• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-17 15:00:43    
Олимпийн наадмын хоёрдугаар эгнээний тэргүүн байрыг эзлэхээр хүчин чармайлт гаргах болно

CRI

      Зохион байгуулах орны олимпийн наадам дахь илрэл нь ерөөс хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадын тамирчид Афины олимп дээр сайн амжилт гаргаснаар, Бээжингийн олимпид үргэлжлэн шилдэг амжилт байгуулж, алтан медалын тэргүүн байрыг эзлэх боломжтой гэж олон улсын биеийн тамирын салбарын зарим зүтгэлтэд үзэж байна. Гэвч Хятадын биеийн тамирын салбарын албаны хүн энэ тухай хичээнгүй хандаж байгаа юм. Сүүлийн үе Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Цүй Далинь хэлэхдээ, Хятадын төлөөлөгчдийн Бээжингийн олимп дох зорилт нь хоёрдугаар эгнээний тэргүүн байрыг эзлэх явдал болно гэжээ.

      1984 онд зуны олимпид буцаснаас хойш, Хятадын төлөөлөгчдийн хир хэмжээг олноороо анхаарсаар ирсэн юм. Ялангуяа 1992 оны олимпоос хойш, Зуны олимпийн наадмын тэмцээн дэхь Хятадын тамирчдын илрэл улмаар сайн болж байгаа юм. 2004 оны Афины олимпид, Хятадын төлөөлөгчид 32 алтан медалаар алтан медалын жагсаалд 2-р байранд орсон байна. Энэ нь Америкийн 36 алтан медалын дараахан л орж, спортын хүчирхэг орон Оросоос давсан юм. Мөн тэр үеэс эхэлж, 2008 оны Бээжингийн олимпоор өөрийн орондоо зохион явуулсан олимпид Хятадын төлөөлөгчид нь нэн сайн амжилт байгуулах болно гэж маш олон хүн үзэж байна. Нэн цаашлаад Хятад нь Америкийг давж, алтан медал болон медалын тоогоор тэргүүн байранд орж болзошгүй гэж зарим хүн бас хэлж байна. Гэвч эдгээр үг яриа үзэл бодлыг Хятадын биеийн тамирын салбарын зүтгэлтэд хүлээн зөвшөөрөөгүй. Холбогдох хариуцлагатан хэлэхдээ,

     Америк, Оростой харьцуулбал манай биеийн тамирын ерөнхий төвшин нэлээд зөрөөтөй байсаар, үүний дотор бусад өрсөлдөгч орныг үгүйсгэхгүй. Жишээлбэл Герман, Австрал, Франц, бидны хөрш орон Япон, БНСУ ч чанга хүчинтэй байна. Өнгөрсөн олимпийн наадамд Япон улс 16 алтан медал олж, олимпийн наадамд оролцсооноос наашхи хамгийн сайн амжилтыг байгуулсан юм. Герман нь түүхнээсээ биеийн тамирын хүчирхэг орон байж, Алтан медалын төлөө өрсөлдөх хүчин их байна. Америк, Оросыг нэгдүгээр эгнээнийх гэвэл бид хоёрдугаар эгнээд байсаар. Бидны зорилт нь хоёрдугаар эгнээд тэргүүн байрыг эзлэх явдал болно гэжээ.
Нэг орны олимпийн өрсөлдөх хүчнийг шалгахад алтан медалын тоог нь л үзэх биш, харин медалын нийт тооноос шалтгаалагдна.