
Хятадын Иргэний Яамны сайд Ли Шюе жюй 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ жил Хятадад байгалийн гай гамшиг маш ноцтой боллоо. Өнөөгийн байдлаар давхардсан тоогоор 300 сая гаруй хүн ард зүйл зүйлийн гамшигт өртсөн байна. Хятадын засгийн газар гамшгаас авран туслах ажлыг маш их чухалчилж, гамшгаас авран туслах салбар энэ жил онц байдлын арга хэмжээг давхардсан тоогоор дөчөөд удаа хэрэгжүүлж, төвлөрсөн төсвөөс гамшгаас авран туслах ажлыг дэмжих эрч хүчээ улам нэмсэн юм. Эдгээр бодлого арга хэмжээнүүдийн ачаар гамшигдсан ард иргэдийн амьдрал ахуй үндсэндээ баталгаатай байсан юм гэжээ.
Он гарснаас нааш Хятад улсад үеэр устал, ган гачиг, газар хөдлөлтийн аль аль нь ч гарч, гамшгийн байдал өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээс хүнд байсан юм. Олон мужууд бүр адил бус хэмжээгээр гамшигдсаны дотор 27 мужид нь үеэр устал, уул нурах зэрэг гамшиг гарсан байна. Өнөөгийн байдлаар олон зүйлийн байгалийн гамшигт давхардсан тоогоор 310 сая гаруй хүн ард өртөж, эдийн засгийн шууд гарз хохирол нь 126 тэрбум гаруй юаньд хүрсэн байна.
Хятадын Иргэний Яамны сайд Ли Шюе жюй мөн өдөр төрийн зөвлөлийн хэвлэлийн албын хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар гамшгаас зайлуулах аврах ажлыг маш их чухалчилж, Хятадын Иргэний Яамаас байгалийн гамшгийн онц байдлыг зохицуулах системийн байгуулалтаа үнэнхүү эрчимжүүлж, олон газрын гамшгийн байдалд маш их анхаарал тавьж, гамшгийн байдлын дагууд "Байгалийн гамшгаас авран туслах үндэсний төсөв"-ийг хэрэгжүүлж, гамшгаас авран туслах эд барааг цаг тухайд нь олгож, олон газрын гамшигтай тэмцэж гамшгаас аврах ажлыг удирдан явуулж байна гэжээ.
Ли Шюе жюй хэлэхдээ, Хятадын Иргэний Яамнаас энэ жил онц байдлын механизмыг 41 удаа хэрэгжүүлсэн. Бид яаралтай авран туслах механизм тогтоож, ард иргэдийг гамшигт өртсөн үед идэх хоолтой, өмсөх хувцастай, орон сууцтай, цэвэр устай байлгаж, өвчилсөн үед эмчлүүлэх газартай болгож байна. Бас гамшигдсан иргэдийг тэтгэх тогтолцоо тогтоож, гэр байшин нь нурсан бол сэргээн байгуулах болон гамшгийн дараах амьдарлын тэтгэлэг олгоход туслаж байна гэжээ.
Хятадад байгалийн гамшиг элбэл гардаг болохоор жил бүр гамшигт өртөгсөд ч олон байдаг. Хятадын засгийн газраас жил бүр гамшигт өртсөн 10 саяад хүнийг авран тусалж байна. Ли Шюе жюй хэлэхдээ: гамшиг гарсан үед Хятадын шат бүрийн засгийн газар болон холбогдох салбарууд шуурхай хөдлөлцөн, хамтран ажиллаж, гамшигдсан хүмүүсийн төлөө л гэсэн үзэл ухагдахуунаар ажиллаж ирсэн. Ингэснээр гамшигт энддэг хүний тоо болон гамшигдсан иргэдийн хохирол сүйдлийг багасгахад маш их үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Хятад улс гамшгаас аврах нэлээд боловсронгуй механизм тогтоож, гамшгаас аврах ажлын эрч хүчээ нэмэгдүүлэв. Энэ хэдэн жил гол мөрнийг засаж, дэд бүтцийн байгуулалтын хүч чадлаа нэмэгдүүлж, иргэдийн байшин барилгын чанар чансааг сайжруулсан юм. Иймээс энэ онд Хятадын үер усталаас сэргийлэх хүчин чадал ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: 2006 оныхтой зэрэгцүүлбэл энэ жил гамшигт нэрвэгдсэн хүний тоо 9.4 хувиар багасч, эндсэн хүний тоо ч 34.8 хувиар бага болсон байна. Энэ жилийн байгалийн гамшиг нэлээд хүн байгаа боловч гамшигдсан хүн, эндэгсэд нодниныхоос цөөн байгаа юм байна. Энэ хэдэн жил улсаас том гол мөрнийг засаж, дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж, үер усталаас сэргийлэх хүчин чадлаа эрчимжүүлснээс иймэрхүү амжилтад хүрч чадсан юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|