Тайландын шинэ үндсэн хуулийн төсөл нь 19-ний өдөр болсон бүх нийтийн санал хураалтаар дамжин батлагдах нь гарцаагүй болсон байна. Энэ бол Тайландын түүхэн дэх үндсэн хуулийн төслөөр хийж байгаа бүх нийтийн анхны санал хураалт байж, Тайландын хожим хойшдын улс төрийн байдлын хөгжил болон эдийн засгийн бодит байдалд нааштай нөлөө үзүүлэх болно.
Мөн өдрийн 8 цагаас 16 цаг хүртэл Тайландад үндсэн хуулийн төслөөр бүх нийтийн санал хураалт хийсэн байна. Бүх улсын олон газар дахь 88 мянган санал хураах цэг сонгогчдод зэргээр нээж, шинэ үндсэн хуулийн төслөөр зөвшөөрөх эсэх саналыг хураасан байна. Тайландын сонгуулын комиссын дарга Аричарт Сукхажанонд 19-ний шөнө болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, санал хураалтын анхны бүртгэлийн дүнгээс үзвэл, бүх улсын санал өгсөн хэмжээ нь 54.8 хувьд хүрч, үүнд шинэ үндсэн хуулийн төслийг хүлээн зөвшөөрсөн саналын хэмжээ нь 56.66 хувьд хүрч, татгалзсан санал нь 41.43 орчим хувь байна. Сонгуулын комисс нь 20-ны өдрийн орой хамгийн сүүлчийн албаны талын санал хураалтын дүнг нийтлэх болно гэжээ.
Өнгөрсөн оны 9-р сард, Тайландад цэргийн төрийн эргэлт гарч, Таксины удирдсан засгийн газрыг татан буулгаад, цэргийн төрийн эргэлтийн тал 1997 оны үндсэн хуулийг хүчингүй болгож, түр цагийн үндсэн хууль нийтэлж, дараа нь шинэ үндсэн хуулийн төсөл туурвих комисс болон үндсэн хууль тогтоох парламент байгуулсан байна. Энэ оны 7-р сард, үндсэн хууль тогтоох парламент нь шинэ үндсэн хуулийн төслийг баталсан байна. Гэвч түр цагийн үндсэн хуульд шинэ үндсэн хуулийн төсөл нь эрхбиш бүх нийтийн санал хураалтаар дамжин батлагдмаанжин албан ёсоор нийтлэгдэж хэрэгжигдэх болно гэж тогтсон байна.
Тайландын ерөнхий сайд Сураюуд Чуланонт мөн өдрийн үдээс хойш санал хураалт дуусны дараа сэтгүүлчдэд ярилцалга өгөх үе хэлэхдээ, энэ удаагийн шинэ үндсэн хуулийн төслөөр хийсэн бүх нийтийн санал хуаалтын дүнд Тайландын ард иргэд бүх улсын хэмжээний сонгуулиар дамжин, улс орноо хямарлаас эртхэн ангижруулахыг хүсэж байгаа хатуу эрэл хүсэл тусгагдаж байна гэжээ.
Мөн өдөр, Тайландын Ардчилсан нам, Тайн Үндэсний Нам, Махачон нам зэрэг шинэ үндсэн хуулийн төсөл батлагдахыг дэмжиж байгаа улс төрийн нам бүлгийн хариуцлагатан нар их сонгуульд оролцохоор идэвхтэй бэлтгэнэ гэж хэлцгээсэн байна.
Өнөө нэрээ Тайн Рак Тайн эвсэг бүлэг гэж өөрчилсөн экс ерөнхий сайд Таксиний байгуулсан тайн Рак тайн нам бол шинэ үндсэн хуулийн төслөөс татгалзаж байгаа гол хүчин болно. Тайландын зүүн хойт нутаг болон умард нутгийн ихэнх муж раионы шинэ үндсэн хуулийн төсөлд татгалзсан саналын хэмжээ нь нэлээд их байгааг бүх нийтийн санал хураалтын дүн харуулсан байна . Хэдийгээр Тайн Рак Тайн эвсэг бүлгийнхэн нь шинэ үндсэн хуулийн төсөл батлагдахыг эсэргүүцээд амжилт олж чадаагүй хэдий ч Тайн Рак Тайн эвсэг бүлгийн гол гишүүн Чатурун Чайсанж бүх нийтийн санал хураалт дуусны дараа санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрнө гэж тэмдэглэжээ.
Шинэ үндсэн хуулийн төсөл батлагдсан нь Тайландын улс төрийн байдалд сайн эргэлт гаргах төдийгүй, бас өнөөгийн муутаж буурсан эдийн засагт ч ашигтай юм. /Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|