Цагаан хоол, хөнгөн хоол чийрэг байхад тустай
Хятадын нэрт кино жүжигчин Гүй Яли жирийн амьдралдаа ихэвчлэн хөнгөн хоол идэж, хүнсний ногоо, жимс жимсгэнээр гол болгодог бөгөөд хоол хийхдээ жан болон давсыг нь тун бага үйдэг байна. Тэрээр жимсний салад идэх дуртай бөгөөд киноны зураг авалтын явцад ч гэсэн их тостой хоол таарвал, хоолон дээрээ нэг аяга буцалсан ус хийгээд тосыг нь үлээж хаяад иддэг байна.
Дээр үеийн хүмүүс хөнгөн хоол идэхийг эрхэмлэдэг байлаа. Дийлэнхдээ бүгд л цагаан хоол идэхийн ашигтай талыг ярисан байдаг. Үнэндээ энэ нь шинжлэх ухааны зохих үндэслэлтэй байгаа юм. Хоол хүнс судлаачдын үзэж буйгаар, махан бүтээгдэхүүн нь хүний биед шим тэжээл хангахын зэрэгцээ бас хүний биед хортой хүчиллэг бодисыг үлэмж хэмжээгээр ялгаруулж, хүний биеийн өндрөөс 21 дахин хиртэй урт гэдсээр тун алгуур аажим гадагшлахад мах нь шингэхээс өмнө хортой зүйл нь шингээд хүний биед муу нөлөө үзүүлдэг байна. Иймээс хоол боловсруулах систем нь хэтэрхий их махан бүтээгдэхүүн идэхэд тохиромжгүй байгааг шим тэжээл судлаач судалж мэдсэн байна.
Алим, гадил, улаан лооль байнга идэж байхын учир
Ажлын эрхээр газар болгонд гүйж очдог, мөн ажлын дарамт ихтэй явдаг Гүй Яли ямагт цог жавхаатай, эрч хүчтэй байдгийн нууц жор нь зөвхөн алим, гадил, улаан лооль зэргийг байнга идэж байдагтай нь холбоотой юм байна.
Алиманд цайрын элемент элбэг агуулагдаж байдаг тул хүний биеийн нийллэг хүчил болон уурагт дэм үзүүлэн цээжлэх чадавхийг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна, шингээлт муудвал бас алимаар эмчилж болох юм. Алимаа нухаад шарах шүүгээндээ хийгээд 1 минут халаагаад хэрэглэнэ. Энэ аргаар шингээлт муудсан байдлыг сайжруулж болох юм.
Шинжлэх ухааны зүтгэлтнүүд судалж илрүүлснээр, "Оюун ухааны жимс" гэж нэрлэгдсэн гадил нь цусны шар усны эдийн химийн бүрэлдэхүүнд туслан мэдрэлийн системд сэдэлт өгч, мэдрэлийн ядаргааг багасган их тархинд сайн нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ ам хамар хатаад байх байдал илэрвэл, нэг бананыг хальслаад нэг аяга мөсөн чихэртэй усанд цаг хиртэй чанахад дэвтээх үүрэг гүйцэтгэдэг байна.
"Эрч хүчний жимс" гэж нэрлэгдсэн улаан лоолыг Гүй Яли нэг зүйлийн онцгой сонин аргаар иддэг. Тэрээр улаан лоолио буцалсан усанд дүрж гаргаад хальсыг нь авч хаядаг, ингээд улаан лоолийнхоо тэг дунд нэг гүзээлзгэнэ чихэж тавиад иддэг байна.
Шим тэжээл судлаачдын илрүүлж мэдсэнээр, улаан лооль бол амин дэм С нь хамгийн элбэг байдаг жимс юм. Амин дэм С нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг байна.
Улаан лоолийн шүүсэн дээр зөгийн бал жаахан хийгээд өдөр болгон 2-3 аяга уугаад байвал артерийн судас хатуурахаас сэргийлж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|