• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-23 17:05:56    
Хятадын засгийн газар консулын хамгаалалтын ажлыг эрчимжүүлж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд, Хятадын иргэд гадаадад гарах нь олширч байгаагийн дагуу, гадаадад байгаа Хятадын иргэд болон хуулийн этгээдийн зүй ёсны эрх ашгийг хамгаалах зорилготой консулын хамгаалалтын ажлыг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалд үзэж байна. Тун саяхан, Хятадын ГХЯ Бээжинд шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийг нийтлүүлсэн байна. Үүний зэрэгцээ Хядатын ГХЯ-ны консулын хамгаалалтын төв удахгүй байгуулагдана гэж Хятадын ГХЯ-ны холбогдох албаны хүн мэдэгдсэн байна.
Бүртгэлээс үзвэл, 2006 онд, Хятадаас гадаадад давхардсан тоогоор 34 сая 520 мянган хүн гарч, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хятад хүний тоо 675 мянга гаруйд хүрсэн байна. Гадаадад гарах хүний тоо жилээс жил нэмэгдэхийн хирээр, Хятадын иргэдийн гадаадад тулгарч байгаа асуудал ч нэмэгдэж байна. 2006 онд, Хядатын ГХЯ болон гадаадад суугаа элчин сайдын яам консулын газар нь нийт 30 мянга гаруй удаагийн хэргийг шийдвэрлэсэн байна. Хятадын ГХЯ-ны консулын ажил эрхэлсэн хэлтсийн дарга ноён Вэй вэй шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийн тухай хэлэхдээ,

     "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийн гол агуулга болон нэмэлт өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад гарах нь олширч, жил бүрийн гадаадад гарсан хүүний тоо хоёр оронт тооны харьцаагаар нэмэгдэж, гадаадад байгаа иргэд тун олон асуудалд тулгарч байна. Энэхүү жижиг дэвтэр нь голдуу тэдэнд тулгарсан бодитой асуудлуудыг зохицуулах болно. Дотоодын хүмүүс ч гадаадад байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдалд сэтгэл тавьж байгаа юм. Иймээс бид энэ дэвтрээр дамжуулан гадаадад байгаа ард иргэдэд тулгарч болзошгүй асуудлуудад хэрхэн хандах тухай танилцуулж байгаа юм гэжээ.

     Сурвалжлагчийн ойлгож мэдсэнээр, 2000 онд, Хятадын ГХЯ нь "Хятадын гадаадад байгаа консулын хамгаалалт, үйлчилгээний удирдамж" нийтлүүлж, 2003 онд өөрчлөлт оруулжээ. Энэ удаагийн "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүэх удирдамж" нь өнгөрсөн хоёр удаагийн хэвлэлийн үндсэн дээр өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан өөрчлөлт оруулсан шинэ дэвтэр юм байна.

     Дарга Вэй вэй танилцуулж хэлэхдээ, шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийг иргэдэд төлбөргүй олгоно, иргэд ч Хятадын ГХЯ-ны вэб сайт- www.fmprc.gov.cn юм уу Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам консулын газрын вэб сайтаас бүрэн эхээр нь булгаж авч болох юм.

      Шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийг Хятадаас гадаадад байгаа иргэд тун их сонирхож байна. Англид суралцаж байгаа Күнь Линьлинь бол тэдгээрийн нэг нь болно. Тэрээр хэлэхдээ, би гадаадад гарахаасаа өмнө вэб сайтуудаас консулын тухай материалуудыг хайсан, улсын хилийг давахаасаа өмнө ГХЯ-ны нийтлүүлсэн шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийг олж авсан нь надад их тус болдог гэжээ.

      Гадаадад байгаа Хятадын иргэд болон хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг сайн хамгаалахын төлөө шинээр өөрчлөлт оруулсан "Хятадын консулын хамгаалалт, туслалцаа үзүүлэх удирдамж"-ийг нийтлүүлснээс гадна ГХЯ нь бас консулын хамгаалалтын төвийг албан ёсоор байгуулахаар төлөвлөж байгааг ноён Вэй вэй мэдэгдсэн байна. \Буян орчуулж, Баясгалан хянав\