• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-27 15:29:14    
Хөдөө тосгоны эрчим хүчний дунд зэргийн тусгай мэргэжлийн анхны анги

CRI

      Хятадын хөдөө тосгоны эрчим хүчний дунд зэргийн тусгай мэргэжлийн анхны анги бол 1983 онд байгуулагдсан Шанхайн Наньхүй шяний Хөдөө тосгоны эрчим хүчний дунд зэргийн тусгай мэргэжлийн анги болно. Энэ тусгай мэргэжлийн ангийг хөдөө тосгоны эрчим хүчний техникийн болон удирдах боловсон хүчин бэлэтгэхийн төлөө гаргасан юм. Энэ ангийн сурагчид хоёр жил сурч, төгёёөний дараа орон нутагтаа буцаж ажилладаг юм.

     Аялал жуулчлалын сургалтын анхны давхар байшин: Хятадын аялал жуулчлалын сургалтын анхны давхар байшин 1982 оны сүүлийн хагас жилд Ханжөүгийн их сургуульд байгуулагдсан байна. Энэ давхар байшин нь 7000 квадрат метрийн талбайтай, нийт зургаан давхар, дотор нь хичээлийн танхим, лаборатори, материалын тасаг, хэлний туршилт болон дүрс бичлэг, гэрэл зургийн зэрэг орчин үеийн хичээл сургалтын тоног төхөөрөмжтэй. Энэ сургалтын давхар байшин байгуулагдсан нь аялал жуулчлалын нэн олон мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэхэд боломж хангасан байна.

     Цахилгаанжуулсан сургалтын хамгийн том давхар байшин: Хятадын цахилгаанжуулсан сургалтын хамгийн том, хамгийн бүрэн чадавхитай давхар байшин 1990 оны 5-р сард зүүн хойт нутгийн Ляонин мужийн Шэньян хотод байгуулагдав. Нийт 14 давхартай энэ байшинд уран сайханы тоглолт хийж болох театрт болон дүрс бичилгийн танхим, тэрчлэн хичээл сургалт, кино, телевизийн нэвтрүүлэг бэлэтгэх тусгай тоног төхөөрөмжтэй юм байна.

     Хичээл суралгын зав чөлөөгөөрөө ажиллах тухай анхны судалгааны нийгэмлэг: Хятадын хичээл суралгын зав чөлөөгөөрөө ажиллах тухай анхны судалгааны нийгэмлэг 1984 оны 8-р сарын 10-ны өдөр зүүн хойт нутгийн Гирин мужийн Чанчүнь хотод байгуулагдав. Энэ бол хичээл суралгын зав чөлөөгөөрөө ажиллах тухай судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллага юм.

     Сонсох яриах талын бэрхэшээлтэй хүүхдийн сургуульд орсон хэмжээгээрээ хамгийн өндөр хот: Хятадын сонсох яриах талын бэрхэшээлтэй хүүхдийн сургуульд орсон хэмжээгээрээ хамгийн өндөр хот бол Наньжин хот. Тус хот нь хөгжлийн бэрхэшээлтэй хүүхдийн сургуульд орсон хэмжээгээрээ Хятадын 13 хотын дотор тнргүүлж, Хятадын дундаж түвшнээс хол давсан байна.

      ЮНЕСКО-гийн насанд хүрэгсдийг үсэг бичгээр тайлсан хөдөөгийн шагнал хүртсэн анхны шянь: ЮНЕСКО-гийн насанд хүрэгсдийг үсэг бичгээр тайлсан хөдөөгийн шагнал хүртсэн Хятадын анхны шянь бол Хятадын баруун өмнөд нутгийн Сьчуань мужийн Бажүн шянь болно. Энэ шянь нь Хятадын Төрийн зөвлөл, Сьчуань мужийн ардын засгийн газрын хүртээсэн үсэг бичгээр тайлсан шагналыг тав удаа хүртэсэн байна. Шинэ Хятад улс байгуулагдснаас 1979 он хүртэл тус шянь нь нийт 153 мянга 400 гаруй хүнийг үсэг бичгээр тайлж бичигтэн болгосон байна. 12 – 45 нас хүртлэх хүүхэд, залуучууд, идэр насны хүмүүсийн 87,2 хувь нь бичигтэн болж, дээд шатны засгийн гаүар нь шалгаад үсэг бичгээр үндэсэндээ шянь гэж хүлээж авсан байна. Түүнээс хойш улам чармайн ажиллаж, бичигтэн болсон хэмжээгээ 90,87 хувьд хүргэсэн байна. 1984 онд тус шянь нь ЮНЕСКО-гийн насанд хүрэгсдийг үсэг бичгээр тайлсан хөдөөгийн шагнал хүртсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\