• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 15:40:14    
БНХАУ- Жилин муж дахь Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг

Хятадын Олон Улсын Радио

     БНХАУ- Жилин муж дахь Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр БНХАУ-ын Худалдааны Яам, Төрийн Зөвлөлийн Зүүн Хойт бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн бааз газрыг сэргээн хөгжүүлэх удирдах бүлгийн захиргаа, Жилин мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулаж буй олон улсын шинж бүхий цогц үзэсгэлэн яармаг бөгөөд жил бүрийн тогтсон хугацаанд БНХАУ-ын Жилин мужийн Чан Чунь хотод зохион байгуулагддаг.

     Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Засгийн газар Хятад улс болон Зүүн Хойт Азийн улс орнуудтай эдийн засаг худалдааны болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцаа холбоог дэмжих зорилгоор хэрэгжүүлэж буй цогц арга хэмжээ төдийгүй Хятад улс Зүүн Хойт Азийн орнуутай харилцан ашигтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, хөгжин дэвших чухал давцанг үүсгэн бий болгож байгаа билээ. Хятад улс Зүүн Хойт Азийн улс орнууд, Зүүн Хойт бүс нутгийн хуучин суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэх хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны давцанг үүсгэн бий болгохыг зорьж буй бөгөөд Хятад болон Зүүн Хойт Азийн улс орнуудын хоорондахь түүнчлэн дэлхийн бусад орнуудад хандсан бараа бүтээгдэхүүн болон худалдааны тавцанг бий болгон өгч буй билээ.

     Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь амжилттайгаар хоёр удаа зохион байгуулагдсан. Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын хоёр дахь удаагийн үзэсгэлэн яармагт оролцогч гадаад дотоодын зочдын тоо 40 мянга гаруй байснаас гадаадын нийт 6100 гаруй бизнес эрхлэгчид, гадаад дотоодын дэд сайд болон мужийн дэд дарга түүнээс дээш зэрэглэлийн нийт 83 засгийн газрын төлөөлөгч оролцсон. Дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж байгууллагаас 71 ААН, үзэсгэлэн яармагт оролцогч гадаадын улс орон бүс нутгийн тоо 54 оронд хүрч үзэсгэлэнг үзэж сонирхосон хүний тоо 300 мянга гаруй байлаа. Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын хоёр дахь удаагийн үзэсгэлэн яармагийн гадаад худалдааны нийт дүн 384 сая америк доллар ба үүнээс гадаад худалдааны хэлэлцээрийн дүн 1.15 тэрбум юань, хөрөнгө оруулан хамтран ажиллах 257 төсөлд гарын үсэг зурж 67. 4 тэрбум юаны гэрээ байгуулагдсан байна. ОХУ-ын бизнес өдөрлөг зэрэг бизнес өдөрлөгүүд, Зүүн Хойт Азийн эдийн засаг хамтын ажиллагааны чуулга уулзалт болон бусад олон улсын дээд хэмжээний хурал амжилт дүүрэн болж өндөрлөсөн. Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Зүүн Хойт бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэх, Зүүн Хойт Азийн эдийн засаг харилцаа хамтын ажиллагааг улам бүр бататгаж хөгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэж байгаа.

     Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг нь 2007 оны 9 дүгээр сарын 2-6 ны өдрүүдэд Чан Чунь хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд зохион байгуулагдах гэж байна. Гурав дахь удаагийн үзэсэгэлэн яармаг нь " Боломж, Солилцоо, Хамтын ажиллагаа, Дэвшил" гэсэн гол зорилго уриатайгаар нээгдэж байгаа билээ. Тус үзэсгэлэнгийн байранд олон улсын стандартад нийцсэн 2200 үзэсгэлэнгийн талбай байхаас бараа бүтээгдэхүүний худалдааны хэсэг, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны болон дээд хэмжээний чуулга уулзалтын гэсэн гол гурван хэсгээс бүтнэ. Бараа бүтээгдэхүүний худалдааны хэсэг нь үйлдвэрлэлийн төрлөөр үзэсгэлэнгийг талбайг тохижуулаж Зүүн Хойт Азийн улс орнууд болон Хятад улсын Зүүн Хойт бүс нутгуудын онцлогийг харуулсан Зүүн Хойт Азийн худалдааны харилцаанд түлхэц үзүүлэх юм. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэсэг нь тусгай сэдэвүүдээр зохион байгуулагдаж Зүн Хойт бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын төсөл болон засгийн газрын бодлогын орчинг танилцуулах, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах таатай орчинг бүрдүүлж өгөх болно. Дээд хэмжээний чуулга уулзалтын хэсэг нь Зүүн Хойт Азийн эдийн засаг хамтын ажиллагааны бүтэц зохион байгуулалт болон олон улсын засгийн газрын дээд албан тушаалтнууд, үндэстэн дамнасан компанийн ерөнхийлөгч, тусгай мэргэжилтнүүдийн илтгэлийг илэрхийлсэн байх төдийгүй чуулга уулзалтын түвшин чанрыг ахиулаж Зүүн Хойт Азийн эдийн засаг хамтын ажиллагааг улам өргөн хүрээнд байхаас гадна Зүүн Хойт Азийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Яармагийг зохион байгуулах үеээр дэлхийн өнцөг булан бүр Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт анхааралааа хандуулж Зүүн Хойт Азийн хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг хандуулах болно. Бид Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг өндөр түвшин өргөн цар хүрээнд амжилт дүүрэн болж өндөрлөнө гэдэгт итгэлтэй байна.

     Дэлхийн нийт эдийн засгийн 1/5 хувийг эзэлсэн Зүүн Хойт Азийн бүс нутагт дэлхийн бизнесийнхэн анхаарлаа хандуулж байна.

     Жилин муж нь БНХАУ-д цорын ганц Зүүн Хойт Азийн орнууд болох Хойт Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсуудтай хил залгаж ОХУ-ын Алс Дорндын бүс нутагтай хил залгадаг муж билээ. Бид ирж буй зочид төлөөлөгчидөө зам тээвэрийн боловсронгуй сүлжээ үйлчилгээгээр үйлчилж орчин үеийн дэвшлтэт технолог, аюулгүй байгдлаар ханган хөрөнгө оруулах таатай орчиныг үүсгэн бий болгох болно.

     Бид таныг 2007 оны намрын сайхан улирал 9 сард " Хятад улсын Хойт бүсийн хаврын хот" болох Чан Чунь хотод морилон саатаж Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж оролцохыг чин сэтгэлээсээ урьж байгаа төдийгүй цаашидын хамтын ажиллагаа хөгжилд хувь нэмэрээ оруулна гэдэгт бид итгэж байна.

БНХАУ- Жилин муж
Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг
зохион байгуулах хороо
2006 оны 10 сарын 16 өдөр