• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 16:11:21    
Шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Гурван жилийн дотор олон удаа э өөрчлөлт оруулсан Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан төслийг саяхан БХАТИХ-ын Байнгын Хороонд хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн байна. Өөрчлөлт оруулсан төсөлд засгийн газрын хариуцалга, шинжлэх ухаан техникийн эх баялагыг цэгцлэн нэгтгэх, шинжлэх ухаан техникийн салбарт оруулах санхүүгийн хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийнхэн техникийн шинийг санаачлан бүтээх гол цогц болохыг ахиулах зэрэг агуулгыг цаашид тодорхойлсон байна. Энэ олон өөрчлөлт оруулсан буюу нэмсэн агуулгын гүн утга нь гэвэл, бие даан шинийг санаачлахыг урамшуулах гэсэн болох юм.

      Одоо хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хуулийг хэрэгжүүлсэн 14 жилийн турш, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэтэл эдийн засаг нийгэм цаашид хөгжихийг дагалдан, Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшлийн салбарт тулгам зохицуулах шаардлагатай их олон асуудал бий болсон байна, тодруулбал, аж ахуйн нэгжийнхэн шинжлэх ухаан техникийн талаар хөрөнгө мөнгө оруулах идэвхжил өндөр биш, шинжлэх ухаан техникт санхүүгийн оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа, эрдэм шинжилгээний ажилтадын шинийг санаачлан бүтээх үзэл ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа, шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар дутмаг байгаа зэрэг асуудал оршиж байна. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын шинжлэх ухаан техникийн дэвшлийн орчин ахуй болон нөхцөл боломжид ч чухал их өөрчлөлт гарч, шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлэх шинэ чухал өөрчлөлт болон бодлого арга хэмжээнүүд ч сүүлийн үе байнга бий болж, " биеэ даан шинийг санаачлан бүтээх, гол чухал талаар том ахиц хийх, хөгжлийг дэмжих, ирээдүй тийш хөтлөх" нь шинэ цаг үеийн Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийг жолоодох чиглэл болсон байна. Тэхэд 2020 он гэхэд Хятад улсаа шинийг санаачлан бүтээдэг орон болгон байгуулах нь хөгжлийн зорилто боллоо. Ийм байдалд одоогын хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан техникийн дэвшлийн хтухай ууль нь шаардлагад зохицохгүй болсон нь тодорхой байна.

      Саяхан хуралдуулсан БХАТИХ-ын Байнгын Хорооны хурал дээр, Хятадын Шинжлэх ухаан техникийн сайд Ван Ган энэ хуульд өөрчлөлт оруулсан зорилтын тухай танилцуулж хэлэхдээ,

     " Шинжлэх ухаан техникийн дэвшилд оршиж байгаа асуудлыг дүрмийн талаас зохицуулж, манай орны шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх стратеги болон бодлогыг хуулийн талаас цаашид тодорхойлоход, шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хуульд өөрчлөлт оруулах чухалтай байна" гэжээ.

      Шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хууль бол энэ салбар дах тулгуур хууль юм. Иймээс өөрчлөлт оруулсан төсөл нь " шинийг санаачлан бүтээгч орон байгуулах"-ыг тодорхой бичин оруулах болохоор, чухал ахиц хийлэ гэж гаднынхан үзэж байгаа юм.

      Шинийг санаачлан бүтээхийг урамшуулахын төлөө, төсөлд мөн засгийн газрын бэлтгэн нийлүүлэх дүрэм боловсруулан тогтоосон бөгөөд, зээлдэн оруулах техникийг хянан шалгах, техникийг нь эзэмших, шингээн авах болон дахин шинийг санаачлан бүтээх дүрмийг тогтоосон байна.

      Шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан бүтээхэд санхүүгийн оруулалтаа цаашид нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд түүний үр ашигийг нь ч дээшлүүлэх хэрэгтэй юм. Энэ тухай Вань Ган хэлэхдээ,

     " Улсаас шинжлэх ухаан техникт оруулах зардал мөнгний ерөнхий хэмжээг аажмаар дээшлүүлнэ, Улсын санхүүгээс шинжлэх ухаан техникт хэрэглэх хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх хэмжээг тус шатны санхүүгийн үргэлжийн чанартай орлогын нэмэгдлээс давуулна, Улсаас зохицуулах мехнизим тогтоох зэрэг дүрэм тогтоол тогтоох болно гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/