• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-17 17:37:23    
Хятад улс хүнсний бүтээгдэхүүний чанарыг аюулгүй байлгах цагаан ном нийтлүүлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын засгийн газар 17-ны өдөр "Хятадын хүнсний бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдал" гэсэн цагаан ном нийтэлжээ. Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улсын хүнсний бүтээгдэхүүний чанарын ерөнхий түвшин өнөө тогтвортой дээшилж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал байнга сайжирч, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрхлэлтийн дэг журам ч ил тод сайжирсан байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг цаашид хяналтдаа авч дэлхийн худалдааны эрүүл саруулаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх талаар дэлхийн улс орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

     Хятадын Хөдөө аж үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний шинжлэх ухаан болон шим тэжээлийн инженерийн дээд сургуулийн захирал ноён Лүө Юньбө манай сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дэлхий дахинаараа анхаарч байна. Хятадын засгийн газар цагаан ном нийтлүүлж байгаа нь өргөн олон хэрэглэгчдэд хятадын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг ойлгуулах аятай зам суваг болсон байна. Энэ нь хятадын засгийн газрын хариуцлагатай байр суурийг харуулсан байна гэжэээ.

     Лүө Юньбө хэлэхдээ, Хятахд улс бол импорт экспортлогч том орон. хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том орон, мөн хэрэглэгч том орон бөгөөд хүнсний бүтээгдэхүүний том экспортолгч том орон мөн, ийм болохоор хүнсний бүтээгдэхүүнийх нь аюулгүй байдлыг нь ч олон талынхан анхааралдаа авсан байна. Ийм нөхцөл байдалд, цаг тухайд нь цагаан ном нйитлүүлж, манай орны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг танилцуулан, манай орны хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдалд хяналт удирдлага авч байгаа арга хэмжээнүүдийг танилцуулж байгаа нь тэр чигээрээ хариуцлагатай байр сууриар хандаж байгаа явдал болох юм гэжээ.

     Цагаан номын эхэнд тэмдэглэхдээ, олон жилийн турш Хятад улс хүнсний бүтээгдхүүний яс чанарыг гараанаас нь чухалд үзэж, хүнсний бүтээгдхүүний аюулгйү байдлын хяналт удирдлагын систем болон дүрэм тогтоож, хууль тогтоомж болон стандартын системийн байгуулалтаа бүх талаар эрчимжүүлж, яс чанарын аюулгүй байдлын хяналт удидлага хатуу хэрэгжүүлж, хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлын олон улсын харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлсэн байна. Энэ хүчин чармайлтаар, Хятадын хүнсний бүтээгдхүүний яс чанрын ерөнхий түвшин тогтвортой дээшилж, аюулгүй байдал нь тасралтгүй сайжирч, үйлдвэрлэл эрхэлэлтийн дэг журам нь ил тод сайжирсан байна гэжээ.

     Цагаан номд хийсэн Хятадын хүнсний бүтээгдхүний яс чанрын аюулгүй байдлын тухай дүрслэл болон ерөнхий үнэлгээ бол шударга, үнэн бодитой юм гэж ноён Лүө Юньбө илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ,

     Цагаан номд хийсэн манай улсын хүнсний бүтээгдхүний яс чанрын аюулгүй байдлын тухай дүрслэл болон ерөнхий үнэлгээ нь шударга, үнэн бодитой юм. Үнэн бодитой байдлыг харуулсан төдийгүй, мөн оршиж байгаа хүндрэл бэрхэшээлийг ч ярисан байна. Цагаан номд их олон тоо баримт ашиглсан бөгөөд эдгээр тоо баримт нь үнэн бодитой, маш үнэмшилтэй байна гэжээ.

      Уг цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс олон жилийн турш хүнсний бүтээгдэхүүний чанарын асуудлыг эх үүсвэрээс нь зохицуулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн ажлын хяналт удирдлагын систем, тогтолцоог иж бүрэн тогтоож, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон жишиг стандартын системийн байгуулалтыг бүх талаар дорвитой хийж, хүнсний бүтээгдэхүүний талаар чанар, аюулгүй байдлын чанга хяналт удирдлага хэрэгжүүлж байна гэжээ.

      Үүний зэрэгцээ, Хятадын Засгийн газар бас бусад улс орнууд, бүс нутгууд болон олон улсын холбогдох байгууллагуудтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн салбарт найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг чухалд үзэж, олон улсын удирдлагын тэргүүний туршлага болон шалгалтын техникээс суралцахыг чухалчилан, Хятадын хүнсний бүтээгдэхүүний чанарын ерөнхий түвшнг дээшлүүлсэн юм.

      Уг цагаан номын төгсгөлд тэмдэглэхдээ, Хятад улс өнөө мөн хөгжиж байгаа орны түвшинд байсаар, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын ерөнхий түвшнг хөгжсөн орнуудынхтай зэрэгцүүлбэл бас зохих зөрөөтэй байсаар юм гэлээ. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудал бол хүн төрөлхтөний хамтын хүсэл хөөцөлдөл, мөн ч олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. Импорт экспортын том орны хувьд Хятад улс дэлхийн улс орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа чангатган, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хяналтдаа байлгах, бүх дэлхийн хүнсний бүтээгдэхүүний худалдааны эрүүл саруулаар хөгжихөд цаашид уйгагүй хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэж цагаан номд бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\