• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-17 18:47:05    
ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойн тухай мэдлэг

CRI

       ӨМӨЗР 1947 оны 5-р сарын 1-ний өдөр Өвөр монголын зүүн нутгийн хянган аймгийн Улаанхотод байгуулагдсан юм. Тэр нь Хятадын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах раион юм. 60 жилийн өмнө Улаанхотыг Вангийн сүм гэдэг байсан, сүүлээр нь Улаанхот гэж нэрээ өөрчилсэн байна. Улаанхот гэж өөрчилсэн нь хувьсгал, дэвшилийг бэлэгдэж байгаа юм.

      ХКН-ын төв хороо болон дарга Мао Зэ Дунгийн " нэгдмэл улсын дотоодод үндэстний раионы өөртөө засах дүрэм хэрэгжүүлэх үзэл санааны дагуу, Японыг эсэргүүцэх дайн ялахаас өмнөхөн ХКН-ын төв хороо Улаанхүү зэрэг нэг бүлэг монгол Хятад боловсон хүчин илгээж, тухай үейн ХКН-ын төв хороо байсан Янь Ань хотоос Өвөр монголд очуулж, Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурал байгуулж, монгол үндэсний олон давхарга, хан үндэстэн болон бусад цөөн тоот үндэстний олон түмэнтэй холбоолж,хамтаар Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөн өрнүүлж, ХКН удирдсан Өвөр монголын өөртөө засах далбааг мандуулсан байна.

      1947 онд байгуулагдсан ӨМӨЗР-ын засгийн газарын харианд Өвөр монголын зүүн хэсгийн таван аймаг багтаж байжээ. 1949 оны 3-р сард болсон ХКН-ын долодугаар удаагаа сонгогдсон төв хорооны хоёрдугаар бүгд хурал дээр ХКН-ын төв хороо, өвөр монголын түүх газар нутгийг сэргээхэд иэдвхтэйгээр нөхцөл бүрдүүлэн өгч, зүү монгол болон баруун монголын нэгдмэл ӨМӨЗР байгуулахаар дэвшүүлсэн байна.

      Ба:үндэстний раионы өөртөө засахаар Хятадын үндэстний асуудлыг зохицуулах үндсэн бодлого болгох бол Мао Зэ Дун зэрэг Шинэ Хятад улсын үүсгэн байгуулагчид урт хугацааны эрэн сүвэгчлэл болон олон удаагийн үйлдлэгээр дамжин гаргасан дүгнэлт мөн. Өвөр монголын үндэстний радионы өөртөө зассан нь ХКН-ын төв хорооны шууд удирдлага дор биелэгдсэн юм. Үндэстний раионы өөртөө засах бодлогын жолоодлого дор Өвөр монголд залгаагаар Дагуур, Эвээнх, Орчоон зэрэг гурван үндэстний цөөнхий өөртөө засах хошуу болон 19 үндэстний цөөнхий өөртөө засах суурин байгуулагдаж, дарлал мөлжилийг гүнээ амсаж байсан үндэстнүүдийн ард түмэн чөлөөлөгдөж, гэр орныхоо эзэн нь болж, өөртөө засах раионыхаа хэмжээнд өөртөө засах эрхээ бүрэн хэрэгжүүлж, Хятадын үндэстний раионы өөртөө засах дүрмийн үүсч хөгжин боловсронгуй болох бас хуульжих үйл явцад цуцалтгүй эрэн сүвэгчлэл хийсэн байна.

      1964 оны 4-р сард Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйлсийн ерөнхий зохион төлөвлөгч Дэн Сяо Пинь өвөр монголд өөрийн биеэрээ орчиж, Өвөр монголын давуулаг болон нөөц хүчнийг стратегийн болон бүх талын харцаар харж, өвөр монголд чин санааны хүсэлт тавьсан байна. Тэрээр Өвөр монголын хөгжилд алс хэтийн зорилт тогтоож өгсөн юм. Тэр тухай үед хэлэхдээ, эх баялагийн давуу талаа ашиглаж, эх баялагийг ерөнхий лэн ашиглах түвшнээ нэмэгдүүлж, эх баялагийн дауу талаа эдийн засгийн давуу тал болгохоо түрэгтгэж, Өвөр монголыг Хятадын ирэх зууны эдийн засгийн өсөлтийн чухал тулгуурь болго хэрэгтэй гэжээ.

      ХКН-ын 16-р удаагийн бүх улсын төлөөлөгчидийн их хуралын дараа Хү Жинь Тао ерөний нарийн бичгийн даргатай ХКН-ын төв хороо Өвөр монголын шинэ зууны шинэ хөгжил болон тухай орон нутгийн ард олны амьжиргааны түвшний сайжралтыг дээд хэмжээгээр анхааран халамжилсаар ирсэн юм.

      :2004 оны 3-р сард ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинь Тао Өвөр монголын бор тохойн раионы хэдэн зуун мянган хүн урт хугацаагаар арсэн , Флорын агуулагдац нь стандартаас хэтэрсэн худгийн ус ууснаас болж олон янзын өвчинд нэрвэгдээд байгааг мэдмэгцээ нэн даруй захирамж гаргаж, шат бүрийн засгийн газар тухай нутгийн оршин суугчидын ундны усны асуудлыг заавал сайтар зохицуулахыг шаарджээ. Түүнээс хойш хэдэн жилд Хятадын шат бүрийн засгийн газар зуун сая шахам юаний хөрөнгө оруулж, бортохой раионд ус өөрчлөх төсөл хэрэгжүүлж, бортохойчууд цэвэр тунгалаг ундны ус уух болсон байна. Сүүлийн хэдэн жилд У Бан Гө, Вэн Жя Бао, Жя Чинь Линь, Зэн Чин Хун, Хуан Жюй, У Гань Жэнь, Ли Чан Чүн, Лө Ган зэрэг нам төрийн удирдагчид өвөр монголын хөгжлийг дээд хэмжээгээр анхааран халамжилж,Өвөр монголд өөрийн биеэрээ очилж дүн шинжилгээ хийж байсан юм.