• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-28 14:11:41    
Тайваньд Шан ши мужийн соёлын халуун өрнөлт гаргалаа

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд Хятадын эх хуурайн Шан ши муж болон Тайвань хоолойн нөгөө эргийн Тайвань муж хоорондын соёлын солилцооны ажиллагаа улам халуун хөгжилтэй болж ирлээ. Саяхан Шан ши мужийн зан үйлийг гүйцэд харуулсан тайзны содон урлагыг Тайваньд тоглоод үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн байна.

     6-р сарын сүүлчээс 7-р сарын дунд арав хоног хүртэл, Шан ши мужийн дуу бүжгийн театр болон Шан ши мужийн Хуа-жинь дуу бүжгийн чуулга Тайваний Тайбэй, Юньлин зэрэг 5 хотод " уйлон давалгаалсан хатан гол", " нэг атга хүчлэг чавга" гэсэн дуу бүжгийг урьд хожид 14 удаа тоглож, тэдний тоглолтыг 30 мянга гаруй хүн сонирхож, халуун хөгжилт байдлаар бялхаж байв. Тайваний Дүн сэн, Жүн ши зэрэг телевиз болон олон сонинууд жич Франц перес агентлага зэрэг гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийнхэн тоглолтын өргөн их байдлыг мэдээлсэн банйа.

     Тайваний Лян хэ бао сонины мэдээлэлд, " нэг атга хүчлэг чавга" гэсэн дуу бүжгийн тоглолтыг сонирхон үзэх үзэгчид пиг дүүрч, ганц тасалбар олох нь ч бэрх явдал болж, Тайваний 20 мянга гаруй үзэгчид тоглолтыг сонирхож, Хятадын соёлын өлгий болсон Шан шигийн Хатан голын сав газрын зан үйл, үндэстний соёлыг зүрх сэтгэлээрээ ойлгосон байна гэж тэмдэглэсэн байна.

     Шан ши муж Хятадын умард нутгийн шар шороот өндөрлөг болон Хатан голын сав газарт байрлаж, Хятадын үндэстний хамаг эртний соёл иргэншлийн чухал өлгий нутгийн нэг юм. Хоёр мянга гаруй жилийн өмнөх Хятадын Жөү улсын үед, энэ нутаг нь " Жин улс"-ын байрласан нутаг байсан болохоор, өнөө Шан ши мужийг " Жинь" гэж дөхөмчлөн нэрлэж байна.

     Шан ши бол бас ч бичиг дурсгалт зүйл элбэг хадгалагдаж байгаа муж юм. 10-р зуунаас хойш одоод хүрч иртэл хадгалагдаж ирсэн хөрсөн дээрэх түүх дурсгалт барилга нь бүх Хятадын түүх дурсгалт барилгын 70%-ийг эзлэж байна.Шан шийд бас элбэг баялаг ардын урлаг,ардын дуу, орон нутгийн ши янгуу, цаасан хайчилмал, хатгамал зэрэг байдаг нь дэлхийд алдартай. 17-р зуунаас 19-р зуун хүртлэх " Жинь худалдаачид" гэж нэрлэгдэж байсан Шан шигийн наймаачид нь Хятадын эдийн засагт чухал байр эзлэж, Шаншигийн наймаачид гэр бүлийнхээ дотор үнэнч хичээнгүй байх, төв голчоор наймаалан өрсөлдөхийг хүндэтгэн үздэг гэр бүлийн сургал нь Хятадын орон нутгийн соёлын чухал онцлог болж байдаг юм. Шанши наймаачдын оршин сууж ирсэн чухал хот- Пин ёогын хуучин хотыг 1999 онд " дэлхийн соёлын өвийн жагсаалтад" жагсаасан юм. /Пэрлаймаа орчуулав/