• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-24 20:55:51    
Тооройн говь

CRI

      Өвөр монголын алшаа аймгийн эзнээ хошуунд саяхан хүрч сурвалжлага хийлээ, Хятадын хамгийн том элсэн цөл энд нийлдэг юм билээ. Тэнгэр элс, улаан бухын элс, бадайн жарны элсэн цөл бүр эзнээ хошууны хөвөөгөөр байдаг байлаа. Орой дээрээс төөнөсөн нарны халуунд уртын урт замаар эзнээ хошууг зорин давхих хүмүүсийн нүдэнд хаяа хивэж зогсох тэмээн сүрэг, өгөрсөн хүрэн говь үргэлжлэж, хаашаа харавч хүн амьтаны бараа үл харагдах ажээ. Бидэнтэй хамт явсан нутгийн нэг хүн: гадаадын иргэн эзнээ хошууны нутагт ирээд өөрийгөө саран бөмбөрцөр дээр явж байна гэж андуурлаа гэдэг гэж шоглож байлаа. Саран бөмбөрцөгийг бид ямар нүдээрээр үзсэн ч биш, бодвол бараг ийм байдаг байх гэж харийн хүн бодсон нь тэр.

      Гэтэл машинд нойр нь хүрч үүргэлж явсан хүмүүс гэнэт дуу алдан хашиграхад нь цочиж тийш нь харвал саяхан юмны бараагүй байсан хүрэн говь нэг л дор ногоон өнгөөр солигдон, хаашаа харавч ногоон өнгө солонгорон, сүрлэг өндөр тоорой мод салхины аясаар найган ганхах нь сэтгэл сэргээж өрхих юм. Энэ нутаг богинохон хугацаанд эзнээ голын ус дахин урсан ирэх болсноос хойш ийм сайхан болж хувирсан байлаа. Төрийн зөвлөлийн анхаарал халамжаар хөхнуур түвдийн өндөрлөгөөс эх авсан хар голын усыг эзнээ нутагт оруулах төсөл хэрэгжиж, арваад жил усны бараа үзээгүй байсан эзнээ хошуу 2002 онд голын шуугих урсгалыг дахин чагнаж, хүн малтайгаа цангаа тайлж байсан юмсан. Түүнээс хойш таван жил нисэх мэт өнгөрөн одож, энэ нутагт тоорой, сухай, заг тэргүүтэн ойн талбай өдрөөс өдөр ихэссээр байгаа билээ. Эзнээ нутгийн хүмүүс модонд, ургамал амьтанд, тэмээ малдаа аминаасаа илүү хайртай юм байлаа.

     Засгийн газар, ард иргэд нь бүр адилхан байгалиа ногооруулья гэдэг зорилготой болхоор эзнээ хошуу элс махыг хазаарлаж, нутаг усаа хамгаалах талд асар их амжилт олсон байлаа. Тэд тоорой шигээ эсвэртэй говийн хүмүүс, тэмээ шигээ даацтай тэмээчид тэнгэрийн хаяанд ногоон хүсэл өвөрлөн зүтэгсээр л явна. Тэдний сайхан хүсэл тал талын хүмүүсийн халуун дэмжлэгийг олж, нутгийн хань өнгө төрх өөрчлөгдсөөр байна.