талаар нийтэд танилцуулахаар бэлтгэж байгааг зарлалаа.
Шанхайн өглөөний мэдээ сонины мэдээлснээр J.A.Media групп тэдний шинээр төлөвлөсөн кинонуудыг санхүүжүүлэх юм байна. Нийт дүн нь нилээн хэдэн зуун сая юаны тооцоо гарч байгаа нь мэдээж. Stanley Kwan-ы хийх Брюс Ли-н намтраас сэдэвлэсэн уран сайхны кино гэхэд 100 сая юаны төсөвтэй байгаа.
Мөн Хонг Конг-н нэрт найруулагч Hark Tsui-н бүтээх "Эмэгтэй хүн тийм муу биш" инээдмийн уран сайхны киноны гол дүрийн төлөө Хятадын 1-р зэрэглэлийн жүжигчид болох Zhou Xun, Zhao Wei, Xu Jinglei нар өрсөлдөж байна. Hark Tsui Солонгосын нэрт кино зохиолч Jae-young Kwak-г багтаа урьж ажиллуулан "Эмэгтэй хүн тийм муу биш" киногоо хятад, солонгос үзэгчдэд зориулсан хоёр хувилбараар хийхээр төлөвлөж байгаа юм.
*** *** *** *** *** *** *** *** *** *** *** ***
Кино сонирхогчдын анхааралд орж өндөр төсөвтэй хэмээн шуугиулаад нилээд удаж байгаа нэрт найруулагч John Woo-н "Улаан хадны тулаан" түүхэн кино зураг авалтын ажилдаа оржээ. Эхний зураг авалтуудыг Хэбэй мужийн Зуозоу-д 4 дүгээр сарын 14-нд эхэлжээ. Харин хятадын түүхэн домогт баатар Као Као-н дүрийг кино сонирхогчдын хувьд хэдийн томилчихоод байсан John Woo-н дотно анд, алдарт од Чоу Юн Фат биш харин хятадад таних төдий л нэрд гараагүй залуу жүжигчин Zhang Fengyi бүтээх болсон нь "Улаан хадны тулаан"-ны талаар бас нэгэн шуугих сэдэв боллоо.
Зарим эх сурвалж Чоу Юн Фат хятадын төв аялгуу болох мандарин аялгуугаар ярихдаа тааруухан байсан нь дүрээ алдахад хүргэсэн гэж байхад домогот баатрын дүрийг гаргахад Чоу Юн Фат хөгшдсөн байх гэж зарим нь таамаглаж байна. Ирэх жил үзэгчдэд хүрэх Улаан хадны тулаан кино нийт 80 сая долларын төсөвтэй. Бас хятадын үзэгчдэд болоод гадаадынханд зориулсан гэсэн 2 хувилбараар хийгдэж болзошшүй гэж кино сонирхогчид таамаглацгааж байгаа.
|