• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-27 15:47:32    
Бээжингийн Шиү Шүйжэ гудамжны шинэ дүр төрх

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн зүүн Чан ань гудамжинд байх бэлэн хувцас зардаг Шиү Шүйжэ гэдэг захыг Бээжинд ирж байсан монголчууд андахгүй сайн мэднэ. Энэ нь Бээжингийн зүүн Чан ань гудамж дахь гурван зуу гаруй метр урт хувцас зардаг зах юм. Хятадад суугаа гадаадын элчин сайдын яамдаас ойрхон тул өнгөрсөн зууны 80-90-ээд оны үед хятад онцлогтой торго дурдан, торгон хуцас нь гадаадын хүмүүсийн сонирхон авдаг бараа бүтээгдэхүүн болж, Бээжинд ирсэн гадаадын хүмүүсийн заавал очдог газар болжээ. Гэтэл нэг хугацааны турш хүмүүсийн нэртэй маркийн хувцас хөөцөлдөх сэтгэлийг ашиглаж хуурмаг нэрт маркийн хувцас зарах болж, үнэ хаяж их хямдаар авдаг болохоор гадаадын зарим хүмүүсийн сонирхлыг их татаж байсан юм.

     Оюуны өмчийн эрх болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамтгаалахын төлөө Шиү Шүйжэ гудамжны зах зээлийг удирдах салбар зах зээлд тавих хяналт удирдлагаа чангатгаж, хуурмаг маркийн хувцас бараа худалдах нь оюуны өмчиийн эрхэд халдсан хууль бус ажиллагаа болохыг бизнесмэнүүдэд таниулж, гурван жилийн өмнө зах зээлд өөрчлөлт хийж, мянга гаруй худалдаа дэлгүүрийг долоон давхар байшинд оруулан эндхийн байдлыг үндсээс нь өөрчилсэн байна. Сүүлийн үед Европын холбооны худалдааны холбооны оюуны өмчийн эрхийн комиссын дарга Паул Ранжард эндэхийн 40 дэлгүүрийг "оюуны өмчийн эрхийг хамгаалсан тэргүүний дэлгүүр" -ээр алдаршуулж, өнөө энэ захад бие даасан брэндийн болон эрх олгосон маркийн хувцас зарах болсон байна.

      Өнөө Шиү Шүйжэ захад үйлдвэрт үйлдвэрлэсэн жинхэнэ маркийн хувцас бараа зарж байхаас гадна, бас гоо сайхны дэлгүүр, сувд эрдэнийн дэлгүүр, Хятадын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүр, уламжлалт нэрт маркийн жишээлбэл шаахай гутал, малгай , даавууны дэлгүүр гээд олон дэлгүүр нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн нь ч олон нэр төрлийн болж, дэлхийн олон газрын зорчигчдын сонирхлыг татаж байна. Үүнд тусгайлан зуун жилийн түүхтэй Хятадын уламжлалт нэртэй дэлгүүр "Рүй фүшян"-г танилцуулахад илүүдэхгүй боловуу. Уг дэлгүүр нь торго дурдан, хувцас бараа зардаг. Шиү Шүйжэ гудамжинд байгаа энэ дэлгүүр бол "Рүй фүшян"-гийн салбар дэлгүүр юм. Зарж байгаа бүтээгдэхүүн нь зуу гаруй төрөл зүйлд хүрч байна. Манай дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний чанар найдвартай сайн, бүхнийг Хятадын торго дурдан гардаг нэртэй гаазар Хан жөү, Сү жөүгээс шууд оруулж байгаа юм гэж дэлгүүрийн ерөнхий захирал танилцууллаа. Гадаадын хүмүүсийн Бээжинд зочлох цаг хугацаа богино байдаг онцлогт зохицуулан "Рүй фүшян" 24 цагаар үйлчлэх дүрэм хэрэгжүүлж, гадаадын зарим хүмүүсийн Хятадын уламжлалт хувцсыг маш богино хугацаанд оёуулж хийлгээд авч явахад чанартай үйлчилгээ хангаж байна.

     Шиү Шүйжэ захад эрүүл тохилог үйлчилгээ эрхлэхийг урамшуулан дэмжихийн төлөө засгийн газраас оюуны өмчийн эрхийг хамгаалах 30 сая юаний тусгай сан байгуулж, үндэстний бүтээгдэхүүн, үндэстний брэнд, эрх олгосон брэнд зарахыг дэмжиж байна. Өнөө Шиү Шүйжэ захын дийлэнх тооны худалдаа дэлгүүр үндэстний бүтээгдэхүүнээс гадна эрх олгосон хувцас бараа зарах болсон . Эдгээр өөрчлөлт нь Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд гаргаж байгаа эрч хүчээ нэдэгдүүлж байгааг харуулж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/