• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-16 18:13:40    
ШХАБ-ын тэргүүн нарын бага хурал Бишкект болж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       ШАнхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р бага хурал 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект боллоо. Гишүүн орнууд сайн хөршийн урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны гэрээ, Бишкекийн тунхаг зэрэг чухал чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хурал нь баялаг үр дүнд хүрчээ.

      Уг бага хурлыг даргалагч орон Киргизийн Ерөнхийлөгч Бакиек юуны өмнө Киргизийн Засгийн газар болон ард түмний өмнөөс хуралд морилон саатсан хүндэт зочдыг угтаж байгаагаа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ, юуны өмнө нийслэл Бишкект морилон ирсэн зочдыг Киргизийн ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа угтаж байгаагаа илэрхийлж байна. Өнөөдрийн бага хурал төгөс амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

     ШХАБ 2001 оны 6-р сард Хятадын Шанхай хотноо байгуулагдсан юм. Уг байгууллагын гишүүн орнуудын нийт талбай нь Европ, Азийн эх газрын 5-ны 3 хувийг эзэлж, хүн ам нь дэлхийн нийт хүн амын 4-ний 1 хувийг эзэлж байна. ШХАБ-ын бодлого тогтоох хамгийн том байгууллагын хувиар, гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөл жил болгон 1 удаа хурал хуралдуулдаг юм.

     Энэ оны хурал цар хэмжээгээр өргөн байж, Хятад улсын дарга Хү Жиньтао, Киргизийн ерөнхийлөгч Бакиев, Казакстаны ерөнхийлөгч Назарбаев, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Тажикстаны Ерөнхийлөгч Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Каримов нар уг хуралд оролцсон байна. Уг хуралд бас уг байгууллагын ажиглагч орон Монгол улсын ерөнхийлөгч, Ираны ерөнхийлөгч, Пакистаны гадаад хэргийн сайд, Энэтхэгийн Нефть байгалийн хийн сайд, тэрчилэн дарга орон Киргизийн зочин Афганистан болон Түркменстаны ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарин бичгийн даргын орлогч байлцалаа.

     ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид өнгөрсөн жил Шанхай болсон дээд хэмжээний уулзалтаас нааших уг байгууллагын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад харилцаа зэрэг салбарт олсон ололт амжилт, байгуулалгын хөгжил тэрчилэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санлаа гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. Хурлын дараа гарын үсэг зурсан бичиг баримтад "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" нь олон нийтийн анхаарлыг их татсан байна.

      Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр "сайн хөршийн харилцан итгэлцэлээ эрчимжүүлж, энх тайван хөгжлийг ахиулая" гэсэн үг хэлэж тэмдэглэхдээ, 6 жилийн хөгжлөөр ШХАБ нь гишүүн орнуудын хамтын ашиг сонирхолыг хамгаалж, гишүүн орнууд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх үр ашигтай михнизм, мөн өнө батын энх тайванг биелүүлж, хамтын хөгжлийг ахиулах чухал хүчин болсон байна. одоогийн олон улсын болон бүс нутгийн ээдрээн бодлиантай нөхцөлд ШХАБ-ын гишүүн орнууд боломж тохиолыг эрс хэлбэрэлтгүй баримталж, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг биелүүлэх ёстой гэжээ. Үүнд холбогдуулан тэрээр дөрвөн санал дэвшүүлсэн байна.

      Сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, урт хугацаагаар сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг хянамагай хэрэгжүүлж, тус байгууллагын урт хугацааны хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх, хамтын хөгжлийг баримтлан, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай чиглэлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, ШХАБ-ын хөгжлийн эдийн засгийн үндэс суурийг бахжүүлэх, соёлоороо харилцан суралцаж, адил бус соёл иргэншлийн эрх тэгш солилцоог ахиулж, гишүүн орнуудын үеийн үед найрсаг байх нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх, гадаадад нээлттэй байхаа баримтлан, бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, тус байгууллагын хөгжин хүчирхэгжих сайн сайхан гадаад нөхцөл байдал бүрдүүлж өгөх гэсэн болно.

      Байгуулагдаад хэдхэн жил болж байгаа бүс нутгийн байгууллага болсны хувьд уг байгууллага нь харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, эрх тэгшээр зөвшилцөх, олон ургалч соёлыг хүндэтгэх, хамтаар хөгжих гэсэн Шанхайн үзэл санааг эрс хэлбэрэлтгүй баримталсан учир ШХАБ нь олон улсын өөрчлөлт хувьралтын шалгалтыг туулж, олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлэлт сайшаалыг хүлээсэн байна. Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ,

      Тус байгууллагын гишүүн орнуудтай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэх гэсэн бол Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болно. Хятадын тал талуудтай хамтаар Шанхайн үзэл санааг бадруулж, урт хугацаагаар сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлж, өнө батын энх тайванг биелүүлэн, хамтын хөгжлийг ахиулахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно гэдгийг би дахин нотолж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\