Хятадын баруун хойд нутгийн Гань сү, Нин сяа, Хөхнуур, Шинжян зэрэг муж өөртөө засах районд уламжлагдаж ирсэн "хуар"гэдэг дуулах хэлбэр нь энд амьдарч байгаа Дүн шян, Бао ань, Хотон, Салар зэрэг үндэстний цөөнхийн сонирхон таашаадаг урлагийн хэлбэр юм. Одоо та бүхэнд "хуар" дуулдаг салар үндэстний дуучин Сү пинг танилцуулъя.
Энэ жил 65-тай Сү пин Хөхнуур мужид төрсөн хүн, нутгийхан түүнийг "хуар"-ын хатан гэж хэлдэг. Сү пин хэлэхдээ, Хөхнуур бол "хуар-ын өлгий нутаг, нутгийн хүмүүс жил бүрийн 4,7, 10-р сард хөдөө талд, тарианы зах, ойд "хуар"-ын наадам зохион байгуулж, дуугаараа жаргалант амьдрал, хайр дурлалаа илтгэж байдаг, би өөрөө ая дууны ийм хөрсөнд өсч хүмүүжсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, би тариачны гэрт төрсөн ч гэр бүлийн сайн сайхан боловсрол хүртэж, нутгийнхаа ардын дууны соёлд хүмүүжсэн юм. 16-тайгаасаа "хуар"-ыг дуулж, Гань сү, Нин сяа, Хөхнуур, Шинжян зэрэг муж өөртөө засах районы "хуар"-ын уралдаан наадамд олон удаа оролцож явсан гэжээ.
1980 онд Сү пингийн дуулсан "хуар" Хятадын соёлын яамны шалгаруулалтад шилдэг дуугаар шалгарч Хятадын олон газар тойрон тоглож, үзэгчдийн таашаалыг хүлээсэн юм. Хэдэн жилийн дараа Сү пингийн дуу төв телевизийн хаварын баярын үдэшлэгт шилэгдэн орж дотоод гадаадын үзэгчдийн анхаарлыг татсан. Тэрээр урилгаар Австри, Герман, Франц. Итали зэрэг оронд айлчлан тоглосон байна.
Энэ бол Сү пингийн дуулсан "яргуй цэцэг дэлгэрлээ" гэсэн дуу юм. Тэр дуугаараа дотоод гадаадад нэр нөлөө ихтэй хүн болжээ. Гэвч түүний сэтгэлд нутгийн иргэдийн үнэлэлт нь хамгийн өндөр яруу алдар юм. Нэг удаа тэр алтны уурхайчдад зориулсан тоглолтод оролцсон юм. Тоглолт дууссаны хойно ажлаас саяхан тарсан хэдэн ажилчин тоглолт үзэхээр завдан ирсэнд тоглолт тарсан байжээ. Сү пингийн дуулахыг сонссон бол яасан сайн вэ гэж хүссэн боловч дуучинд яршиг болохоос хичээж хэлж чадсангүй билээ. Сү пин үүнийг дуулаад хоцорч ирсэн арван хэдэн уурхайчинд дахин арван хэдэн дуу дуулж сонирхуулж билээ. Хэдэн сар өнгөрсний дараа Сү пин хэдэн хэсэг жижиг алттай захидал хүлээж авсан байлаа. Зхидалд "танд хайртай уурхайчид" гэж бичжээ. Уурхайчид Сү пингийн дуулсан дууг таашааж түүний эрхэм дээд зан сурталыг хүндэтгэж байгаа сэтгэлээ илтгэсэнд Сү пин туйлаар сэтгэл хөдөлж билээ. Ардын дуу ард түмний дундаас ундран гарсан, ард түмэн надад өндөр яруу алдар олгож байгаагаас би дуугаараа ачийг нь хариулах ёстой гэж Сү пин хэлдэг бөгөөд ингэж хийж биелүүлж иржээ.
Сү пин "хуар" ардын дууг дуулаад амжилтад хүрсэн төдийгүй ардын дууг цуглуулан эмгэтгэх ажлыг уйгаагүй хийж, "хуар" ардын дууны дуулах хэлбэрт онолын талын судалгаа хийж, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичсэн байна. Тэр бас олон их сургуульд уригдан ардын дууны онцлогоор лекц уншиж багш оюутнуудын сайшаалыг хүлээж билээ.
Хятадын Ардын урлагийн нийгэмлэгийн профессор Хань Саодүн хэлхдээ, Сү пин "хуар"-ын хатны хувьд Хятадын ардын дууны нэг хэлбэр"хуар"-ыг дэлгэрэүүлэн уламжлахад маш чухал үүрэг гүйцэтгэж, ардын дууг цуглуулан эмхэтгэх, нэгтгэн дүгнэж, өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|