Олон улсын хөлөг онгоцны аж үйлдвэрийн салбарын нэр хүнд бүхий зөвлөгөө өгөх байгууллага болох Английн Кларксон судалгааны компани тун саяхан бүртгэлийн тоо баримт нийтэлж, энэ оны 6-р сарын эцсийн байдлаар Хятадын хөлөг онгоцны аж үйлдвэрүүдийн авсан хөлөг онгоцны захиалгын нийт хэмжээ дэлхийд 2-р байр эзэлснийг тэмдэглэжээ. Уг салбарын зүтгэлтэн сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ, Хятадын хөлөг онгоцны аж үйлдвэрүүд олон улсад өрсөлдөх хүч чадлаа тасралтгүй нэмэгдүүлэхдээ, голдуу оюуны өмчийн эрхтэй хөлөг онгоцууд бүтээж, ийм хөлөг онгоц хийдэг аж үйлдвэрүүдийг олшруулах арга хэмжээ авсан байна гэжээ.
Тун саяхан Хятадын хөлөг онгоцны аж үйлдвэрийн нэгдсэн компанийн Шанхайн Вай гао чяо хөлөг онгоцны аж үйлдвэрийн компанийн гарамаас 175 мянган тонн даацтай ачааны хоёр том хөлөг онгоцыг захиалагчид нь хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байна. Түүний нэгийг нь хөлөг онгоц үйлдвэрлэгч том гүрэн болох Японд худалджээ.
Шанхайн Вай гао чяо хөлөг онгоцны аж үйлдвэрийн компанийн ерөнхий захирал Тао Ин танилцуулж хэлэхдээ, 150 мянган тонн-н даацтай ачааны том хөлөг онгоц нь уламжлалт хэлбэрийн хөлөг онгоц байсан юм. Гэвч уг компанийхан энэхүү уламжлалт хэлбэрийн хөлөг онгоцны үндсэн дээр шатахууны агуулах зэргийн системд нь техникийн өөрчлөлт шинэчлэл хийж, байгаль орчинд бохирдол үүсгэхгүй байх зураг төсөл хийснээр энэ төрлийн онгоцыг хэрэглэгчид нь их сонирхож байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өмнө нь иймэрхүү хөлөг онгоцны шатахууны сав нь бүр онгоцны элэгэнд байсан тул хад асга мөргөх юм бол шатахуун нь маш амархан гоождог байлаа. Ингээд бид шатахууны агуулахыг шилжүүлж, хөлөг онгоцны шалнаас нэлээд өндөр газарт суурилуулсан гэжээ.
Тао Ин сэтгүүлчид хэлэхдээ, уг компанийн үйлдвэрлэсэн далай дээр нефть үйлдвэрлэн нөөцөлдөг 300 мянган тонн-н даацтай том хөлөг онгоцыг тун саяхан захилагчид нь хүлээлгэж өгсөн. Энэхүү 240 сая ам.долларын үнэ бүхий "Тэнгисийн нефтийн хотхон" гэж нэрлэгдсэн том хөлөг онгоц нь далайгаас олборлосон нефтийг ерөнхийд нь шууд боловсруулж чаддаг. Өнөө дэлхийд ийм хөлөг онгоц гуравхан байгаа юм. Хятад улс ч ийм хөлөг онгоцыг анх удаагаа бүрмөсөн бие дааж зохион төлөвлөж үйлдвэрлэж байна. Шанхайн Вай гао чяо хөлөг онгоцны аж үйлдвэрийн компани байгуулагдаад 5 жил ч болоогүй боловч техникийн ийм өндөр түвшин бүхий том хөлөг онгоц бүтээснээрээ дэлхийн хөлөг онгоцны 10 том аж ахуйн нэгжийн нэг болж чадсан байна гэжээ.
2006 оноос Хятадын үйлдвэрлэсэн хөлөг онгоцны даацын нийт хэмжээ 14 сая гаруй тоннд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 20%-р нэмэгдэж, орлого нь 9 тэрбум 600 сая юаньд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 102 хувиар нэмэгдсэн байлаа. Ингээд үзэхэд үйлдвэрлэлтийн хэмжээ нь их нэмэгдээгүй боловч орлого нь ихээр нэмэгдсэн байна. Өнөө Хятадын аваад байгаа 300 мянган тонн-ийн даац бүхий нефтийн аварга том хэлбэрийн хөлөг онгоцны захиалгын хэмжээ нь бүх дэлхийн гуравны нэг хувийг эзэлж байгаа бөгөөд чингэлэгт тээврийн дэлхийн тэргүүний түвшин бүхий аварга том хөлөг онгоцыг хийж бүтээгээд байна.
Өнөө Хятадын хөлөг онгоцны аж үйлдвэрүүд нэгтгэл корпорац болох чиглэлээр хүч тавин хөгжиж, Бө хай тэнгисийн булан, Хөх-мөрний цутгалан, Жү жян мөрний чутгаланг хөлөг онгоцны аж үйлдвэрийн гурван том бааз болгохоор хүчээ төвлөрүүлэн ажиллаж байна. Хятадын батлан хамгаалалтын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн үндэсний хорооны хөлөг онгоцны салбарын удирдлагын албаны хариуцлагатай хүн Жан Шян мү 2010 оны хөгжлийн төлөвлөгөөг сэтгүүлчид танилцуулж хэлэхдээ, тэргүүний түвшин бүхий хөлөг онгоц үйлдвэрлэх ба бие дааж шинийг үүдэн бүтээх хүч чадлаа нэмэгдүүлж, Хятадын хөлөг онгоцны аж үйлдвэрүүдээс 5 нэгжийг дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэгч 10 хүчирхэг үйлдвэрийн эгнээнд оруулж, дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэгч 50 хүчирхэг үйлдвэрийн эгнээнд 20 гаруй нэгжийг оруулахаар төсөөлж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|