Эрүүл мэндэд тустай энэхүү амтат төмсний шим тэжээл болон эмчилгээний үнэ цэнийн тухай дэлгэрүүлэн ярьвал:
1. Амтат төмс бол шим тэжээлээр хамгийн тэнцвэртэй хүнсний бүтээгдэхүүн юм.
Амтат төмсний шим тэжээлт бодисын хэмжээ нь нэлээд тохиромжтой байгаа болохоор будаа гурилын дотрох шим тэжээлийн хүрэлцэхгүй талыг нөхвөрлөж, хүний биеийн уураг тогтоох чадавхыг сайжруулж чаддаг байна. Иймээс шим тэжээл судлаачдын үзэж буйгаар, амтат мөмсийг будаа, гурилан хоолондоо хачирлаж идвэл шим тэжээлийн уялдааг сайжруулж, хүний биеийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлдэг байна.
2. Төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чадалтай
Хятадын уламжлалт анагаах ухааны "Өвсөн эмийн товч"-д "Амтат төмс тамир сэлбэж, элэг бөөрийг сайжруулдаг" гэж тэмдэглэсэн байдаг. Хятадын уламжлалт анагаах ухаан, эм эмнэлэгт үзэж буйгаар, амтат мөмс нь 6 талын эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Тухайлбал: 1. Суулгах болон цус буух, 2. Архины хордлого халууны эрхээр сур харвах, 3. Нойтон халуун болон шар тахал, 4. Дочиг алдах болон хүйтэн өвчин, 5, Сарын тэмдэг тэнцвэрээ алдах, 6. Хүүхдийн гэдэс хөөх өвчин зэрэгт тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.
3. Нялцгай уургийг маш элбэг агуулж байдаг
Нялцгай уураг нь хүний амьсгалын зам, хоол боловсруулах систем, үе мөчийг хамгаалж, зөөлөн байлгах, үрэвслийг дарах үйлдэл үзүүлдэг байна. Энэ нь бас эрүүл мэндэд туслан ядаргааг тайлдаг төдийгүй хүнийг эрч хүч дүүрэн байлгадаг байна. Үүний зэрэгцээ, хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, бөөрний өвчин болон бусад янз бүрийн өвчин эмгэгээс сэргийлдэг.
4. Амтат төмсөнд нялцгайвтар ширхэглэг эд элбэг агуулагдаж байдаг
Амтат төмсөнд агуулагдаж байгаа ширхэглэг эдийн 7—9 хувь нь өмөн үүг эсэргүүцэх тослог зүйлийг бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Амтат төмсөнд байгаа нялцгайвтар ширхэглэг эд нь өтгөгийг зөөлрүүлж гадагшлуулахад тусалдаг. Гэдсэнд үлдсэн өмөн үүд нэрвэгдүүлж болзошгүй эдэд нөлөөлж гэдэсний өмөн үүд нэрвэгдэх хэмжээг бууруулдаг. Нялцгайвтар эд нь бас цөстэй нийлээд холестеринг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна.
Үүний зэрэгцээ, нялцгайвтар эд нь гэдсэнд тослог зүйл бий болохыг үр ашигтай хориглох онцгой үүрэг гүйцэтгэдэг болохоор биеийг тураахад тустай тун сайн хүнсний бүтээгдэхүүн юм.
Амтат төмсийг чанах, жигнэх, шарах зэрэг олон зүйлийн аргаар болгож иддэг, бас нунтаглаад гурил болгож, пүнтүүз, цардуул зэргийг ч хийж болдог.
Амтат төмсийг хэтэрхий их идсэний улмаас шар хусах, гэдэс хөөх, шарлахаас зайлсхийхийн тулд амтат төмсийг тохиромжтой хэрэглэх буюу урт цагаар чанаж болгосон амтат төмсөө хэрчээд давстай усанд 15 минут дэвтээгээд идэхэд сайн нөлөө үзүүлэх болно. Сүүлийн жилүүдэд манай улсын хотын хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэх хэмжээ нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ нь амьдралын түвшин дээшилж, хүнсний бүтээгдэхүүн нарийн болсонтой холбоотой юм. Иймээс амтат төмсийг зохих хэмжээгээр идэх нь зүрх судасны өвчин, өмөн үү, өтгөн хатах зэрэг өвчин эмгэгээс сэргийлж, эдгээр өвчинд нэрвэгдэх хэмжээг бууруулж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|