Шинжлэх ухаан техник түргэн хөгжихийг дагалдан мэдээлэлийн аж үйлдвэрийн цөм болсон программ хангамжийн техник болон программ хангамжийн аж үйлдвэр улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилтэй холбоотой чухал салбар болсон байна. Хятад улс хөгжиж байгаа орны хувьд программ хангамжийн техник болон программ хангамжийн аж үйлдвэрийг бие даан шинийг бүтээх замаар хөгжүүлэх бодлого тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын программ хангамжийн аж үйлдвэр түргэн хөгжиж, 2006 он гэхэд программ хангамжийн орлого 480 тэрбум юаньд хүрч программ хангамжийн аж ахуйн нэгжийн хүчин эрчимжигсэн байна. саяхан болсон Хятадын олон улсын программ хангамжийн 11-р яармаг дээр хятадын программ хангамжийн бизнисменнүүд хамгийн сүүлийн үеийн программ хангамжийн техник болон бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна.
UFIDA компани бол Хятадын хамгийн том удирдалгын программ хангамж нийлүүлэгч бизнисмен болох юм. одоо Хятад тэрчилан Ази Номхон далай районд 500 мянган аж ахуйн нэгж уг компаний судлан бүтээсэн программ хангамжийг ашиглаж байна. ERPпрограмм хангамж буюу аж ахуйн нэгжийн эх баялагийн төлөвлөгөөний программ хангамж бол UFIDA компаний гол бүтээгдэхүүний нэг байж, аж ахуйн нэгжид туслан харилцагчын эх баялаг, түүхий материал, хүн хүч зэргийг үр ашигтай төлөвлөн зохицуулж, аж ахуйн нэгжийн санхүү, борлуулалт, бараа гүйлгээ зэрэг дамжилагийг програмчилан удирдаж, удирдалгын үр ашигийг дээшлүүлж болох юм. Хятадын олон улсын программ хангамжийн 11-р яармагийн хугацаанд UFIDA компани нь хамгийн сүүлийн үеийн, өөрийн оюуны өмчийн эрхтэй программ хангамжаа танилцуулсан байна. Уг компаний брэндийн удирдалга хариуцсан захирал ноён Шү Ливэн хэлэхдээ, аж ахуйн нэгжийн цар хэмжээ, шаардалгын дагуу манай компани төрөл бүрийн удирдалгын программ хангамж хангах болно.
U8 программ хангамж бол бидний хамгийн том ажлын шугам болно. Тэр нь дунд жижиг аж ахуйн нэгжид хандсан боловсон хүчний удирдалга болон зах зээлийн борлуулалт хангалгыг удирдах программ хангамж болно. өндөр зэргийн хэрэглэгчид бид өөрийн зохицуулах арга байдаг. Үүнийг гол нь корпорац компанид зориулсан байдаг юм. одоо манай орны хамгийн боловсронгуй болсон корпорац компаний удирдалгын зохицуулах төслийг мянга гаруй аж ахуйн нэгж хэрэглэж байна. манай судлан бүтээсэн жижиг компанид зориусан төслийг ч Хятадад их хэмжээгээр ашиглаж байна гэжээ.
Ирээдүйн гурван жилд манай компани удирдалгын нэн олон төрлийн программ хангамж судлан бүтээж, үйлчилгээ хангах болно. Ингэж байгаад удирдалгын програам хангамжийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэж Шү Ливэн илэрхийлжээ.
Нэлээд боловсронгуй болсон ERPпрограмм хангамжтай харицуулахад сүүлийн жилүүдэд Хятадын комик үйлдэгч программ хангамжийн аж ахуйн нэгж саяхан хөгжиж эхэлсэн боловч бие даасан оюуны өмчийн эрхтэй программ хангамж судлан бүтээж, энэ нь олон улсын хүчирхэг их "3DMax"болон"MAYA" программ хангамжтай адил чадавхтай байна.
Иймэрхүү тэргүүний программ хангамжийг ашиглан Хятад улс нэн гоё нэн сонирхолтой комикийг бүтээл бүтээж болох юм. Гуандүнгийн соёлын түгээмэлжүүлэх компани орлогч захирал хатагтай Лю Ман-и танилцуулж хэлэхдээ, одоо манай компаний хөдөлгөөнт зургийн бүтээгдэхүүн хөдөлгөөнт зургийн техникийн талаар АНУ, Япон зэрэг хөгжисөн оронтой харицуулахад дэмэй зөрөөгүй болсон байна. манай бүтээсэн комикийн олон ангит кино "Бицхан хонь болон хөх чоно" нь Шянганы кебли телвиз болон Хятадын 25 телвизээр нэвтрүүлсэнд нэлээд сайн үр ашиг олсон байна.
Төрөл бүрийн комикийн сэдэв их олон болж байна. дүр дүрс нь ч улам гоё болж байна. бид өөрийн онцлогтой бүтээл хийж чадах болсон гэж тэрээр илэрхийлжээ.
Хятадын Засгийн газар комикийн аж үйлдвэрийг ихээр дэмжиж байгаагаас манай компани сая хөгжиж чадсан. Жишээлэхэд, 2006 оны 10-р сарт Гуанжөү хотын Засгийн газраас хойшдын 5 жилд жил бүр 150 сая юаний хөрөнгө оруулж программ хангамж болон комикийн бааз байгуулахад зарцуулж, шинийг бүтээхийг урамшуулан, аж ахуйн нэгжийн цар хэмжээгээ өргөтгөж, олон улсын болохыг дэмжих болно гэж шийдсэн байна гэж хатагтай Лю Ман-и танилцуулжээ.
Хэдүйгээр элбэг баялаг амжилт олсон хэдүй ч Хятадын программ хангамжийн аж ахуйн нэгж, аж ахуйн нэж хүчин муутай байж, дэлхийн программ хангамжийн аж үйлдвэрт эзлэх хувийн жин нь бага байгаа, программ хангамжийн аж үйлдвэр хөгжисөн орнуудтай харицуулахад зөрөө их байгаа зэрэг олон асуудалд тулгарч байна. саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын программ хангамжийн 11-р яармаг дээр Хятадын Мэдээлэлийн аж үйлдвэрийн яамны орлогч сайд Лөү Чинжян хэлэхдээ, хойшдын 15 жил бол Хятадын программ хангамжийн аж үйлдэврийн хөгжилийн зангиласун цаг үе болно. Улс ардын эдийн засгийн төрөл бүрийн ажил төрлийн өргөн шаардалга, интернэтийн сүлжээний түргэн хөгжилт нь программ хангамжийн аж үйлдвэрт хөгжих боломж авчирах болно. Программ хангамжийн аж үйлдвэрийн тогтвортой нэлээд түргэн хөгжихийг батлахын төлөө Хятад улс хууль тогтоох ажлаа эрчимжүүлж, бие даан шинийг бүтээх чадвраа дээшлүүлж, программ хангамж болон тоног төхөөрөмжийн зохицонгуй хөгжихийг ахиулж, программ хангамжийн аж үйлдвэрийн цогц хөгжилтийг ахиулж, программ хангамжийн олон улсын болох тийш хөгжихэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Программ хангамж, мэдээлэлийн үйлчилгээ дэлхийн худалдаанд нэн их байр эзэлэх болсон байна. хөгжиж байгаа том гүрэн болсоны хувьд дэлхийн олон оронтой солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, программ хангамжийн аж үйлдвэрийн ирмүүн хөгжилтийг хамтаар ахиулахад Хятад улс бэлэн банйа гэжээ.
|