"Дорнын цэнгүүн" гэж нэрлэгдсэн Хятадын И үндэстний уламжлалт галын наадам бол Ши линь районы үндэстний нэг том баяр юм. Зургаан сарын сүүлчээс долоон сарын эхээр Ши линь орох юм бол тухайн нутгийн байгалийн тансаг үзэмжийг сонирхохын зэрэгцээ бас И үндэстний өвөрмөц галын наадам сонихож чадах юм.
Ши линий өнгө шимлэг хөрсөн дээр амьдардаг И-чууд ажил хөдөлмөр хийж, тахилга тайлга тайж, дуу дуулан бүжиг бүжиж, үндэстний уламжлалт галын наадмаа дэлхийд нэртэй "Дорнын цэнгүүн" болгон хөгжүүлж чадсан байна. Зонхилох хүмүүс И үндэстнийг танихдаа бүр энэхүү галын наадмаас нь таньсан аж. И-чууд эрт дээр үеэсээ галыг шүтдэг байв. И-чууд жил болгоны галйн наадам болоход бүрэй болж од барилдах үеэр нарсан модоор хийсэн гал бамбараа асааж, өөр өөрийн тариагаа тойрон явж, ирэх онд хорхой шавжны гай гамшгүй, нар хур нь тэнцэх болтугай гэж даатгадаг юм. Ингэж гал бамбар асаах нь тарианы хорхой шавжийг зохих хэмжээнд арилгаж чадах бөгөөд үлдсэн галыг нь гэртээ аваачиж настай хүмүүс нь энэ галаар шош болгож, үр хүүхдүүддээ идүүлж, жилийн дөрвөн улиралд амгалан тайван байхыг нь ерөөдөг байна. Энэхүү галын наадам болох бүр И үндэстний айл өрхүүд шөнөжин наадан цэнгэдэг байна. Энэ наадам болох бүр айл өрхүүд бүгдээрээ гал бамбар асаагаад гарч ирэх нь ад шуламсыг гэсэн юм шиг их сүртэй харагддаг. 6-р сарын 24-ний орой бүх И-чууд хөгшин залуу хүүхэд нялха гэсэнгүй наргин цэнгэж, өдөр нь бас бөх барилдах, буха тулуулах зэргийн наадам зохион байгуулдаг.
Ши линий үзэмжит районыхан бол наадмын өдөр зүг бүрээс хуран цугларч, үд болоход үхэр бүрээ дугаргаж, баярын өмсгөлтэй эрэгтэй эмэгтэй залуус жагсан цуглаж том шяньзаа хөгжимдэж, цоглог бүжсээр талбайд орж очно. Дунд хижээл насны хүмүүс нь жижигдүү шяньз, хулсан лимбэ, шүглэ зэргээр залуусдаа хавсран хөгжимдэж, амхадуудын намбатай бүжгээ бүжиж, талбайд орно.
Орой болоход И үндэстний залуус гал бамбараа асаацгааж, гудамжаар бүжгэлцгээнэ. Хүмүүс гар гараасаа хөтлөн дуулан бүжиглэцгээж, ертөнцийн сайханд хүмүүс яахын аргагүй сэтгэл хөдөлдөг.
|