
Хятадын хууль тогтоох дээд байгууллага—БХАТИХ-ын байнгын хорооны хурал Бээжинд болж байна. Хянан хэлэлцүүлж байгаа эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах агуулгатай холбогдох хуулийн төслүүд нь дотоот гадаадын олон салбарынхны анхаарлыг татаж байна. Үүний дотор хянан хэлэлцүүлж байгаа орчил эдийн засгийн хуулийн төсөл нь олны анхаарлыг маш их татаж байна. мэдээлсэнээр, орчил эдийн засаг хэрэгжиж эхэлбэл, Хятадын эх баялагийг үр ашигтай хэрэглэхийг ахиулан, байгаль орчныг хамгаалан сайжруулах, тогтвортой хөгжлийг биелүүлэхэд чухал нөлөөтэй юм байна.
Орчил эдийн засаг гэдэг бол үйлдвэрлэл, гүйлгээ болон хэрэглээний явцад эх баялаг хэмнэх болон сэргээн ашиглах ажиллагааг ерөнхийд нь хэлдэг юм. Орчил эдийн засаг нь эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх хүнд үүрэг гүйцэтгэж, орчил хөгжлийн хэлбэрээр уламжлалт нэмэгдлийн хэлбэрийг орлуулахыг чухалчилж, тогтвортой хөгжлийн стратегийг ахиулах шилдэг хэв загвар болно.
Хятад Улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэнээс хойш эдийн засгийн хөгжил нь тогтвортой түргэнээр нэмэгдэсэн боловч үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжил болон эх баялаг, байгаль орчины зөрчил улам ил тод болж байгаа хүнд байдалд нүүрэлж байна. Эх баялагийг үр ашигтайгаар хэрэглэх хэмжээ нь багасч байгаа бол иймэрхүү байдлыг бий болгож байгаа гол шалтгаан болно. Орчил эдийн засгийн гүйцэтгэх үүрэг болон орчил эдийн засгийн хууль боловсруулах тулгам чанарын тухай БХАТИХ-ын байгаль орчин болон эх баялагийг хамгаалах хорооны орлогч эрхлэгч Фэн Зижюнь хэлэхдээ,
"Орчил эдийн засгийг хөгжүүлэх нь нэгд, эдийн засгийн хөгжилд шинэ эх баялаг нээх, Хоёрт, бохир бодисыг үр ашигтайгаар багасгахын төлөө юм. Гуравд, эдийн засгийг үр ашигтайгаар нэмэгдүүлэхэд ашигтай байлгах гэсэн болно. Орчил эдийн засгийг хөгжүүлэхэд зөвхөн нэгдэлтэй нийгмийн дүрэмжил болон зохицуулах хуулийн хүрээнд эх баялаг болон байгаль орчин нь эдийн засгийн хөгжлийг дэмжихийг батлах мөртөө эдийн засгийн хөгжил нь эх баялагийн хэмнэл болон байгаль орчныг сайжруулхад тустай байхиыг батлаж чадна. Иймээс орчил эдийн засгийн хуулийг түргэн боловсруулах нь маш чухал юм" гэжээ.
Энэ удаагийн өргөн барьж хянан хэлэлцүүлж байгаа орчил эдийн засгийн хуулийн төсөл нь "хэмжээг багасгах, дахин ашиглах, эх баялаг болгох"-оор гол болгож байгаа юм. Гол агуулга нь эх баялагийг үрэн таран хийхийг хязгаарлах болон бохир бодис гаргах ерөнхий хэмжээг тохируулах тогтолцоо байгуулах, үйлдвэрлэгчээр гол болгосон хариуцлага хүлээсэн тогтолцоо байгуулах, эрчим хүч их зарцуулах, ус их зарцуулах аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг чангатгах, үйлдвэрлэлийн бодлогын дүрэмжил болон удирдлагыг чангатгах, шуурхай арга хэмжээ болон хуулийн хариуцалагыг чангатгах зэрэгт холбогдоно.
Орчил эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө Хятад Улс хуулийн дагуу холбогдох шуурхай механизм байгуулахаар төлөвлөж байна. Фэн Зижүнь хуулийн төсөл дэх шуурхай арга хэмжээг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ,
"Орчил эдийн засгийн хөгжлийн тусгай сан байгуулж, орчил эдийн засгийн шинжлэх ухаан техникийн том төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, орчил эдийн засгийн хөгжлийг ахиулах ажиллагаанд гаалийн хөнгөлөлт үзүүлнэ, орчил эдийн засгийн хөгжилд ашигтай үнэ, төлбөр зэргийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|