ӨМӨЗР-ын төв Хөххотод Хятадын мусальманы өндөр настайчуудыг асрах анхны тусгай байгууламж болох Мусальманы өндөр настайчуудыг асрах газар байдаг. Манай сурвалжлагч сүүлийн үед Хөххотод томилолтоор очиж өндөр настайчуудыг асрах энэ гаазартай танилцсан юм.
Том хаалгаар нь орвол өндөр настайчуудад зориулсан бие чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг тавьж, урт хонгилууд нь салхи бороонтой өдөр настайчуудын хөл нүрүүгаа тэнилгэхэд зориулсан байх гэж бодлоо. Уужим саруулхан өрөөнд хэдэн настан буурал телевизийн нэвтрүүлэг сонирхож сууна.
Уг асрах газрын дарга Чао Жимин танилцуулж хээлэхдээ, настныг асрах энэ газрыг 2000 онд байгуулсан юм. Засгийн газаас 7 сая гаруй юанаар санхүүжүүлж, зарим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ивээн тэтгэсэн гэжээ.
Өндөр настныг асрах энэ газар нь 4700 гаруй ам метр талбайтай, 56 өрөөтөй, 2 хүний өрөө, 3 хүний өрөө, нөхөр гэргийн хамт суух өрөө зэрэгээр өндөр настайчуудын байдал хэрэгцээнд зохицуулан төвөхнүүлж, гэр өрөө нь цэвэр , орчин ахуй нь үзэсгэлэн сайхан, олон зүйлийн төхөөрөмж иж бүрэн, үйлчилгээ хангалттай сайн байна.
Уг асрах газрын дарга Чао Жимин танилцуулж хээлэхдээ, нийтийн халамжийн үйл хэрэг тул манай ажил бүхэн өндөр настайчуудын төлөө байдаг. Хоол хүнсэнд хүн бүрээс сард 200 юань авч, асрамжийн газраас хүн бүрд 100 юаний тэтгэлэг олгож байна. Өрөөний болон асрах төлбөрт хүн бүрээс сард 80-хаан юань хурааж байна гэжээ.
Сурвалжлагч нөхөр гэргий хоёул суудаг өрөөнд орлоо. Өрөө нь төдий том биш боловч маш цэвэр. Энэ өрөөнд Ли Жилян гэдэг өвгөн хөгшин хоёулаа сууж байна.
Бид хоёул энд ирээд жил илүү болж байна, амьдрал маш сайн. Өнөө олон залуус ойлгохгүй байна, өндөр настан нь настныг асрах газар орвол үр хүүхэд нь ачлалгүй гэж үздэг. Тийм биш ээ, хүүхдүүд бүр ажил ихтэй, бид хоёрын хэн нэг нь өвчилбэл нөгөө нь асарж харгалзаад их зүдэрдэг. Гэртээ асрагч авахад дөхөмгүй, энд бүх юманд үйлчлэгч үйлчилж, хоол хийнэ гэж зовохгүй, хувцас угааж ядрахгүй. Өндөр настайчууд асрах газар суух нь хөгжлийн хандлага болж байна гэжээ.
Өндөр настан Ли Жилянгийн ярианаас өндөр настайчууд энэд сэтгэл тэнүүн баяр баясгалантай амьдарч байгааг ойлголоо. Энд бас бүжгийн танхим, уншлагын өрөө, шатар гүжир тоглох өрөө, одон бөмбөгийн өрөө гээд өндөр настайчуудын сохирхолд зохицуулсан төхөөрөмжүүдтэй юм. Үүнээс гадна өндөр настайчуудын эрүүл мэндийг нэн сайн баталгаажуулахын төлөө эмнэлэгийн тасагтай, тусгай эмч өдөр бүр настайчуудын даралтыг хэмжин, эмчилгээ хийж үйлчилж бий.
Өнөө Хөххотын мусальманы өндөр настайчуудыг асрах газарт 60 гаруй өндөр настан сууж байна. Тэдний олонх нь нутгийн хүн, Бээжин зэрэг хотоос очиж сууж байгаа хүн бас бий.
Мусальманы хувьд шашин шүтлэгийг нь хүдэтгэх явдал хамгийн чухал байдаг. Энд мусальманы мөргөл үйлдэх танхим, бие угаах газартай. Танхимын хана дээр таван тусгай хийцтэй цаг өлгөж байгаа нь мусальманы нэг өдөрт тав удаагийн мөргөл үйлдэх цагийг тус тус тогтоосон байдаг. /Урангоо орчуулж бэлтгэв/
|