Японы ерөнхий сайд Абе Шинзо 27-ны өдөр засгийн газартаа бүх талаар өөрчлөлт хийсэн байна. Тэрээр мөн өдрийн орой болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, засгийн газрыг бүх талаар эмхлэн байгуулсан явдал бол ард иргэдийн засгийн газарт тавих итгэлийг сэргээхийн төлөө юм гэжээ. Шинэ засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Уосано Каору хэлэхдээ, шинэ засгийн газар улсын дотоодын дэмжлэгийг нэг л дор эргүүлж авчрах боломжгүй боловч ажлаа сайн хийвэл иргэдийнхээ итгэлийг олж чадна гэжээ.
Японы эрх баригч Либераль ардчилсан нам өнгөрсөн сарын парламентын сонгуульд түүхт ялагдал хүлээсэн байна. Өнгөрсөн оны 9-р сард Абе Шинзо засгийн газар эмхлэн байгуулахдаа, ойр дотно хүмүүсээ татаж, хэдэн сайд нь хэрэг заргад холбогдож, зарим нь амны зоргоороо ярьж, Абе Шинзогийн засгийн газрын итгэлийг бууруулсан байна. Ийм хүнд байдалд Абе Шинзо төлөөлөгчдийн танхимыг тарааж бүх нийтийн сонгууль хийлгүй харин үргэлжлэн засаг барихыг баримтласан байна. Энэ нь засгийн газрын итгэлийг илт унагаасан байна. Ийм нөхцөлд Абе Шинзо Либераль ардчилан намын удирдах давхаргыг өөрчилж, засгийн газрыг дахин эмхлэн байгуулж, нэр төрөө дахин сэргээж, Парламентын сонгуульд ялагдснаас болж Либерал ардчилсан намд учирч байгаа сөрөг нөлөөг арилгаж, засгийн эрх барих намын нягтрал болоод ард иргэдийн засгийн газартаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр шийдсэн байна.
Японы засгийн газрын эмхлэн байгуулсан байдлаас үзэхэд, Абе Шинзо үүнээс өмнө намын дотоодын эвсэл бүлгийн нэр дэвшүүлэх саналыг хүлээж авахгүй гэж илэрхийлж байсан боловч засгийн газар эмхлэн байгуулахдаа эвсэл бүлгүүдийн чухал хүмүүсийг өндөр албан тушаалд тавьсан нь харагдаж байгаа. Энэ нь түүний 9-р сард ойр дотно хүмүүсээ татсан байсан явдлаас тодорхой ялгаатай болжээ.
Эмхлэн байгуулагдсны дараах Абе Шинзогийн засгийн газарт уулын таван гишүүн үлдсэнээс гадна засгийн газрын олонхи гишүүд нь олон бүлгүүдийн толгойлогчид байж, хоёрхон хүн иргэдийн дундаас дэвшжээ.
Японы олон нийтийн үзэж байгаагаар, Абе Шинзогийн засгийн газрын өмнө яаралтай зохицуулах хоёр том асуудал тавигдаж байна. Нэ нь энэ 11-р сард хугацаа нь дуусах терроризмийн эсрэг онцгой арга хэмжээний хуулийг сунгаж чадах эсэх асуудал болно. Дээд танхимд давуу байрь эзэлж байгаа сөрөг нам хянан хэлэлцэхээс татгалзах юм уу сунжруулахад хүрвэл энэ хууль нь хугацаа хэтэрснээс болж хүчингүй болж мэднэ. Энэ нь Америкийн дургүйцлийг хүргэж, Япон Америкийн холбоотны харилцааг бэхжүүлэхээр чармайж байдаг Абе Шинзогийн засгийн газарт хүнд цохилт болох болно.
Хоёрт, Либерал ардчилсан намыг Парламентын дээд танхимын сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн иргэдийн өндөр насны даатгалын мөнгө тушаасан тэмдэглэл гээгдсэн асуудал болно. Энэ нь шинэ засгийн газрын хувьд мөл л зохицуулахад бэрхтэй асуудал болсоор байна.
Абе Шинзогийн шинэ засгийн газарт Японы эдийн засгийнхан тодорхой хэмжээний эрмэлзэл тавьж байна. Японы эдийн засгийн бүлэглэлийн холбооны дарга Митарай Фужио хэлэхдээ, Абе Шинзогийн засгийн газар эдийн засгийн чухал чухал бодлогуудын асуудлыг зохицуулж, сөрөг намтай яриа хэлэлцээ хийх ажлыг ахиулахыг хүсч байна гэжээ. \Баатар орчуулж, Буян хянав\
|