• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-24 17:11:21    
Гудамжны бүжигчин хүү Сяо Чуань

CRI

      Одоогын хүмүүс гудамжны бүжиг гэсэн энэ нэрийн талаар андахгүй сайн ойлгох нь мэдээж. Гудамжны бүжиг 20-р зууны 80-аад онд Америкийн нигер хүүхэд залуучуудын ардын бүжгээс ирэлтэй, Гудамжинд бүжиглэж, ямар ч тусгай газар буюу багаж хэрэгсэл шаардахгүй байдаг болохоор, гудамжны бүжиг гэж нэрлэсэн юм. Энэ бүжигт олон хүмүүс оролцох сонирхолтой бөгөөд маш их тоглолтын болон өрсөлдөх чанартай байдагаараа бүх дэлхийн хүүхэд залуучуудын талархал сайшаалыг хүлээж, " Hip-hop" соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ. Өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа Сяо Чуаны жинхэнэ нэр нь Руан Юн-жөү гэдэг, түүнийг Хятадын " гудамжны бүжигчин хүү" гэж нэрлэж байгаа юм.Тэр бол Хятад даяарт алдартай бүжгийн дасгалжуулагч бөгөөд бүжигчин юм.

      Энэ жил 32-тай Сяо Чуань урт саравчит цагаан малгай толгойдоо тавьж, уужуу том чамц, өргөн шурханагт өмд өмсөж, хөлсний цагаан алчуураа хүзүүндээ зүүж, хүнтэй ёсорхог сайхан ярьж, үргэлж инээмсэглэн явдагаас нь түүний баясгалант зан ааль харагдаж байна. Гудамжны бүжгийн олон удаагын тэмцээнд Сяо Чуань үнлэн шалгаруулагч буюу хүндэт зочноор уригдан оролцож, заримдаа түүний тоглолтыг азаар сонирхож байдаг. Гудамжны бүжиг бол шулуухан зантай хүмүүсийн бүжиг, тэрээр маш сайхан харцаар гудамжны бүжгийн ертөнцөд анхаарал хандуулан, өөрийгөө ойлгосон тод ухаанаар өөрийн ирээдүйгээ харж байдаг хүн.

      Арван хэдэн жилд би бүжгийг өөрийн амьдралынхаа нэг хэсэг болгож ирсэн, Өдөр болгон би заавал хоол идэж, ундахтай адилаар, өдөр болгон би заавал бүжиглэх хэрэгтэй байдаг. Би гудамжны бүжиг бүжиглэж эхэлсэнээс аваад ингэж баримталсаар ирсэн юм. Гудамжны бүжигт дур сонирхолтой хүмүүс олон байсан ч, цөөн байсан ч, би түүнд маш дур сонирхолтой. Бүжгийн эгнээнд орсон нь яг л харанхуй нүхэнд орсон шиг, хязгааргүй татагдаж, одоо болтол салж чадахгүй байна. Сурах тусам түүний ээдрээн бодлиант чанар болон эрдмийн чанрыг улам ойлгох болж байна гэжээ.

      Хүний зүрх нь хүний биеийн бусад булчинтэй адилаар давтан боловсрох шаардлагатай юм. Хэдий их давтамжыг туулсан байбал, түүний тэсвэрлэх чадал нь төдий их болох юм гэж Сяо Чуаны нэг найз нь түүнд ярьсан байжээ. 1980 онд Сяо Чуаны эцэг эх нь түүнийг Америкт хүргэн суралцуулжээ, Гадаадад суралцсан бяцхан хүүхдийн хувиар тэр гаднаас өөрт нь учруулсан маш олон зохицолдохгүй асуудлыг тэсвэрлэж, үг хэл зан дадгалын талаар маш олон бэрхшээлийг тэвчсэн байв, эцэг эх нь дэргэд нь байгаагүй тавхан настай хүүхэдэд авч хэлбэл сэтгэхийн аргагүй гэж хэлж болох юм. Америкт бага сургуулиа төгсөөд Сяо Чуань эх орондоо буцан ирж анх дунд сургуульд сурав. Сяо Чуан дахин нэг удаа гадаадынхтай бүрмөсөн адилгүй боловсролын загварыг хүлээж, дахин нэг удаа зохицохгүй байдлыг тэсвэрлэн өнгрөөв. Энэ үеэр Сяо Чуань хөл бөмбөгөнд маш их дур сонирхолтой болж, хэзээ нэг өдөр хөл бөмбөгний од болох сан гэж мөрөөдөж байсан тэрээр нэг удаагын дасгалын явцад хүнд шархадаж, арай л зэмдэг болсонгүй, хүүхэд үеийн мөрөөдөл нь ингэж эцэс болов. Нас ойролцоо хүмүүсийн өнгрүүлээгүй маш олон зүйлийг өөрөө өнгрүүлсэн болохоор, Сяо Чуань энэ бүхэнд зоригтой хандахыг сурсан байна. 

