Өвөр Монголын Алшаагийн Радио Хорооны мэдээ: 8-р сарын 4-ний өдөр Монгол улсын Өмнө-Говь аймгийн Засаг дарга С.Эрдэнэ-бат тэргүүтэй Өмнө-Говь аймгийн төлөөлөгчид Өвөр Монголын Алшаа зүүн хошуунд айлчилж, хоёр талын найрсаг харилцааг цаашид зузаатгах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал болон боомт гарц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцжээ.
Өлзий-Цагаан дэл уулын боомтыг нээж ажиллуулах ахицыг түргэтгэх нь хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Энэ нь хоёр ард түмний ойлголцол, хамтын ажиллагаа, хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\
|