• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 16:36:49    
Хятадын хамгийн том мэргэжилийн компьютерийн программын компани Дүн руань кропураци

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын компьютерийн программын хөгжлийн түүхэнд олон удаа нэгдүүгээр байр эзэлсэн хүний нэрийг Лиү Зирэнь гэдэг юм. Арван хэдэн жилийн өмнө их сургуулийн профессор байсан ноён Лиү Зирэнь шинжлэх ухаан техникийн зардлыг хурамдуулхын төлөө ажил үйлсээ бүтээх замдаа орсон юм. Өнөө түүний байгуулласан компани нь Хятадын хамгийн том мэргэжилийн компьютерийн программ үйлдвэрлэдэг компани болсон бөгөөд Хятадад хамгийн эрт олон улсын хамтын ажиллагаа хийсэн хамгийн эрт үнэт цааны арилзаанд орсон компани болсон байна.

      Энэ жил 50 нас хүрч байгаа Лиү Зирэнь өндөр нуруутай биерхүү хүн болох юм. Тэрээр хүнд эелсэг дотно байдаг бөгөөд өөрөө бас профессор байсан тул хүмүүс түүнийг захирал гэхгүй харин багш гэж дууддаг юм. Өнөө бас докторд багшилж байгаа тэр бас хүмүүсийн ингэж дуудхад маш их дуртай байдаг юм.

      Их сургуульд байхдаа тэр компьютерын программын мэргэжил сурсан юм. 32 настай байхдаа тэрээр Хятадын компьютерын программын хэрэглэгэний мэргэжилийн хамгийн анхны доктор болсон бөгөөд нэг жилийн дараа нь докторын багш болсон байна. Уулдаа шинжлэх ухааны судалгааны ажилд маш их сонирхолтай байсан тэр компани байгуулах замаар явах болсон нь их энгийн байдалд болсон юм. 17 жилийн өмнө өөрийн хариуцаж байсан судалгааны тасагдаа мөнгө төгрөг хурамдуулхын төлөө тэрээр бусад хоёр хамт ажиллаж байсан нөхөртэйгээ хамт 30 мянган юаний хөрөнгө оруулаж, "Дүн руань" гэсэн компьютерын программын компани байгуулсан байна. Ингээд тэтний компани үндэстэн дамнасан компаниудад компьютерын программ хийж өгхөөр дамжуулан алхам алхамаар хөгжиж ирсэн байна. Компани нь явах дутам хөгжиж томрохын зэрэгцээ ноён Лиү Зирэньд өөрийн оюуны өмчийн эрэхтэй гол техник байх хүсэл эрэмзлэл өдрөөс өдөр тулгам болсон юм байна. Тэрээр хэлэхдээ,
Би тохиол олдвол өөрийн техник, өөрийн оюуны өмчийн эрэхтэй болхыг хүсэн эрэмзлэсээр ирсэн юм. Хэрэв өөрийн техник, өөрийн оюуны өмчийн эрэх байхгүй бол нэн их зарцуулалт гарах бөгөөд үүнээс гадна бас өнө үүрд хяналтад байх болно гэжээ.

1 2 3