• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-22 15:12:16    
Цөмийн асуудлаар Ираны байр суурь зөөлөрч байгаа нь ямар учиртай бэ ? [Радио]

 


Хятадын Олон Улсын Радио

    Иран болон Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн гуравдах хэлэлцээ 21-ний орой Тегеранд өндөрлөв. Энэ хэлэлцээ нааштай ахиц хийж, Ираны цөмийн төлөвлөгөөний шийдвэрлээгүй байсан үйл ажилагааны төлөвлөгөөний талаар тогтсон хугацаанд хэлэлцээр тохиролцлоо гэж хэлэлцээ дуссаны дараа хоёр тал илэрхийлсэн байна.

    Иран болон ОУАЭХА-гий энэ хэлэлцээ нь 15 цаг үргэлжилсэн юм байна. Хэлэлцээ дуссаны дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Жавад Ваееди хэлэхдээ, сүүлийн хоёр сард хийсэн гурав удаагийн хэлэлцээгээр хоёр тал Ираны цөмийн асуудлын үлдэж байсан асуудлаар сүүлчийн хүрээ тогтоож, бүтээлч ач холбогдол бүхий нааштай үр дүнд хүрлээ гэжээ. Хэлэлцээ бүтээлч хэлэлцээ болж, хоёр тал Ираны цөмийн асуудлын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээг тогтсон хугацаанд тогтоож чадлаа гэж ОУАЭХА-гий Ерөнхий захиралын орлогч Олли Хейнонен хэлсэн байна.

    Ираны юуны учраас энэ удаад ОУАЭХА-тай ингэж нааштай хамтран ажиласан бэ гэвэл хоёр талын шалтгаантай гэж хүмүүс үзэж байна. Энэ нь тухайлбал:

    1. НҮБ Иранд хориг тавьх гуравдах тогтоол батлахыг хориглохын төлөө.

    2. цөмийн асуудлын өдөр хоног нөгчөөсөн мухардмал байдал нь Иранд дарамт ачаалал болсон учраас гол чухал зүйлийн буулт хийвэл сая энэ мухардмал байдлаас гарч чадна гэдгийг Иран ухарсарласан байна. Энэ хэлэлцээ дуссаны дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Жавад Ваееди хэлэхдээ, ОУАЭХА-гийн шалган байцаах ажилд нэн дөхөм үзүүлэхийн төлөө, Аракын хүнд усны урвалын зуух болон Натанзийн уран баяжуулах баазийг хамарсан Ираны бүх цөмийн төхөөрөмжийг нэн ил тод болгох болно гэжээ.

    Иран болон ОУАЭХА-гий тохиролцсон хэлэлцээрийг Америк үл тоомсорлож байна. Иран нь зөвхөн ОУАЭХА-тай хамтран ажиллах төдийгүй, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшүүлж байгаа уран баяжуулах ажиллагаагаа ч зогсоох ёстой гэж Америк үзэж байна. Иран цаг сунжруулж байна. Иран бол найдваргүй, Иран ОУАЭХА-тай хэлэлцээ хилээ ч гэсэн Аюулгүйн зөвлөлөөр Иранд хориг тавих тогтоол батлуулах хүчин чармайлтаа Америк орхихгүй гэж Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ничолас бурнс 20-ны өдөр хэлжэ.

    Үүнд Ираны цөмийн асуудлын хэлэлцээний ерөнхий төлөөлөгч Али Ларижани хариулж хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлөөр Иранд хориг тавих шинэ тогтоол батлуулхаар зарим орон үргэлжлэн оролдох юм бол Иран гаргаж байгаа хүчин чармайлтаа зогсоох бөгөөд хариу арга хэмжээ авах болно гэжээ. Иран цөмийн техникийн өндөр оргилд гарсан, ямар ч хүн гээд Ираны цөмийн техник нээн хөгжүүлэх зам дээр харш саад хийж чадахгүй. Иран гаднын даралт шахалтад нугран дагаж, уран баяжуулах үйл ажиллагаагаа зогсохгүй юм гэж Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ч тодорхой илэрхийлсэн байна.

    Дээр ярисан зүйл зүйлийн байдал төлвөөс үзвэл, Ираны цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулах боломж бол байгаа, гэхдээ харш саад ч их байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг мөн асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\