• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-20 18:05:05    
Нэрт эмчийн амьдрал тэтгэсэн "Гурван эрдэнэ"

CRI

     Хятадын уламжлалт анагаах ухааны нэрт эмч Жи Лянчэнг таньж мэддэн хүн болгон түүнийг эрхий гозойлгон магтан сайшааж байдаг. Тэрээр олон арван жил хүнийн бие сувилах явцдаа амьдрал тэтгэхүйн "Гурван эрдэнэ" болох хоол хүнсээр тэтгэн сувилах, эм бэлдмэлээр тэтгэн сувилах, агаар амьсгалаар тэтгэн сувилах аргыг тун их эрхэмлэдэг хүн юм.

     Тэргүүн эрдэнэ--Хоол хүнсээр тэтгэн сувилахуй

     Хар багаасаа анагаах ухаан эм эмнэлгийн ном их уншсан Жи Лянчэны хоол унд хэрэглэх зан дадал нь ч хүртэл гүнзгий нөлөөлөгдөж, Хятадын уламжлалт анагаах ухаанд байнга яригддаг "Газар орных нь байдалд тохируулах" гэсэн үгийг Жи Лянчэн хоол хүнсээр тэтгэн сувилахуйн явцдаа ягштал мөрдсөөр ирсэн байна. Үүнийг Жи Лянчэны үгээр тодруулбал хоолонд ховдоглохгүй, хоолыг голохгүйгээр өдөр бүр гурван удаа хооллоно гэсэн болно.

     Хүн өтлөхгүй гэж байдаггүй, өтлөөд ирхээрээ маш олон хүмүүс дэндүү эрт өтөлж байна орой өтлөх юмсан гэж боддог байна. Жи Лянчэн 55 нас хүрснээсээ хойш, амьдрал тэтгэхүй гурвэн эрднийнхээ 2-р эрдэнэ болох эм бэлдмэлээр тэтгэн сувилахуй аргаа хэргэлсэн байна. 20 гаруй жилийн хугацаанд Жи Лянчэн орой болгон тэжээлийн эм уух болжээ. Гэхдээ тэрээр өөрийн биедээ тохируулан уушиг бөөрөндөө тустай эмийг сонгож уудаг байна.

     Үүнээс гадна тэрээр өдөр бүр биеийн тамирын дасгал бэлтгэл хийдэг. Энэ бол түүний амьдрал тэтгэхүй гурвэн эрдэнийн нь 3-р эрдэнэ болох агаар амьсгалаар тэтгэн сувилахуй арга болно. Жи Лянчэн биеэ чийрэгжүүлэх дуртай, гэвч тэр хамаа намаагүй хөдөлгөөн хийдэг хүн биш. Тэрээр багаасаа жад сэлэм эргүүлэх дуртай, их туйлт нударга буюу Хятадын Тайжицуань гэдэг уламжлалт гимнастикийг маш сайн эзэмшсэн хүн юм.

     Өдөр бүрийн өглөө хийх дасгал

    Жи Лянчэны үзэж буйгаар, агаар амьсгал буюу хий бол бие махбодийн энерги, хүч чадал юм, иймээс өдөр бүр амьсгалын тамир хийх нь агаар амьсгал буюу хийгээр тэтгэн сувилахуй ажиллагаа хийж байгаа хэрэг болно. Тэрээр өдөр болгон өглөөны 5 цагаас эхлээд биеийн тамирын дасгал бэлтгэл хийдэг байна.

    Жи Лянчэн өглөө сэрэнгүүтээ нүдээ нээхгүйгээр зүүн тийш 9 удаа, дахиад баруун тийш 9 удаа хөдөлгөөд дараа нь зүүн арынхаа дунд хуруу болон долоовор хуруугаараа зовхио хэдэн скунд нухаад дараа нь хоёр нүдээ нээнэ. Ингэж нүдээ дасгалжуулах нь харааг хэвээр байлгадаг бөгөөд үүний ачаар Жи Лянчэн одоо ч гэсэн сонин уншихдаа нүдний шил зүүхгүй явж байна.

     Жи Лянчэн нүдний дасгалаа хийж дуусаад хөлний дасгалаа хийж эхэлдэг байна. Хөлний дасгал хийх нь бас тун амархан, хоёр хөлөө дотогш нь 9 удаа эргүүлж хөдөлгөөд дахиад гадагш нь 9 удаа эргүүлж хөдлөгвөл болчихоно.

    Жи Лянчэн хөлний дасгалаа хийж дуусаад нурууны дасгалаа хийж эхэлдэг байна. Энэ бол түүний босохоос өмнөх 3-р дасгал нь болно. Тэрээр баруун гараа хүйсэн дээрээ тавьж, дахиад зүүн гараа баруун гар дээрээ тавиад нуруугаараа зүүн гар тийш 36 удаа хөдөлж, дараа нь баруун гар тийшээ 36 удаа хөдөлж уг дасгалаа дуусгадаг байна. Жи Лянчэны хэлэхээр, ингэж нуруугаараа хайвах нь нурууг массажлах үүрэг гүйцэгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\