26-ны өдрийн байдлаар, Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра муж улсын төв Хайдерабадад 25-ны орой гарсан хоёр удаагийн дэлбэрэлтийн хэрэгт 40 гаруй хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархдсан байна. Холбогдох эмч сувилагчийн хэлснээс үзвэл, хэсэг хүмүүсийн шарх маш хүнд байгаа учраас мөн нас барж болзошгүй юм байна.
Энэ дэлбэрэлтийн хэрэг нь энэ оны 5-р сард болсон Хайдерабадын лалын сүмийн дэлбэрэлтийн хэрэг гараад гурван сар ч болоогүй хугацаанд болов. Энэ бол нарийн нягт зохион төлөвлөсөн террорист халдлага мөн гэж Энэтхэгийн Тагнуулын төв газар болон Энэтхэгийн Дотоод хэргийн яам, тэрчлэн орон нутгйин цагдаагийн байгууллага цөмөөрөө хэлж байна. Дэлбэрэлт болсон газар нь хөл хөдөлгөөн ихтэй газар байсан бөгөөд дэлбэрэлт болсон цаг нь хагас сайны орой хүмүүсийн гадуур салхинд гарч зугаалах цагийг сонгосон байна. Дэлбэрэлт үйлдэгчийн зорилго бол айлган сүрдүүлж, үр нөлөөгөө өргөтгөж, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн нь энэ бүхнээс тодорхой харагдаж байна.
Энэ дэлбэрэлтийн хэрэг нь орон нутгийн ард түмэнд үнэхээр туйлын их гуниг зовлон, аюул түгшүүр бий болгов, газар бүхэнд үр хүүхэд ах дүүгээ эрж нус нулимсаа цувуулсан хүмүүс харагдаж байлаа. Террорист халдлага дахин гархаас болгоомжилж их олон хүн гэрээсээ гарах зүрэх хүрэхгүй байна. Гэвч террорист халдлага нь орон нутгийн ард түнийг урьд өмнө нь байгаагүй эв санааны нэгдэлтэй болгосон байна. Гэмтэж бэртсэн хүмүсийг авран эмчилж байгаа эмнэлэг бүхэнд хүмүүс шашин шүтэлгийн ялгаагүйгээр авран тусалж байлаа. Энэ хүнд хэцүү үед хэн хүн ч шашны ялгааг мартаж, тусламж хэрэгтэй хүмүүст харамгүй тусалж байлаа.
Энэ террорист халдлага нь мөн Энэтхэгийн засгийн газрын терроризминй эсрэг салбарт оршиж байгаа учир дутагдлыг харуулсан байна. Засгийн газраа чадалгүй гэж сөрөг намууд болон нийгмийн зүтгэлтнүүд зэмлэн буруушааж байна. Засгийн газар 5-р сарын дэлбэрэлтийн хэргийн гэмт этгээдийг өнөө болтол бариж чадаагүй бөгөөд сэргийлэн хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй учраас энэ хэрэг гарсан байна гэж тэд үзэж байна.
Энэ дэрбэрэлтийн хэрэгт хариуцлага хүлээнэ гэж одоогоор ямар ч байгууллага хувь хүн хэлээгүй байна. Гэвч цагдаагийн байгууллага нь Бангладешд нуугдаж байгаа "Исламын Жихад" болон Палестины нэг террорист бүлэглэлд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд түүний дотрох Исламын жихад нь мөн энэ оны 5-р сард Хайдерабадын лалын сүмийн дэлбэрэлтийн хэргийг зохион төлөвлөгч гэж сэжиглэгдэж байна.
Андра муж улсын Ерөнхий сайд Редди 26-ны өдөр муж улсын сайд нарын танхимын хурал дуусаны дараа хэлэхдээ, өнөөгийн олдоод байгаа бүх мэдээлэл нь цөмөөрөө энэ хоёр террорист бүлэглэлд чиглэж байна гэжээ. Үүнд Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Патил хэлэхдээ, холбогдох байгууллага энэ хэргийн бүх үнэн байдлыг шалган тодруулах болно гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр мөн хэлэхдээ, засгийн газар энэ дэлбэрэлтээс айж сүрдэхгүй, үргэжлэн чармайж, ийм хэргийг багасгаж, эцсийн бүлэгт арилгах болно гэжээ.
Энэ хэргийг хэн хийсэн нь хамаагүй, терроризмийн эсрэг тулгамдсан хатуу бэрэх үүрэг Энэтхэгийн засгийн газар, ард түмний өмнө дахин тавьгдсан нь гарцаагүй юм . \Цэцэн орчуулж, Буян хянав\
|