ПҮЭБ-ын дарга Махмуд Аббас болон Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт 28-ны өдөр Иерусалимд уулзаж, хоёр тал хилийн зааг, Палестины дүрвэгсдийн гэр нутагтаа буцах эрх болон Иерусалимын статус зэрэг Палестины эцсийн статуст холбогдсон хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ бол хоёр удирдах хүн анх удаагаа эдгээр асуудлаар ярилцаж байгаа болно. Энэ уулзалт нь бас ч хоёр талын энэ оны намар хийх Дундад Дорнодын асуудлаарх олон улсын хуралд бэлтгэл хийж байгаа болно.
Израилийн албаны хүний хэлсэнээс үзвэл, Олмерт болон Аббас мөн 28-ны өдөр Иерусалмид тусдаа нэг цаг хагас уулзалт хийсэн байна. Израилийн ерөнхий сайдын тамгын газрын өндөр тушаалын албаны хүн хэлэхдээ, хоёр тал Палестин Израилийн мөргөлдөөн дэх гол гол асуудлаар " өргөн хүрээнд" хэлэлцлээ, жишээ нь Иерусалимийн статус болон Палестины дүрвэгсдийн асуудал зэрэг болно гэжээ. Нэр овгоо нууцалсан энэхүү албаны хүн хэлэхдээ, хоёр тал 10-р сард багтаан меморандум тохиролцохыг хүсч байна. Эдгээр асуудал нь хоёр талын тохиролцох бүдүүвч хэлэлцээрийн гол сэдэв болох бөгөөд улмаар Дундад дорнодын асуудлаарх олон улсын хурлын амжилт олоход үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.
Аббас болон Олмертийн 28-ны өдрийн уулзалт бол хоёр талын сүүлийн хэдэн сард болж байгаа цорын ганц ахицтай болсон уулзалт мөн гэж олон нийт үзэж байна. Олон нийт тэмдэглэхдээ, Израиль Палестин хоёр тал үүнээс өмнө нь эцсийн статусыг авч хэлэлцэх эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй байсаар ирсэн байна. Олмерт ямар ч хэлэлцээ хийхээс татгалзсаар ирсэн, гэвч Палестин нь заавал эдгээр асуудалд холбогдуулан бодитой хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн саналаа баримтлаж, Палестин Израилийн албаны хүмүүс ч эдгээр асуудлаар хоёр тал хэлэлцээ хийсэн гэдгийг олон удаа үгүйсгэж байв. 28-ны өдөр болсон уулзалтад хоёр тал хэдийгээр энэ гурван асуудлыг дэлгэрэнгүй авч хэлэлцээгүй боловч, хэлэлцээ эхэлсэнийг энэ нь харуулж байна. Израилийн албаны хүн хэлэхдээ, Олмерт ирэх хэдэн долоо хоногт Аббастай 2-3 удаа хувиараа уулзаж, дараа нь хоёр тал ажлын хэсэг байгуулан, үргэлжлэн хэлэлцээ хийх бөгөөд хамаг эцэст бүдүүвч хэлэлцээр тохирох болно гэжээ.
Үүнээс гадна Палестин Израилийн өнөөгийн бодит байдал нь ч хурлын амжилт олоход ашиггүй нөлөө үзүүлж байна. Палестин нь хагармал байдалд байж, Газын зурвасыг эзлэж байгаа Хамас болон Иордан голын баруун эргийг хяналтдаа авч байгаа Аббасын хүчин ас тулан аван эсэргүүцэж, хоёр тал богино хугаацаанд эвсэх боломж муутай байна.
Гэвч олон нийт мөн тэмдэглэхдээ, төрөл бүрийн өрсөлдөөнд тулгарч байгаа хэдий ч, Дундад дорнодын асуудлаарх олон улсын хуралд оролцохоор бэлтгэж байгаа талууд өнөө бүгдээр хурлыг амжилтад хүргэхийн төлөө чармайж байна. Ялангуяа Палестин Израилийн хоёр тал нь яаралтай уулзаж, зарим талаар ахицтай болж, Палестины хэлэлцээний тэргүүн төлөөлөгч Саев Ерекат нь хоёр тал нууц хэлэлцээ хийж байгааг үгүйсгэхгүй байна. Хурлыг даргалан эрхлэгч тал болох Америкийн тал Палестин Израильд дарамт үзүүлж байна. Уулзалт болохоос өмнөхөн, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К. Райс Палестин Израилийн удирдах хүмүүст цахилгаан илгээж, тэр өөрөө хурлын амжилтад хүрхийг батлахын төлөө, уг хурал ажлаа эхлэхээс өмнө дахин Палестин Израилийн нутагт айлчлах санаатай байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|