Энэ 7-р сарын эхээр Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуань мужид гадаадын нэг бүлэг зочид зочлов.Тэд бол манай радио болон Сы чуань мужийн Аялал жуулчлалын газрын хамтран явуулсан "Хулсны баавгайн нутаг—Сы чуаний тухай мэдлэгийн уралдаанд онц шагнал хүртсэн 10 сонсогч юм. Хэдэн сарын өмнө тэд манай радиогийн нэвтрүүлэгээс Сы чуаний тухай танилцуулгыг сонсож байсан бол өнөө Сы чуань мужид биеэр ирж, байгалийн сайхан үзэмжийг нь нүдээр харж, соёл түүхийн дурсгалт зүйлтэй нь танилцсан байна.
Шагнал хүртсэн энэ арван сонсогчид Орос, Монгол, Америк, Вьетнам, Герман, Итали Марокко, Иран, Румны зэрэг орноос иржээ. Марокко улсаас ирсэн Идрис Боуводина бол галтай цогтой гоё залуу юм. Тэрээр хэлэхдээ, Сы чуань муж үзэсгэлэн сайхан байгалтай, аялал жуулчлалын үзэмжийн олон сайхн газартай, надад зүүдний орон шиг санагдсан, гэхдээ энэ нь зүүд биш өөрөө газар дээр нь ирээд нүдээр хараж байна гэжээ.
Э мэйшань уул бол Хятадын нэртэй үзэмж төгс уулын нэг, энд 5000 гаруй төрлийн ургамал ургаж байдаг нь бүх Европ тивийн ургамалын төрөл зүйлийн нийлбэртэй тэнцэж байна гэдэг хэллэг бий. Шагнал хүртсэн сонсогчид ууланд авирах замдаа хөхрөн ногоорох эдгээр ургамалыг сонирхож явлаа. Э мэйшань уулын хамгийн өндөр оройд Алтан оргил гэж байдаг. Энэ ууланд сүм хийд олон байдаг нь түүний өвөрмөц онцлог юм, гэхдээ хамгийн онцлогтой нь Алтан оргилд хүн ардыг бараалан суугаа 48 метр өндөр алтан бурхан юм.Оросын сонсогч Новиков Еьгеня хэлэхдээ, алтан оргил дээрэх энэрэнгүй дүртэй энэ алтан бурханыг бараалахад хэнд ч гэсэн сүжиг бишрэл төрдөг. Өмнө нь энэ алтан бурханы зургийг харж байсан, өнөө Э Мэйшанд ирээд нүүдээр харлаа, маш өндөр сүрлэг, хялтганан хялалзан харагдана гэжээ.
Э Мэйшанаас баруун тийш 30 километр зайтай газарт дэлхийн хамгийн аврага том бурхан – Лэ Шань уулын том бурхан байдаг. Лэ Шаний том бурханыг нийтийн он тоололын 700 гаруй жилийн өмнө хүмүүс ус үерийн гамшгийг дарах гэж байгуулсан юм. Өндрөөрөөр 70 гаруй метр, толгой нь хадтай цацуу, хөл нь мөрний хөвөөнд тулж, хоёр гараа өвдөг дээрээ тавьж, мөрний усыг харж байгаа нь " мөрөн та үер усны гамшиг гаргаж болохгүй шүү" гэж сэрэмжүүлж байгаа шиг харагдана. Монгол улсын сонсогч Ш.Баатар эртний хүмүүсийн уул хадыг цоолон ийм том бурханыг шууж байгуулсан эрэлхэг зоргийг шагшин бишрэв.Тэрээр хэлэхдээ, өмнө нь энэ том бурханы зургийг харж байсан л даа, гэлээ дэргэт нь зогсоод харахтай хол өөрөө, сүрлэг том бурханыг хараад сүсэг бишрэл төрж маш баяртай байна гэжээ.
Э Мэй шаний байгалийн үзэмжид сонсогчид маань согтууран явж, алтан бурхан аврага бурханыг хараад сүсэг бишрэл төрж явсан бол Сань шин, Жинь ша зэрэг музейд хүрээд тавьж байгаа 3000 гаруй жилийн өмнөх бичиг дурсгалын зүйлээс Хятадын өнө удааны түүх ёсолыг нэн гүүнзгий ойлгосон байна.
Чэн дүгийн хулсны баавгай тэжээж байгаа баазад хүрээд сонсогчид маань танилцуулагчийн ярихыг сонсохын зэрэгцээ хашааны дотор байгаа хулсны баавгайтай хамт зураг авхуулж байлаа. Румнын сонсогч Марин Думитру хулсны баавгайг яасан хөөрхөн амьтан бэ гэж өхөөрдөж, Германы сонсогч Деитер Герхард Леуролд энэ хөөрхөн амьтныг илбэж байгаад зураг авхуулсандаа маш баяртай байлаа.
Сы чуаньд богинохон дөрөв хоногийн айлчилаар шагнал хүртсэн сонсогчид маань мэдлэгийн уралдаанд хариулсан хариултаасаа хол олон зүйлтэй танилцаж, хулсны баавгайн нутгийн ард түмний халуун дотно найрсаг сэтгэлийг биеэр мэдэрж ганзага дүүрэн өндөр сэтгэгдэлтэй буцсан юм. /Урангоо орчуулж бэлтгэв/
|