Усны орчин муудаж байгаа бол бүх дэлхийд нүүрлэж байгаа том асуудлын нэг болно. 1 тэрбум 300 сая хүн амтай, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг чармайн ахиулж байгаа Хятадад авч хэлбэл, энэ том асуудлыг зүй зохистой түргэн зохицуулах асуудал нэн тулгамдаж байна. Өнөө Хятадын төв болон орон нутгийн засгийн газар, эрдэмтэд, аж ахуйн нэгжийн салбар зэрэг олон талынхны оролцож судлан хэлэлцсэн, ахин дахин засвар, нэмэлт өөрчлөлт оруулсан усны бохирдлоос сэргийлэх хуулийн өөрчлөлт оруулсан төслийг төрийн хууль тогтоох дээд байгууллага—БХАТИХ-ын Байнгын Хороонд өргөн барьж хянан хэлэлцүүлж байна.
Хятадын одоогийн мөрдөж байгаа усны бохирдлоос сэргийлэх хуулийг 1996 онд өөрчөлөлт оруулан хэрэгжүүлсэнээс хойш түүний тогтоосон усны бохирдлоос сэргийлэх төлөвлөгөө, орчин ахуйн нөлөөний үнэлгээ, бохирдлыг арилгах зардал зэрэг үндсэн тогтолцоо нь усны бохирдлоос сэргийлэн хамгаалахад нааштай түлхэц үүрэг гүйцэтгэв. Онцгойлон сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар усны бохирдлоос сэргийлэх ажлыг өдөр ирэх тутамд чухалд үзэж, олон арга хэмжээ авч, усны бохирдлыг арилгах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Харин хүн амын нэмэгдэл, аж үйлдвэржилт болон хотжилт түргэсч байгаа нь дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны усны бохирдлоос сэргийлэх байдлыг улам хүндрүүлсэн байна. Хятадын байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын дарга Зөү Шэнсянь хэлэхдээ, одоогийн мөрдөж байгаа усны бохирдлоос сэргийлэх хуулийг цаашид боловсронгуй болгох шаардлагатай байна гэжээ.
"Хятадын эдийн засаг тогтвортой түргэн нэмэгдэж байгаа болон эдийн засгийн цар хүрээ тасралтгүй өргөжих явцад усны бохирдлыг үр ашигтай тогтоон барьж чадаагүй юм. Усны бохирдлоос сэргийлэх болон усны орчин ахуйг хамгаалах асуудал улам хүндэрч байна. Усны бохирдлоос сэргийлэн хамгаалах болон усны орчин ахуйг хамгаалахад нүүрлэж байгаа шинэ байдал, шинэ шаардлагын дагуу зарим тогтолцоог цаашид өөрчилж, нөхвөрлөн, боловсоронгуй болгох чухалтай байна" гэжээ.
Одоогийн мөрдөж байгаа усны бохирдлоос сэргийлэх хуультай харьцуулбал, засвар оруулсан хуулийн төсөл нь эн тэргүүнд бохир усны эх сурвалжийг хязгаарлахаа чангатгахыг тодорхой шаардсан бөгөөд засгийн газрын усны бохирдлоос сэргийлэх хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Уг хуулийн төсөл нь орон нутгийн засгийн газар өөрийн засаг захиргааны харъяа усны орчин ахуйн чанар чансааг хариуцахыг цаашид тодорхойлж, ерөнхий хэмжээг хязгаарлах тоо хэмжээнийхээ дагуу бохир бодис гаргах ерөнхий хэмжээгээ багасгаж хязгаарлан, ерөнхий хэмжээний хязгаарлалтын тоо хэмжээнээс давсан, шинээр нэмэгдсэн бохирдол ихтэй төслийг зөвшөөрөхгүй байхыг тогтоосон байна.
Ус бохирдуулах ажиллагааг цаашид дүрэмжүүлэн хязгаарлахын төлөө засвар оруулсан хуулийн төсөл нь бас бохир бодис их гаргадаг байгууллага нэгжүүд эрхбиш хянаж шалгах автомат төхөөрөмж угсарч, байгаль орчинг хамгаалах салбартай харилцах зэрэг арга хэмжээнүүд авахаар тогтоосон байна.
Хятадын хот суурины иргэдийн уух усны асуудал, ялангуяа хөдөө тосгоны 300 сая хүн амын уух усны аюулгүйн асуудалд чиглүүлэн уг засвар оруулсан хуулийн төсөл нь дөрвөн талаар өөрчлөлт оруулсан байна. Зөү Шэнсянь хэлэхдээ,
"Хятад Улс уух усны эх үүсвэрийн хамгаалалтын районы дүрмийг байгуулж, түүнийгээ 1-р зэрэглэл болон 2-р зэрэглэлийн хамгаалалтын район гэж хуваан, чухал үедээ уух усны эх үүсвэрийн хамгаалалтын районоос гаднах зохих хэмжээний газрыг бас хамгаалалтын районд оруулна. Уух усны эх үүсвэрийн хамгаалалтын районыг тогтоох байгууллага болон маргааныг зохицуулах механизмийг тодорхойлно. Уух усны эх сурвалжийн хамгаалалтын районы удирдлагыг чангатгаж, нааштай арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ" гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Баатар хянав \
|