2008 оны олимпийн хугацаанд, зонхилох тэмцээний төрлийг Бээжин хотод зохион явуулах болно. Үүнээс гадна, морин спортын тэмцээнийг Шянганд, дарвуулт завийн тэмцээнийг Чиндаод зохион явуулж, хөл бөмбөгийн тэмцээний хэсэг тоглолтыг Шанхай, Тяньжинь, Шеньян, Чин Хуан Дао зэрэг 4 хотонд зохион явуулах болно.
Шанхайн хэсгийн хөл бөмбөгийн тэмцээнийг Шанхайн биеийн тамирын спортын талбайд зохион явуулах болно. Энэ нь уг хотын хамгийн том биеийн тамир спотын талбай юм. 80 мянган хүний багтаамжтай энэ талбайд бүх хятадын биеийн тамирын наадмыг хийж байжээ. Өнөө, жил бүр Шанхайн олон улсын хөнгөн атлетикийн алтан шагналт тэмцээн зэрэг олон улсын биеийн тамирын чухал тэмцээнийг зохион явуулж байгаа юм. Энэ оны 10-р сард 2007 оны дэлхийн зуны онцгой олимпийн нээлт хаалтын ёслолыг ч энд хийх болно.
Бээжингийн олимпийн хөл бөмбөгийн тэмцээнийг сайтар зохион явуулахын тулд Шанхай хот нь энэ биеийн тамирын талбайг өргөтгөн байгуулсан байна. Энэ барилгын ажлыг хариуцсан компанийн захирал Лю Мин хэлэхдээ, энэ биеийн тамирын талбай нь энэ оны онцгой олимпоор барахгүй 2008 оны олимпийн наадмын хөл бөмбөгийн хэсгийн тэмцээний талбай юм. Учир иймээс бидний энэ өөрчлөлтийн ажил нь хоёр талыг харгалзжээ. Юуны өмнө хүчин чадавхийн талаар олон улсын стандарт хангасан байх хэрэгтэй гэжээ.
Олон улсын стандарт хангахын тулд, барилгын ажлыг хариуцсан компани нь уг талбайг бүх талаар засан өөрчилсөн байна. Юуны өмнө хөл бөмбөгийн талбайны гэрэлтүүлэгийг дижитал нэвтрүүлгийн шаардлага хангах болгон өөрчилсөн юм. Хойшид энд болж байгаа тэмцээнийг нэвтрүүлхэд нэн тодорхой болох болно.
Аюулгүйн хамгаалалын талаар тусхай хөрөнгө оруулж, аюулгүйн баталгааны төв системийг байгуулсан юм. Талбайны олон газарт 400 гаруй каймар угсруулснаар, биеийн тамирын талбайны эргэн тойрон болон тоног төхөөрөмж бүхнийг хяналтдаа авч чадах болно. Тасалбарын жинхэнэ нэрийн дүрмийн дагуу, талбайны аль газарт ер бусын байдал гарвал нэн даруй оновчтой хариу тусгал гаргаж чадах юм. Үүнээс гадна, тухайн талбайн том дэлгэц нь хойшидын журагтын төрөл бүрийн дохиог дамжуулж чадах юм. Талбайны гүйлтийн зам нь олон улсын хөнгөн атлетикийн холбооны стандарт хангаж, үзэгчдийн суудлыг бүхнийг шинээр солисон байна.
|