      Тухайн үе шархадсанаас болж, хөл бөмбөгчин болох хүслэн маань хөсөрдлөө, Гэвч алдсан цагт олж, олсон цагт алддаг нь зүй болохоор, тухайн үе би шархадаагүй бол одоо бүжигчин болж чадахгүй нь гарцаагүй. Гэвч тэр үед би нэн олон талаар горь тасарч, зориг мохсон. Гэхдээ хэдэн жилийн дараа би өөр янзын болсоноо харсан юм гэжээ.

      Өнгөрөгч зууны 80-аад оны сүүлчээр, Хятадын хүүхэд залуучууд тухайн үе ихэд дэлгэрч байсан Америкийн " Breaking" гэсэн киноны нөлөөг их хүлээж, арван хэдтэй Сяо Чуань ч хүний бие махбудын хэвийн журмаар эргэлддэгүй бүжгийн хэлбэрт гүүнээ сэтгэл татагджээ. Түүнээс дараа нь Хятадын кино найруулагч Тян жуан жуаны найруулсан " Рок залуу" гэсэн киноонд тухайн үеийн Хятадын анхны бүлэг Рок хөгжимд сонирхолтой залуучуудын байдлыг үнэнээр тусгасан байна. Тэр цагаас хойш Сяо Чуань гудамжны бүжигт сэтгэл нь согтуурсан бөгөөд үүнийхээ төлөө хорь шахам жил чармайсан билээ.

     Урлагын тус бие нь ижилхэн, нэн ерөнхийлсөн байх болбуу гэж би хүсч байна. Америкт dancer гэсэн нэвтрүүлэг байдаг, энэ бол бүжгийн шиү шалгаруулдаг нэвтрүүлэг юм. Тэр киноны дотор бүжиглэж байгаа тэдгээр бүжигчнийг хараад би гайхаш төрсөн, ямар ч бүжгийг гоё сайхан тоглож байгаа тэд нарыг хараад би ёстой биширч, бүжигчин хүний хувьд бүх талын урь мэргэжилтэй байх нь хамгаас чухал гэсэн бодол орсон юм гэжээ.
2003 онд Сяо Чуань Хятадын төв телевизийн урилгаар бие чийрэгжүүлэх сургалтын нэвтрүүлгийн буланд гудамжны бүжиг заасан байна. Тухайн үеийн Хятад оронд гудамжны бүжиг нь хамгаас моод болж байсан бөгөөд маш их дэлгэрсэн ажиллагаа болж, маш олон хүүхэд залуучууд туйлаар шүтэж байсан юм. Түүнээс дараа нь Сяо Чуань гудамжны бүжгийн маш олон тэмцээнд оролцож, мөн үнлэн шалгаруулах ажилд оролцсон байна. 2005 онд Сяо Чуань Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэгийн жүжгийн хэсгийн бүжиг диглэх ажилд оролцож, бүхэл үдэшлэгт Сяо Чуань 8 бүжгийн программыг диглэв. Түүний диглэсэн бүжгийн жүжигчин нар нь хэдийгээр улаан өнгтөй цагаан өвгөний хувцасаар хувцалсан боловч, тэр жилийн цагаан сарын үдэшлэгийн тоглолтод гудамжны бүжиг байгааг нарийн ажсан үзэгчид андахгүй. Тэр цагаас хойш улам олон хүн гудамжны бүжигт сонирхолтой болсон юм.

      Гудамжны бүжиг бүжиглэхээс гадна Сяо Чуань бусад олон янзийн дур сонирхолтой. Тэр бол тамирчин хүний чийрэг бие бялдартай болохоор, сагсан бөмбөг, одон бөмбөг, ширээний тенес зэргийг сайн тоглож, бас хөгжимд авьяастай, машинаар холын аялалд явах бахтай хүүхэд юм. /Пэрлаймаа орчуулав/