• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-16 16:25:24    
Иракийн дайны хор уршиг үргэлжилсээр байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     14-ний өдөр Нейнева мужид гарсан 4 удаагийн авто машин дэлбэлсэн хэрэгт амь үрэгдсэн хүний тоо нэмэгдээд 250-д хүрч, 300 гаруй хүн шархдав гэж тус мужийн цагдаагийн байгууллага 15-ны өдөр мэдээлэв. Энэ бол 2003 онд Иракийн дайн эхэлснээс хойшхи хамгийн олон хүн үрэгдэж шархадсан халдлага бөгөөд Иракийн дайны хор уршиг дуусашгүй болохыг батлан харуулсан байна.

     Иракийн энэ цус асгаруулсан өдөрт Америк, Иракийн эрх баригчид болон олон улсын хамтын нийгэмлэг цочирдсон байна. Иракийн Ерөнхийлөгчийн тамгын газар 15-ны өдөр мэдэгдэл хийж, улс орныг хагалан бутаргах гэсэн хуйвалдааныг эв санаагаа нэгтгэн эсэргүүцэхийг Иракийн ард түмэнд уриалсан байна.

     Иракт ийм цуст хядлага ахин дахин гарч, гэмгүй номхон ард иргэд үй олноор хохирч байгаа нь АНУ НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Иракийн дайныг дэгдээснээс болсон гэж шинжээчид үзэж байна.

     Эн тэргүүнд Иракийн дайн нь Саддам Хуссейны эрх барьж байсан үеийн улс төр, ашиг сонирхлын хуучин тогтолцоог эвдэж, Иракийн эртнээс хурцадсан шашны бүлэг хоорондын болон үндэстэн ястан хоорондын зөрчлийг ширүүсгэсэн байна. Саддам Хуссейны засгийн газар нурсаны дараа Иракийн засгийн эрхэнд гол байр эзэлж байсан Сүннитийн бүлэг маш түргэн хаягдаж, эрх дарх, байр суурь, эд хөрөнгөө алдаж, Шийтийн бүлэг болон Курдчууд түүнийг орлож, гадуурхагдан хавчигдаж байснаасаа засгийн эрхийг гартаа авав. Төр засаг солигдсон явдал нь Иракийн шашны бүлгүүд, үндэстэн ястны хооронд шинэ өшөө хорсол бий болгож, хүчирхийлэл болон төрөл бүрийн гэмт хэргийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн учраас аюулгүй байдал нь улам муудсаар байна.

     Хоёрт , Иракийн засгийн газар нь нэрийн төдий байж, засгийн эрхээ үр ашигтай хэрэгжүүлэх болон байдлыг тогтоон барих хүчин мөхөстөж байна. Иракийн дайн нь Иракийн төрийн аппратыг бут цохиж, Иракийн цэрэг цагдааг тараасан учраас Иракийн нийгэм нь нэг үе эзэнгүй байдалд оржээ. Америк хэдийгээр Иракийн засгийн газрыг олон удаа эвлүүлэн босгосон боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадаагүй учраас хийморь нь буурсан байлаа. Өнөөгийн засгийн газар нь сонгуулиар бий болсон хэдий ч олон бүлгийн харилцан буулт хийсний үр дүн учраас засгийн газрын дотоодод талцал бүлэглэл байнга нүүрлэн, зөрчил маргаан ихтэйн улмаас эрх барих хүчин чадал нь буурчээ. Өнөө Аль-Маликийн засгийн газар нь Сүннитийн бүлгийнхнийг хэт дэмжсэнээс задрах хямралд нүүрлэж, байдлыг тогтоон барих хүчин чадал, зав чөлөөгүй байна.

     Гуравт, Бушийн засгийн газрын Иракийн дайныг дэгдээсэн хоёр шалтаг бүгд худал болох нь баримтаар нотлогдов. Энэ учир шалтгаангүй дайн нь нэгэн цагт ялалт хийж болох боловч хор уршиг нь дуусашгүй юм байна. Иракийг довтлон эзэлж, олон мянган Америк цэрэг Иракт байрлаж, олон удаа бүслэн устгах үйл ажиллагаа өрнүүлж, Америкийн эсрэг зэвсэгт хүчинд нэг ёсны цохилт өгсөн хэдий ч Иракийн олон мянган гэмгүй номхон ард иргэд Америк цэргийн бууны суманд амь насаа алдаж, Иракийн ард түмний сэтгэл санаанд өшөө хорслын үр тарьжээ. Америк цэрэг Иракт байгаа цагт Иракийн байдал нэг өдөр ч амар амгалан байж чадахгүй юм гэж ажиглагчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\