Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны олон улсын холбоо авах хэлтсийн орлогч дарга Ван Шилинь саяхан хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо дараа сард Олон улсын Олимпийн хорооны 205 гишүүнд 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд оролцох урилга өгөх болно гэжээ. Бээжингийн Олимпийн наадам нь түүхэнд улс орон газар нутгийнхан нь хамгийн олон оролцсон нэг удааны Олимпийн наадам болж магадгүй гэжээ.
7-р сарын 10-12-нд Ван Шилинь Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны өмнөөс Фань Америкын биеийн тамир спортын байгууллагын их хуралд Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын ахицын байдлыг мэдээлсэн байна. Үүнд талбай заалын байгуулалт, зам харилцааны тохируулалт, тасалбар, байр зэрэг хамрагдаж байгаа.
Ван Шилинь хэлэхдээ: Фань Америкын биеийн тамир спортын байгууллагын гишүүн орнууд, газар нутгийнхан нь Бээжингийн Олимпийн наадамд оролцох ихээхэн сонирхолтой байгаа. Дараа сард Бээжинд болох Олимпийн улс орон газар нутгийн Олимпийн хорооны төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралд Фань Америкын биеийн тамир спортын байгууллагын 42 гишүүн бүгдээр оролцохоор тогтов. Энэ удааны хурлаар Олон улсын Олимпийн хороо болон Бээжингийн Олимпийн нааадмыг зохион байгуулах хороо хамтаар Олон улсын Олимпийн хорооны 205 гишүүн хороог 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд оролцохыг албан ёсоор урих болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ: бид Олимпийн хорооны гишүүн хороо бүхнийг Бээжингийн Олимпид оролцуулахаар чармайна. Хэрвээ саадал гарахгүй бол Бээжингийн Олимпийн наадам нь түүхэнд улс орон газар нутгийнхан нь хамгийн олон оролцсон нэг удааны Олимп болж болзошгүй юм гэжээ.
2004 оны Афины Олимпид 202 улс орон газар нутгийнхан нь оролцсон. Энэ удааны Олимпид улс орон газар нутгийнхан нь хамгийн олон оролцсон удаа болно.
|