Энэ жил 59-тай Цао Найчян бол Хятадын умард нутгийн Датүн хотын цагдаа юм. Олонх цагдаатай адилгүй нь тэр бол нэлээд нэртэй зохиолч хүн юм. Түүний бичсэн 30 гару йөгүүллэг нь орчуулагдан Япон, Америк, Канад, Швейд зэрэг оронд танилцуулагдсан байна. Эх сурвалжын мэдээнээс үзвэл, Нобелийн утга зохиолын шагнал хүртэх эрмэлзэлтэй Хятадын зохиолчын нэг мөн гэж Нобелийн утга зохиолын шагнал шалгаруулах комиссын гишүүн Горан Малмкүйст үзсэн юм байна.
Цао Найчян Шан ши мужийн Ин сияний Дор Ма юй тосгонд төрсөн хүн. Өнгөрсөн зууны жар далаад онд нүүрсэн уурхайн ажилчин, уран сайханы бригадын хөгжимчин зэрэг ажил хийж, сүүлээр нь цагдаа болсон юм.1987 оноос Цао Найчян ном зохиол бичиж, одоод хүрч иртэл сая шахам үсэгтэй уран зохиолын бүтээл бичээд байна. Түүний анхны бүтээл бол лам хүний үлгэрээр сэдэвлэсэн уран зохиол болох юм. Энэ зохиол нь " өнчирсэн бурхан" гэсэн нэртэй, өөрийн сайн таньдаг_ ламын үлгэрийг бичсэн юм байна.
Цао Найчян өнөө 3 тууж, хэдэн арван урт зохиол бичиж, эдгээр уран бүтээлээ бүр өөрийн бодит амьдралаар сэдэвлэсэн байна. Цагдаагын ажил хийхээсээ өмнө тэрээр уурхайд нэг жил ажилчин явж, шагтаас нүүрс малтаж, маш хатуу бэрх амьдрал хийж байв. Тэр үүгээрээ гол агуулга болгон, " мөс шиг хүйтэн чулуу" гэсэн зохиол бичиж, уурхайн ажилчдын хатуу бэрх амьдрал болон ган зоригыг тусгасан байна. Энэ жил тэрээр " харангуй шөнө болоход таныгаа дурсан санах нь- Вэнь Жя ё" гэсэн тууж нийтлүүлж, өөрийнхөө 40 гаруй жилийн өмнө хөдөө нутагт амьдарч байсан амьдралаараа сэдэвлэн, тухайн үеийн ядуу районы тариачдын амьдралыг харуулсан байна.
Цао Найчян бол хамаг эрт компьютрээр зохиол бичсэн зохиолчын нэг юм. Өнгөрсөн зууны 90-д оны эхэнд түүний ажиллаж байсан байгууллага нь компьютр хэрэглээгүй байхад тэр өөрөө хагас жилийн цалингаа оруулж байгаад тухайн үеийн хамаг шинэ загварын компьютр худалдан авч, компьютерээр ажиллаж эхэлсэн юм. /Пэрлаймаа редакторлон орчуулав/
|