• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-27 15:45:15    
Шинжааны Баян-Гол монгол өөртөө засах зөү

CRI

    

      Баян-Гол зөү нь Шянжааны уйгарын өөртөө засах районы зүүн өмнө хэсэгт байрилж, зүүн талаараа Ган Сү, Хөхнууртай залгаж, өмнө биеэрээ Алтан-Таг уул болон Түвдтай залгалдаж, хойд хэсгээрээ Тэнгэр уулаар халхалагдаж байдаг. Бүх зөүгийн нутаг дэвсгэр 471 мянга 526 хавтгай дөрвөлжин км байж, бүх Шинжааны нутаг дэвсгэрийн 1\4 хувийг эзэлдгээрээ Хятадын хамгийн том орон нутгийн засаг захиргааны район болно.

     Мөн бүх Хятадын байгалийн хийн гурван том нөөц баялагийн нэг болох Таримын байгалийн хийн нөөц Баян-Гол зөүд байдаг юм. Бүх зөүгийн хүн ам нийт 1 сая 189 мянга 400 байж, үүнд үндэстэний цөнхийн хүн ам 42.2% хувийг эзэлдэг. Баян-Гол зөүгийн газрын байцад Тэнгэр уулын уул нурууд, Таримын хотгорын зүүн хэсэг болон Алтан-Таг уул, Аржин уул зэрэг гурав байдаг. Баян-Гол зөү нь хэдэн мянган жилийн түүхтэй байж, эртний торгон зам ч үүгээр өнгөрдөг бөгөөд эртний баруун хязаарын 36 улсын 11 нь тус зөүд байжээ.

     Баян-Голын үзэмжит газруудад Тэнгэр уул, Алтан-Таг уулын район, их элс, их нуур, тал нутаг, их говийн байгалийн үзэмжээс гадна бас олон олон түүхийн үлдэгдэл буурь болон алдартай хүн соёлын үзэмжит газрууд байдаг, жилшээлбэл, Төмөр хаалга, Рүран эртний хотын буурь, Шигшин мянган бурахны агуй, Миран буурь үлдэгдэл зэрэг болно.

     Баян-Голд Хятадын хамгууд байдгаараа онцолог юм. Баян-Гол зөү бол нутаг дэвсгэрээрээ Хятадын хамгийн том зөү гэж дээр ярисан, тэгэвэл Хятадын хамгийн том элсэн цөл болох Такилмаклин том элсэн цөл Баян-Голд байдаг, Хятадын хамгийн том эх хуурайн цэнгэг уст нуур --Бостын нуур Баян-Голд байдаг, Хятадын хамгийн том өндөр уултай тал нутаг-- Баян-Булаггийн тал нутаг мөн Баян-Голд байдаг, мөн Хятадын хамгийн том хотгор газар болох Таримын хотгор Баян-Голд байдаг, мөн Хятадын цорын ганц Тянь Е буюу хун гэдэг байгалийн дархан цаазтай район болох Баян-Булагийн хунт нуурын байгалийн дархан цаазтай район мөн Баян-Голд байдаг юм. Заа тэгээд Хятадын хамгийн том уулархаг районы зэрлэг амьтан ургамалын хамгаалалтын район даруй Аржин уулын байгалийн дархан цаазтай район Баян-Голд байдаг, мөн Хятадын цорын ганц хавтгайн хамгаалалтын байгалийн дархан цаазтай район нь Аржины уулархаг районы зүүн өмнө хэсэгт байдаг, Хятадын цорын ганц элсэн цөлийн ой шугуйн цэцэрлэг мөн Баян-Голд байдаг ба Хятадын хамгийн том тооройн ойн хамгаалалтын район ч Шинжяны Баян-Гол зөүд байдаг юм. Үүнээс гадна байгалийн хий, чулуун хөвөн, хулс, зээргэнэ зэрэг гаралтаараа бүх Хятадад оройлдог юм.