• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-24 16:37:36    
Хятад, Коста-Рикагийн найрамдлын гараа эхлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хүндэт сонсогчид оо, орон нутгийн цагаар 8-р сарын 23-ны өдөр, БНХАУ-аас Коста-Рика улсад суух элчин сайдын яам албан ёсоор нээлтийн ёслолоо хийлээ. БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын таван таван хошуут төрийн далбаа анх удаа Коста-Рикагийн агаарт намирлаа. Одоо та бүхэн, Хятад, Коста Рикагийн найрамдлын гараа эхлэв гэсэн олон улсын цаг үеийн мэдээлэл сонсцгооно уу.

      Хятадаас Коста-Рика улсад суух элчин сайдын яам нийслэл Сан-Хосей хотын Рохрмсер дүүрэгт байрлаж байна. 23-ны өдрийн үйл ажиллагаагаа эхлүүлэх нээлтийн ёслол дээр сүр жавхлант төрийн дуулал эгшиглүүлэн таван таван хошуут төрийн далбаа мандуулахыг хараад олон хятад хүмүүс, хятадын харьяат нар сэтгэл догдлон халуун нулимс унагаж билээ.

      Төрийн далбаа мандуулах ёслолын дараа, Хятадын Гадаад Харилцааны Яамны сайдын туслах Хэ Я-фэй болон Коста-Рикагийн Гадаад хэргийн сайд Бруно Стагно нар хамтаар элчин сайдын яамны хүрэл пайзыг нээв. Дараа нь Хэ Я-фэй үг хэлж, Хятад, Коста-Рика хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны харилцаанд алс хэтийн чухал ач холбогдолтой томоохон үйл явдал мөн, энэ нь хоёр орны харилцаа хөгжлийн цоо шинэ үе шатандаа орсныг харуулж байна. Хятадын Засгийн газар Коста-Рика улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, бие биеэ хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр, хоёр талын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятадаас Коста Рикад суух элчин сайдын яам одоогоос эхлэн манай хоёр орны харилцаанд чухал гүүр болно, Хятадын элчин сайдын яам хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

      Хятад, Коста-Рикагийн олон салбарын 200 гаруй хүн мөн өдрийн нээлтийн ажиллагаанд оролцов.

      Хятад улстай дипломат харилцаа тогтоосон нь Коста-Рикагийн Азийн орнуудтай харилцаагаа эрчимжүүлэх явц дахь дипломат чухал шийдвэр юм. Учир нь Коста-Рика дэлхий дээр өдөр ирэх тусам эдийн засгийн чухал цогц болж байгаа Хятад улсыг ойшоохгүй байж болохгүй болсон гэж Коста-Рикагийн Ерөнхийлөгч Жун Жосе Арсури хэлж байсан юм.

      Хятад, Коста-Рика хоёр орон 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн элчин сайдын хэмжээний дипломат харилцаа тогтоосны дараа, Коста-Рикагийн Засгийн газар элчин сайдын яам байгуулахыг оролцуулсан олон талын ажилд ихээхэн тус дэмжлэг үзүүлсэн юм.

      Хятадаас Коста-Рикад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяоюань хэлэхдээ, Коста-Рикагийн Засгийн газрын албаны хүмүүсээс ард иргэдийг хүртэл хоёр орны дипломат харилцаа тогтооход маш их итгэл найдвар тавьж, энэ боломжийг ашиглан ирээдүйд Коста-Рикагийн гадаад харилцааны хөгжилд шинэ боломж хайхыг хүсч ирсэн гэжээ.

      Төв Америк тивийн цэцэрлэгт хүрээлэн хэмээгдсэн Коста-Рика өнөө яг борооны улиралдаа ороод байна, 23-ны үдэд шиврээ бороо орлоо. Энэ нь Коста-Рикагийн Гадаад хэргийн сайд Бруно Стагногийн шүлгийн авьяасыг нээв. Тэрээр хэлэхдээ, мянга түмэн үгээр ч одоогийн миний сэтгэл догдлож байгаа байдлыг илтгэхэд бэрх. Хятад улстай дипломат харилцаа тогтоосон нь Коста-Рикагийн ажил хэрэгч дипломат ажлын бодитой илрэл мөн. Энэ өдөр бид Хятадын төлөөлөгчдийг хүндэтгэн зочилж байгаа нь ирээдүйн найрамдалд үр цацаж байгаа явдал билээ, яг энэ үеэр бороо хур орж байна. Хурын дараа элбэг ургац авах нь дамжиггүй. Ирээдүйд бид найрамдлын үр жимс хураана, Хятад, Коста-Рикагийн найрсаг харилцаа өдөр ирэх тутам баялаг амжилтанд хүрэхийг хүсэн ерөөе гэжээ.

      Коста-Рика бол сүүлийн жилүүдэд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Төв Америк тивийн анхны орон учраас хоёр орон харилцаа тогтоосон нь онц чухал ач холбогдолтой юм. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\