• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 16:30:29    
Жа лүнгийн цагаан тогоруу-3

Хятадын Олон Улсын Радио

      Жуулчдын цагаан тогоруутой ойртох гэсэн эрил хүслийг хангахын төлөө Жа лүнгийн байгалийн дархан цаазтай районыхан бас уг районыхаа нэг хэсэг намаг газрыг хүрээлж, зохиомол аргаар гаргасан цагаан тогорууны дэгдээхийнүүдээ зэрэгд нь гаргаж, хүмүүст үзүүлдэг. Хашааны хаалгыг нээх бүрд тогорууд далавчаа баяртай дэвэн хөнгөн хээнцэр алхасаар, бүжсээр, тоглон тонгоцсоор, өвс цөвдөл түүж орой өөдөө шидэж тоглосоор гарч ирэх нь харсан хүмүүсийг өөрийн эрхгүй хөгжөөн баясгаж, бие сэтгэлийн алжиал чилээг тайлдаг. Тогоруу тэжээгчид хүртэл тогоруугаа бүжиглэн тоглох болгонд өөрийн эрхгүй сэтгэл хөгжиж, баясан бахархдаг юм гэнэ. Зохиомол аргаар гаргасан тогорууд, мөн яр шархтай юм уу гэмтэж бэртсэнийг эдгээж тэжээс тогорууд хүртэл хүнд маш амархан ижилшин дасдаг бөгөөд хашаанаас гаргах бүрд нь одоо ёстой явлаа шүү гэх шиг холхон нисч харагдахгүй болсноо чамаар тоголсон юмаа гэх шиг гэнэт шуугин нисч ирээд өвдгийг нь түшин буухад тэжээгчид сэтгэл уяран хайр ивэлдэг гэнэ. Тогоруу тэжээгчид өдөрт тогоруугаа 3 удаа шинждэг юм байна. Зан араншин нь өөрчлөгдөж байгаа эсэхийг шалгадаг. Биеийн эрүүл мэнд нь тааруухан болбол хүн шигээ бие сэтгэл нь хямрана. Биеийн байдал нь сайн байгаа бол тэжээгчиэ харангуутаа сэтгэлийг нь баясгах гэсэн шиг хөгжилтэй сайхан донгодож, хөгжин бүжиглэдэг юм гэнэ.

     Жа лүнгийн байгалийн дархан цаазтай районыхан жил болгон эдгээр шувуудыг сонирхсон их олон жуулчдыг хүлээж авдаг юм байна. Энэ газартай танилцсон болгон хүн байгалийн энэхүү сайхан эв зохицолыг үзээд ёстойл ертөнцийн гайхамшиг гэж гайхан биширдаг байна.

      Жил болгоны 4—5 сар, 8—9 сар бол шувууд сонирхох хамгийн сайхан цаг болно. Энэ хугацаанд Жа лүнгийн байгалийн дархан цаазтай районд жуулчлах юм бол зүйлийн шувуудыг цагаан тогоруу дагуулан найрал дуу үүсгэх хорвоогийн гайхамшгийг үзэх болно. Уг районд нээсэн эрдэм шинжилгээний бүс, жуулчлалын бүс, чихмэлийн үзэсгэлэн, тогоруудын хүрээлэн, зочид буудал зэрэг нь жуулчдын шувууны тухайн мэдлэг эзэмшихэд маш их дөхөм үзүүлж байна. Тэжээвэр тогоруудыг өдөрт 10 цаг, 14 цагт хоёр удаа салхинд гаргадаг тул энэ нь жуулчдын тогоруу сонирхох хамгийн сайхан цаг болдог юм.