Хятадын Жэжян мужийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн Дүрслэх урлагийн түүхийн онолын салбарын доктронтор, 30 настай байсан Ван Кэпин 1989 оны 2-р сард "Хятадын шуумал сийлбэрийн урлагийн гоо сайхны онцлог" гэсэн сэдвээр ном хаялцаж, Хятадын дүрслэх урлагийн түүхэн дээрэх анхны эмэгтэй доктор болсон байна.
Эм бэлдмэлийн аж үйлдвэрийн системийн анхны доктор: Хятадын эм бэлдмэлийн аж үйлдвэрийн системийн хүмүүжүлсэн анхны доктор бол Шанхайн Эм бэлдмэлийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн Бичил элментийн эмийн судалгааны мэргэжлийн доктронтор Жү Баочуань болно. 1985 оны 1-р сарын 31-ний өдөр тэрээр "хорт хавдрын эсрэг бактери дарах шинэ эм" гэсэн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байна.
Кенатын эм зүйн судлалын анхны доктор: Хятадын кенатын эм зүйн судлалын анхны доктор бол Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн эм бэлдмэлийн судалгааны газрын кенатын эм зүйн судлалын поктронтор Чэнь Кайшэн болно. Тэрээр 1985 оны 2-р сарын 11-ний өдөр докторын зэрэг хамгаалсан байна.
Клиникийн ангаах ухааны анхны доктор: Клиникийн ангаах ухааны анхны доктор бол Цэргийн ангаах ухааны 2-р их сургуулийн Ясны тасгийн аспирант Цан Жюйлян болно. 1985 оны 1-р сарын 16-ны өдөр Цэргийн ангаах ухааны 2-р их сургуулийн эрдэмийн зэрэг тогтоох комисс шалган байцаагаад, түүнд ангах ухааны докторын зэрэг хүртээсэн банйа. Цан Жюйлян бол Хятадын армийн өөрөө хүмүүжүүлсэн клиникийн ангах ухааны анхны доктор юм.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр хятад ангаах ухааны докторын зэрэг хүртсэн анхны хүн: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр хятад ангаах ухааны докторын зэрэг хүртсэн анхны хятад хүн бол хятад ангаах ухааны нэрт эмч, профессор Ли Юйчи болно. 1991 оны 11-р сард болсон Зүү төөнүүр болон туслах эмчилгээний тухай олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон Олон улсын туслах эмчилгээний солилцооны их хурлаас түүнд хятад ангаах ухааны докторын үнэмлэх хүртээсэн байна.
Хөдөө аж ахуйн ухааны анхны доктор: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн хөдөө аж ахуйн ухааны анхны доктор бол Хуажүнгийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн 37 настай байсан Мэн Жиньлин юм. Тэрээр 1976 онд Хуажүнгийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Хөдөө аж ахуйн судлалын салбараас төгөсч, 1985 оны 3-р сарын 18-ны өдөр докторын зэрэг хамгаалсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|