• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-29 16:36:03    
Хичээл эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

      Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Бээжин хотын дунд сургуулийн сурагч Дөлгөөнтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр зуныхаа амралтыг Монгол орондоо өнгөрүүлсэн гэнэ. Төв аймагт байдаг өвөөгийнхөө зусланд очиж хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглон, хамаатнуудынхаараа зочилж сайхан байжээ. Бас гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн Хархорин, Төвхөний хийд зэрэг газруудаар аялсан нь мартагдашгүй дурсамж үлдээсэн байна.

      Сургууль эхлэх гээд баяртай байна уу гэсэн асуултад "би энэ жил сургуулиа өөрчилж, гэрийнхээ ойр сургуульд орохоор бүртгүүлээд байгаа. Тэгээд хятад хүүхдүүдтэй ангид орох болохоор жаахан эмээж л байна" гэж хариуллаа. Уг нь тэр Бээжин хотын 55 дугаар сургуульд сурч байжээ. Ангид нь Англи, Солонгос, Япон, Перу, Индонез улсаас ирсэн хүүхдүүд сурдаг байж. Ангийнхаа хүүхдүүдээс эх орных нь тухай асууж бас Монгол Улсын тухай хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулдаг байжээ. Монгол хүүхдүүдийн тухай хир их сонирхдог вэ гэсэн асуултад "их сонирхдог, чөлөөт цагаараа та нар юу хийдэг" гэхчлэн асуудаг гэж хариулсан юм. Одоогоор Дөлгөөн 300-400 ханз мэддэг болжээ. Энэ нь хятад хүмүүстэй ойлголцоход боломжийн хүрэлцдэг гэнэ. Гэхдээ бүтэн жилд үүнээс ч илүүг сурч болох байсан л даа гэж Дөлгөөн ярьж байна. Бээжин хотын олон улсын сургуулийн сурагчид Хятад орноор аялж танилцах тусгай хөтөлбөртэй байдаг гэнэ. Эдний ангийнхны хувьд Далянь хот орж дэлхийн хамгийн том аквариумд орж, дельфиний тоглолт үзсэнээ сонирхуулж ярилаа. Бас Бээжин хоттой танилцахаар ирэх хүсэлтэй монгол хүүхдүүддээ Дэлхийн парк, Хаалттай хот, Зуны ордон, Амьтны хүрээлэн, Сафари парк зэрэг газрыг үзээрэй гэж зөвлөж байна лээ.

     Хятад хүүхдүүд хир нөхөрсөг вэ гэсэн асуултад Дөлгөөн "дажгүй ээ, монгол хүүхдүүд шиг л" гэж хариуллаа. Тэр чөлөөт цагаараа сагс тоглох, электрон тоглоом тоглох дуртай гэнэ. Намайг өнгөрсөн жил PSP худалдаж авахад 1600 юань-ы үнэтэй байсан, одоо бараг 1300 болтлоо хямдарчихсан байгаа. Би одоо PSP 3-г авах санаатай. Шинэ үеийн тоглоом л доо. Түүгээр томчуул ч тоглодог. PSP 3-тай Microsoft-н Xbox 360 гэдэг тоглоом өрсөлдөж байгаа. Гэхдээ интернэтэд түүний талаар амархан эвдэрдэг гээд таагүй мэдээлэл их бичсэн байна лээ. Би бол Sony-г л дэмждэг гэхчлэн сонирхдог тоглоомныхоо талаар сонрхуулсан юм.

      Та бүхэн Дөлгөөнтэй хийсэн ярилцлагыг манай "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаас сонсоорой.